“Хөгжлийн бодлогоо төлөвлөж чадахгүй байгаа нь хүний нөөцийн тогтворгүй байдал”

“Хөгжлийн бодлогоо төлөвлөж чадахгүй байгаа нь хүний нөөцийн тогтворгүй байдал”

“Хөгжлийн бодлогоо төлөвлөж чадахгүй байгаа нь хүний нөөцийн тогтворгүй байдал”

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. УИХ-ын Тамгын газар, Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төрийн байгууллага, яамдын хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан 120 гаруй албан хаагч оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлсэн бөгөөд тэрбээр, улсын хөгжлийн бодлогуудын 2024 оны гүйцэтгэл 34-67.7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны жилийн эцсийн байдлаар тайлагнаж ирүүлсэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлангийн биелэлт дунджаар 53.9 хувь буюу хэрэгжих шатанд байна. Тайлагнаж ирүүлэхгүй байгаа УИХ-ын шийдвэрүүдийг хэрэгжээгүй гэж үзвэл биелэлт улсын хэмжээнд 30 хувь байна. Тодорхой нэг арга хэмжээ хэрэгжсэн эсэх нь мэдээж чухал боловч эдгээр арга хэмжээ нь үр дүнд хүрэх, хөгжлийн бодлогын зорилго, зорилт хангагдах, ингэснээр хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр, үр дүнгээ өгч, ард иргэдийн амьдралын чанар дээшлэх нь илүү чухал юм гэлээ.

Үндсэн илтгэлүүдийн дараа “Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, төлөвлөлтийн уялдаа холбоо” сэдвээр панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Энхболд “Хөгжлийн баримт бичгийг төлөвлөхдөө нэн тэргүүнд хэрэгжүүлэх эрэмбээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна. Манай улс бүх салбарыг жигд авч явах нөөц хараахан байхгүй. Гэтэл Засгийн газраас төсөв, санхүүжилтийг жигд хуваарилах байдлаар тарамдаж байна” гэдгийг дурдлаа. Мөн Үндэсний аудитын газраас аудит хийхэд хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хэмжиж болдоггүй. Шалгуур үзүүлэлт тодорхойгүй, төлөвлөсөн арга хэмжээнүүд хэтэрхий ерөнхий байгааг онцлов. Тэрбээр “…Засгийн газар төлөвлөлтөө хийж чадахгүй байгаагийн хамгийн эхний шалтгаан нь хүний нөөцийн тогтворгүй байдал. Аудит хийхээр очих бүрд тухайн ажлыг хариуцсан албан хаагч нь солигдчихсон байдаг. Дараагийн асуудал нь Үндэсний аудитын газраас ирүүлж байгаа тайлан, түүний зөвлөмж дүгнэлтийг парламент нэр төдий хэлэлцэж байгаа.

Аудитын тайлан бүрд яамдуудад хандсан дүгнэлт, зөвлөмжийг өгдөг. Энэ дагуух хэрэгжилтийг Улсын Их Хурлын түвшинд ярьж байж үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.101

салбараа мэдэхгүй яамуудын мэргэжилтэнгүүд бодлого тодорхойлно гэж юу байхав дээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.44

Нэг сайд дарга ирэхээрээ багаа бүрдүүлнэ гээд салбарын ажлыг мэдэхгүй баахан пээдийсэн нөхдүүд бүр цэвэрлэгч хүртэл авчирч мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүдийг ралахын халж ажил хийлгэхгүй дарамталж заримыг зайлахад хүргэж байгаа юм чиньь яаж бодлого гаргах вэ дээ! Бас дээр нь хэвлэлийнхэн, иргэдийн хөдөлгөөнийхэн гэж мэргэжлийн ажлыг хийлгэхгүй аргагүй сошиалд нийцүүлж ажиллахад хүргэж сайд дарга нар нь шахна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж