Мексикийн тэнгисийн цэргийн сургуулилалтын хөлөг онгоц Бямба гаригийн орой Нью-Йоркийн Бруклины гүүрийг мөргөжээ. Осол орон нутгийн цагаар оройн 20:26 цагийн үед болсон. Ослын дараа гүүрийг 40 орчим минут хаагаад эргэн хөдөлгөөнийг нээжээ.
“Куаутемок” хөлөг онгоц нийт 277 зорчигчтой байсан бөгөөд Нью-Йоркоос Исланд руу чиглэж явжээ. Эндээс 19 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ.
Ослын шалтгааныг механик гэмтэлтэй холбон тайлбарлаж байна. Механик гэмтлийн улмаас хөлгийн ахмад маневр хийхэд хүндрэл үүссэн бололтой. Гэхдээ энэ нь урьдчилсан таамаг бөгөөд өдгөө Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл шалгалт хийж байна.
Мөрдөн байцаалтын ойрын эх сурвалжийн мэдээлснээр хөлөг онгоц буруу чиглэлд явж байжээ. Хөлөг боомтоос хөдлөөд далайд гарахаасаа өмнө Бэй Риджийн шатахуун түгээх зогсоол дээр зогсох ёстой байсан аж.
“Куаутемок” нь Мексикийн гадаад дахь дипломат бэлгэ тэмдэг болдог дарвуулт хөлөг. Учир нь “Куаутемок” хөлөг дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог томоохон сургуулилалтуудад оролцдог гэдгээрээ алдартай. Өнгөрсөн оны байдлаар тус хөлөг 64 орны 212 боомтоор зорчиж, 1.4 сая км зам туулсан байна. “Далайн Элчин сайд ба баатар” гэж нэрлэгддэг тус хөлгийг 1981 онд Испанид үйлдвэрлэжээ. Хөлгийн урт нь 91 метр, 48 метр өндөр бөгөөд ган их биетэй.
bainguin, ylcuun opkniopNLr; bedni foto, geruuig ni xarj baij. 2025-05-19 50.169.138.78
tsag ye, yyr amisgalaar; ynerees, foto