Хараат бус, мэргэжлийн редакциуд нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Хараат бус, мэргэжлийн редакциуд нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Хараат бус, мэргэжлийн редакциуд нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой.
Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй.

Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо.

Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгчээ.

  • 2023 оны хоёрдгаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
  • 2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
  • 2024 оны зургадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
  • 2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.
  • Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм.

Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна. Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна. Шаардлагын хариуг тавдугаар сарын 23-ны өдрөөс өмнө ирүүлэхийг хүсье.

Шаардлага хүргүүлсэн,

Graph.mn
GoGo.mn
iToim.mn
Newsroom.mn
Тэнгэр телевиз
ikon.mn
News.mn
Ergelt.mn
“Зууны мэдээ” сонин
Эгүүр.мн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-19 66.181.183.88

Чөлөөт хэвлэл гэж хаана ч байхгүй. Монголд гэхэд хэвлэл гэж улстөрчдийн з****г, Жижиг улсад хэвлэл мэдээлэл хов жив, хонзогногчдын гар хөл, хуйвалдааны талбар болдог жамтай гэдэг биз дээ

Avatar

Шалга! 2025-05-19 202.9.46.239

Огцруул! Жагсаалд хүч нэм. Дуугарвал дуу нэг , дугтарвал хүч нэг.

Avatar

Зочин 2025-05-19 66.181.183.53

МОНГОЛД ЯМАР Ч ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БАЙХГҮЙ. ЕР НЬ ДЭЛХИЙД Ч БАЙГАА ЮМ УУ. АРДЧИЛЛЫН ӨЛГИЙ ГЭЖ БИДНИЙ ДУУРИАХ ДУРТАЙ АНУ-д гэхэд FOXNEWS БН НАМЫГ, CNN АН-ЫГ ДЭМЖЭЭД Л ШУУРАХ ЮМ.

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.92.153

хараат гэдэг нь харагдаж байна даа, ийм асуудал дээр нэгдэж байдаг нь ичмээр , Монгол улсын хөгжлийн томоохон асуудлуудаар эсвэл 14 мега төслөөр ч юмуу ийм ярилцлага хиймээрсэн, хэвлэлийнхэн гэж карим нь бөөн шантаажчингууд

Avatar

Монголчууд эвтэй гадныхаан 2025-05-19 202.126.91.218

Та нарыг няц дарна гадны хөлсний ялаануудыг ташууртай залуучууд нам цохино талбай чөлөөл хөлснийхөн

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.93.40

ялаануудын шумуулууд…

Avatar

мөнгө 2025-05-19 14.1.81.141

Нилээн их Мөнгөтэй л том УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ хөдөлж бна даа ………….

Avatar

Нэргүй 2025-05-19 202.126.90.114

лав л ikon.mn хараат шд. Хараат бус-д нь орчихсон явна уу даа.

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.187.62

оросоос ялгарах юм огт байхгүй болчлоошт яг адил дарангуйлал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж