ЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ

ЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ

ЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ

Авлигатай тэмцэх газрын гурван комиссарыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн газрын даргаар томилсон нь олны шүүмжлэл дагуулсан. Энэ томилгоог хийснээр төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг гаргуулахгүй байна гэдгийг албаныхан тайлбарлаж буй. Тиймээс энэ удаа АТГ-т ажиллаж байсан нэр бүхий мэргэшсэн ажилтнуудын ХОМ-ийг танилцуулъя.


ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Э.БАТБАЯР:

АТГ-ын ахлах мөрдөгч Эрдэнэдаваагийн Батбаяр нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд Захиргаа удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын 30-нд анх ахлах мөрдөгчөөр томилогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-ын энэ албан тушаалаар хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 44 сая төгрөг байсан бол 2023 онд 108 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 38 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин хоёр нийтийн орон сууцтай бөгөөд нийт 314 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, Prius" маркийн нэг автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр хурдан удмын нэг адуугаа 10 сая төгрөгөөр үнэлсэн бол өмчлөх эрхтэй хоёр, эзэмших эрхтэй нэг газраа 25 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 12 сая төгрөгийн хадгаламжтай бол 39 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Орчил инвест" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

УУРХАЙН САЛБАРЫН ЗАХИРАЛ С.ГАНСҮХ:
АТГ-ын ахлах комиссар Сарангэрэлийн Гансүх нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Уурхайн салбарын захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 22-нд анх ахлах комиссарын албанд томилогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд энэ албан тушаалаар хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 38 сая төгрөг байсан бол 2023 онд 102 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2019 онд 16 сая төгрөг байсан бол 2023 онд 194 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин таван нийтийн орон сууцтай бөгөөд нийт 458 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, SAI" суудлын автомашин нэг, туулах чадвар өндөр "Lexus-RX 450″маркийн нэг автомашинаа нийтэд нь 94 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 136 хонь, 140 ямаа, 16 адуу, 14 үхэртэй бөгөөд 95 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн эзэмших эрхтэй гурван газраа 22 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна дотоодын банкинд 15 сая төгрөгийн хадгаламжтай бол 362 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Стор пэй койн" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.

ДОТООД ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР Т.ХАТАНТӨМӨР:
АТГ-ын ахлах комиссар Төмөрийн Хатантөмөр нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд Дотоод хяналт, эрсдэлийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 22-нд анх мөрдөгчөөр байсан бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд мөрдөгч, ахлах мөрдөгч, албаны даргын албан тушаалаар хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 35 сая төгрөг байсан бол 2023 онд 91 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2019 онд 44 сая төгрөг байсан бол 2023 онд 100 сая төгрөг болж өсчээ.
Харин нэг нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт 400 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota Hilux" маркийн нэг автомашин,  хоёр мотоциклаа нийтэд нь 119 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 10 адуугаа 15 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн өмчлөх эрхтэй гурван газраа 65 сая төгрөгөөр үнэлжээ. Үүнээс гадна дотоодын банкинд 4 сая төгрөгийн хадгаламжтай бол 311 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Лэвэл Ап Эйженси" ХХК болон "АПУ" ХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 202.179.8.4

Коммисарууд бизнесийн байгууллагад ацаа хийнээ

Avatar

Уншигч 2025-05-20 202.21.99.52

Энэ чинь нүүрсний хулгайд холбогдсон дарга нар өөрсдийн хэргээ даруулаад, оронд нь өндөр цалинтай, баяжих боломжтой албан тушаалд томилно гэж амлаад түүнийгээ хэрэгжүүлсэн харагдаж байна. Өөрөөр хэлбэл албан тушаараар авлига өгсөн гэж ойлгож байна. Ийм тохиолодолд энэ Засгийн газрыг авлигатай тэмцэж байна, Оюун -эрдэнэ зөв зам дээр зогсож байна гэхэд эргэлзээтэй

Avatar

Дэлгэр 2025-05-20 192.82.65.111

Өмчлөх эрхтэй хоёр, эзэмших эрхтэй нэг газраа 25 сая төгрөгөөр, эзэмших эрхтэй гурван газраа 22 сая төгрөгөөр, өмчлөх эрхтэй гурван газраа 65 сая төгрөгөөр үнэлжээ гэцгээсэн байна.
Миний хувьд улсад 50 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарсан ч 0,7 га газраа авч чадахгүй байна.

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.191.75

Бүгд л баахан газар авлигад авчихсан.

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.185.204

Ер нь монгол улс авилгатай тэмцэж чадах нуу

Avatar

иргэн 2025-05-20 103.57.92.245

сул хүний гай Хулгайч авилгач аймхай Оюунжхдэнэ бөрийгөө хамгаална гэж энэ цагдаагийн бузруупыг гааруулж байгаа Хүний муу цагдаа гэж үг бий Хамгийн арчаааг үү й хулгайч сэтэгхүйтэй бусдад хорсол тээсэн улсууд цагдаа болдог

Avatar

Нэргүй 2025-05-20 103.57.94.26

Цагдаагийн боловсрол компанийг удирдахад яалт ч үгүй дутахаар санагдах юм. Ямар нэгэн шагнал хувиарлалт болчихвуу

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.46.236

энд бичсэн үнэн бол 5 нийтийн орон сууцтай хүн шударга ажилладаг байх боломжгүй гэж хардахаар л юм байна

Avatar

Нэргүй 2025-05-20 202.72.245.121

Хэрэг хаасан гээд өндөр цалинтай суудлаар шагнажээ

Avatar

Мөрдөн байцаах ажлаа хийлдээ 2025-05-20 192.82.92.204

Энэ засгийн жинхэнэ завхралын захын нэгэн жишээ. Зүгээр л мөрдөгчөө хийж болдоггүй юмуу?

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.160.103

АТГ-т ажиллаж байсан хүмүүс нь улсын өмчөөр баяжихаас буцахгүй эдийн шуналтай нөхдүүд гэдгээ харуулжээ?!! Ийм хүмүүс АТГ-т ажиллаж байгаа бол яаж шударга байж чадах билээ??? Ерөнхийлөгч байсан Багабанди яалаа?? Оюу толгойн ТУЗ-ын гишүүн болоод сарын 30,000$ цалин аваад ичихгүй л байсан?!!

Avatar

Нэргүй 2025-05-20 124.158.119.35

Яахаараа АТГ-д мөрдөгч хийж байсан цэрэг цагдаагынхан тэс өөр салбарт дарга болдог юм?? Мэдлэг туршлага гэж юм шаарддаггүй юмуу??? АТГ-д ар сайн хамгаалсан гээд шагнуулж байгаа гэсэн үг үү. Монгол төр замхарч дууслаа

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.113.189

80955877

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.113.189

SEKSEER DYRTAI BOOWN XXNO VANXANDI ANUSDI SEKSEER XALYYXN VAWALDI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж