УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.05.19/ болж байна. Бүлгийн хурлаар нийт гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаар мэдээлэл сонсох, хүн төвтэй, проактив төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессын дахин инженерчлэлийн (ПДИ) удирдамжийн тайлангийн танилцуулга зэргийг хэлэлцэх юм. Тэр дунд олны анхаарлыг татаж буй асуудал болох нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөх гэнэ.
3,595.38















































