Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнээс Ховд аймагт барилга барьж байсан ажилчид харамсалтайгаар нас барсан ослын талаар мэдээлэл өглөө. "Тухайн барилгын осолд өртсөн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Барилгын салбарт хууль хэрэгжихгүй байна. Хот байгуулалт, Барилгын тухай хууль хэрэгжихгүй байна. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдгийг тусгасан байдаг. Гэтэл энэ хуулийг огт байхгүй юм шигээр олон жил ярьж ирлээ. Харин зарим аймгууд дээр барилгын салбарын үйл ажиллагаа маш сайн явж, ерөнхий төлөвлөгөө, стандартаа мөрдөж байна. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт гэх мэт. Харин цөөн хүн амтай, алслагдмал аймгуудад хууль журмаа огт мэдэхгүй, хэрэгжүүлэхгүй байна. Барилгын зураг төсөл 13 үе шатыг давж, барилга эхлэх зөвшөөрлөө авдаг. Гэтэл газрын зөвшөөрлөө аваад л барилгаа шууд барьж байна. Тухайн осол гарсан Ховд аймгийн барилга дээр барилга эхлэх зөвшөөрөлгүй байсан гэх албан бус мэдээлэл авсан.
Барилгын ажлаа зогсоох шаардлагатай байхад 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь очиж хянаад, 25 хувийн явцтай явж байна. Ийм үүрэг чиглэл өгсөн гээд ажлаа хийхийг зөвшөөрсөн байна.
Хуулиараа тэр барилгын ажлыг зогсоох ёстой байсан. Бид огт хууль журмаа мөрдөөгүйгээс болж хүний амь нас эрсэдсэн. Хэрвээ хууль журмаа хэрэгжүүлэхгүй бол ийм харамсалтай тохиолдол, осол гарсаар байх болно. Барилгын компанид анхааруулсаар байтал подем тасарч, найман хүн сэхээнд, 3-4 хүн нас барсан харамсалтай осол гарсан. Ерөнхий архитекторыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дөрвөн жилд нэг удаа томилох ёстой байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 2000-3000 архитектор ажиллаж байгаа ч хэн нь ч сонгон шалгаруулалтад орж чадахгүй байна" гэв.
Нэргүй 1 минутын өмнө 139.5.217.188
монгол хүний амь нас үнэхээр үнэгүйдэж байна
Нэргүй 9 минутын өмнө 59.153.114.163
Хуцаараа наад яамаа эхлээд мэргэжлийн болголдоо та нарын хариуцсан салбар биз дээ. Мэргэжлийн хяналтад байсан байцаагч нар чинь бүгд танай харьяанд очсон биз дээ. Сайд дэд сад төрийн нарийн бүгд мэргэлийн бус, БХтөвийн дарга нь хүртэл мэргэжлийн бус газар зохион байгуулагч гэхээр яаж мэргэлийн байхав дээ
хөх 3 цагийн өмнө 66.181.164.23
Бямбацогтын хамаарал бүхий компаньд хууль яаж хэрэгжихэв дээ
Зочин 3 цагийн өмнө 59.153.112.10
монголд хаана ч стандарт байхгүй бүгд авлига муу үхэр монгол
Нэргүй 6 цагийн өмнө 202.55.188.113
Барилгын салбарт хууль байдаг юм уу?