С.Одонтуяа: Надад 20 саяын цүнх байхгүй

С.Одонтуяа: Надад 20 саяын цүнх байхгүй

С.Одонтуяа: Надад 20 саяын цүнх байхгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Ерөнхий сайд огцрох ёстой гээд залуучууд төв талбайд шаардлага тавин жагсаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Жагсагчдын асуудалд би байр суурь илэрхийлэхгүй.

-Та 20 саяын хэдэн цүнхтэй вэ?

-Надад 20 саяын цүнх байхгүй.

-Танай Засгийн газар голын эхийг ухаж алт олборлох гэж байгаа. Та зөвшөөрч байгаа юм уу?  

-Ажлын хэсэг гарсан дүгнэлт гаргана. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, манай яамнаас хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Дүгнэлтээ гаргасны дараа Засгийн газрын хуралдаанаар дахин ярилцана.

-Ураны төслийг хэрэгжүүлэхийн тулд лаборатори байгуулах болж байна. Хэр их хугацаа шаардагдах вэ, мэдээлэл өгөөч?

-Дорноговь аймагт цацраг идэвхт бодисын судалгаа шинжилгээ хийдэг лабораторитой болъё гээд говийн бүсийн чуулган дээр Ерөнхий сайд алх цохисон, Засгийн газрын гишүүд дэмжсэн. Энэний дагуу Н.Учрал сайд Франц улс руу яваад шийдээд ирсэн. Бид ямарч байсан лабораторио байгуулчихъя, тэрний дараа бүх юм хэмжигддэг болно. Ураны үйл ажиллагаа явах газарт өдөр бүр хийх мониторингийн систем суурилагдаж байгаа. Өмнөговь аймагт агаар, хөрс, ус гээд говийн бүсийн аймгуудаа хамруулсан судалгаа шинжилгээ хийх лаборатори байгуүлах алх цохьсон. Манай яам хариуцаад тус аймагт баригдаж байгаа Ус цаг уур орчны шинжилгээний газрын шинэ байранд энэ лабораторийг байгуулна.

-Байгаль орчны үнэлгээн дээр та сайдын хувиар манлайлал үзүүлээд ажиллах уу?

-УИХ д хууль өргөн барьсан байгаа, бизнесийнхэнд хамгийн чухал хууль. Нэг литр химийн бодис импортоор оруулж ирэхэд яамнаас зөвшөөрөл авдаг хуультай. Энийг өөрчлөхөөр  гурав хувааж байгаа.  Нэгд, их хэмжээний химийн бодис гадаадаас оруулж ирэх бол яам, түүнээс арай бага хэмжээтэй химийн бодис импортоор оруулж ирэх бол аймаг, дүүрэг нь шийддэг. Жижиг хүсэлтийг цахимаар өгөөд зөвшөөрөл хүлээхгүйгээр бүртгүүлдэг байхаар гурав хуваасан. УИХ энэ хуулийг хурдан баталбал 150 хоног болдог асуудлыг хална. Бизнесийнхний хувьд маш том амжилт болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-19 66.181.178.132

Энэ авгай одоо болих хэрэгтэй?!
Цадсан байхаа!!!

Avatar

Нэргүй 2025-05-19 192.82.92.204

АН-аас хамгийн түрүүлж зайлуулах Я бол энэ балайавгай, ийм үеэ өнгөрөөсөн эмээ өвөө нар одоо зайлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-05-19 139.5.217.215

Хөөрхөн сэтгэжээ. Эхлээд цүнх. Ер нь эд нар захиалгатай ярилцлага хийдэг дээ. Өөрийн талынхаа сэтгүүлчдэд л яриагаа өгнө. Асуулт ба хариулт бэлэн. Сэтгүүлч нар байхгүй бол гишүүд хэцүүддэг юм билээ.

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.184.188

наад муу чинь Богд уулын үлдсэн газрыг үлдээхгүй зараад дуусгаж байгаа шүү! одонтуягийн эмээ нь хүрээний данжаадын охин шүү бас

Avatar

Нэргүй 2025-05-19 59.153.115.128

SAIHAN SEVSELLEEEDEEEE teguul ene haanaas hayasan chuluu ve gedgiig l oilgoloo

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.179.119

Сайхан шшаалаа шдээ

Avatar

Мөнх 2025-05-19 103.57.93.230

новшийн хүүхэн дээ.

Avatar

Нэргүй 2025-05-19 202.126.91.218

насаараа дарна хийсэн та 40 саяын цүнх барих эрхтэй шүү

Avatar

Оюун-Эрдэнэ 2025-05-19 62.55.205.86

Онгонтоод байгаарай, Та ковидын үеэр бараа материал хил дээр гацаах замаар асар их мөнгө хийгээ биз дээ. Гэхдээ одоо яахав, мөнгө хүчтй, нэг танхимд ажиллаж л байна.

Avatar

Нэргүй 2025-05-19 202.9.41.112

Огцор чи

Avatar

Нэргүй 2025-05-19 103.26.95.170

ОДОНТУЯА, ОЛОН ЮМ ЯРИАД БАЙЛГҮЙ УРАНЫ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭГ НИЙТЭД ИЛ ТАВИАДАХ!!!

Avatar

Зочин 2025-05-19 139.5.219.133

тэр машины үнэтэй цүнхнүүд чинь нүдтэй идтэй шидтэй юмуу цүнх л бол цүнх шуналгүй хүмүүс энгийн даруйхан бас цэмцгэр бдаг

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.183.116

Өлзийбүрэн ч нээх цэвэр хүн ч биш дээ

Avatar

зочин 2025-05-19 66.181.160.3

2 нөхөртэй болох хууль батлах гээд байсан олон цүнх нь 20 сая болж л таараа

Avatar

Нэргүй 2025-05-19 43.242.242.59

Зөв лярьсан байна. Хамтарсан засгийн газар том төслүүдийг хөдөлгөсөн нь үнэн. Иргэд бид эд нарыгаа дэмжиж хамтдаа урагш хөгжье. бид 35 жил нам болон талцаад юу ч хожоогүй. Гэтэл бусад орон хөгжөөд бараг танигдахгүй болсон байна. улс орныоо нийтлэг эрх ашгийнхаа төлөө бат зогсьё иргэд ээ

Avatar

Сайхан мэдээ сонсогдож байна. 2025-05-19 66.181.160.113

Шилээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж