Ой, хээрийн түймрээс үүдэж 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ой, хээрийн түймрээс үүдэж 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ой, хээрийн түймрээс үүдэж 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.05.19/ мэдээлэл хийлээ. 


Энэ он гарсаар тавдугаар сарын 19-ны байдлаар объектын гал түймрийн нийт 2112  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Обьектын гал түймрийн дийлэнх буюу 60 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна. 25 хувь нь цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс болж обьектын гал түймэр гарч байгаа ажээ. Объектын гал түймрийн  60 гаруй хувь нь буюу 1418 удаагийн дуудлага мэдээлэл нь нийслэлд бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой,  хээрийн түймэр гарчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр өглөө 07:00 цагийн үед бүрэн унтраасан байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47 мянга гаруй га, хээрийн 700 мянга орчим га талбай, нийт 748802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Үүнд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж