АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Улмаар улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгаж байна.
Хуульд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Тухайлан хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Түүний дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой гэдгийг албаныхан мэдээлж байв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийхдээ Төгрөг нуурын орд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа" гэдгийг онцолсон байдаг. Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өмнө нь /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ "Иргэн хүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой өөрт байгаа материалыг Авлигатай тэмцэх газар /АТГ/- т өгөх нь зөв юм байна гэж бодож байна. Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн гэж ярьж байгаад охиных нь хувьд эмзэглэж байна. Янз бүрийн утасны дугаараас залгаж, бичиж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ- т Төгрөг нуурын ордтой холбоотой бичгээ өгөх, хамгаалалт мөн авах хүсэлтэй байна” гэсэн юм.
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.113.189
SEXSDI80955877
Нэргүй 2025-05-19 103.57.93.227
Монголын хуулийн байгууллагууд Женког шалгаж чадахгү й л байхаа даа ! Тэр олигарх ч Монголын хуулийн бүтцийг бүхэлд нь худалдаад авсан биш үү ?!
Одоо л харагдана даа !!!
Нэргүй 2025-05-19 185.40.4.149
Шууд бариад шоронд хийгээчээ.
Худлаа 2025-05-19 202.9.46.239
Шалгаж байна, гэсээр байтал дэлхий сөнөөд өгнө дөө чааваас. Энэ бол бас нэг Лхүмбийн байна.
Нэргүй 2025-05-19 202.9.40.172
Т/а хаагчд ийм тийм юмны тэмцээн гэж шаахийн хэнд хэргтэй юм.