МАН Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг хэлэлцэнэ

МАН Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг хэлэлцэнэ

МАН Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг хэлэлцэнэ

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Улмаар бүлгийн гишүүд саналыг нь дэмжиж, Удирдах зөвлөл болон Бага хурлаа зарлан хуралдуулж, хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай эсэхийг хэлэлцэхээр болсон талаар тус намын бүлгээс мэдээллээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа “Бүлгийн хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайдаас гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн УИХ-ын дарга оролцлоо. Ерөнхий сайдын хүү нь энэ долоо хоногт ирэх юм байна лээ. Авлигатай тэмцэх газарт албан ёсны мэдүүлгээ өгөөд аавтай нь холбоотой юу гэдэг нь шалгалтын явцад гарна.  Ерөнхий сайдын зүгээс асуудал үүссэн, орлогоо нотлох ажиллагаа явагдана. Би шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулсан.

Улс төрийн намууд,  УИХ дээр ч тэр УИХ-аас гадуур ч хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь буруу гээд байр сууриа бүлэг дээр ч, хэвлэлд ч гишүүд илэрхийлж байгаа.  Тийм учраас хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрийг гаргасан институци нь  Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай юу, буруу гэж үзэх юм бол дараагийн алхмаа авъя гэсэн саналыг Ерөнхий сайд гаргасан. Түүнээс гэр бүлтэй нь холбоотойгоор үүссэн асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах тухай яриагүй.  Бүлгийн хурал хараахан дуусаагүй байна.

Ер нь Засгийн газарт хамтарсан бусад улс төрийн намууд өөрсдийнхөө хүрээнд мэдээллээ хийх байх. ХҮН намын бодлогын зөвлөл мэдээ гаргасан байсан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд О.Цогтгэрэл дарга байхгүй тул энэ асуудлыг хэлэлцэхгүй, ирэхээр нь ярилцая гэсэн байсан. Тодорхой шийдвэрүүдээ гаргах байх, хэвлэлийн мэдээлэлтэй байна” гэлээ.

 

Ерөнхий сайд МАН-ын Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, өнгөрсөн Бямба гаригт хүүтэйгээ холбоотойгоор өгсөн тайлбарынхаа хүрээнд гишүүдэд мэдээлэл өгчээ. Улмаар ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулъя гэсэн санал гаргасан юм байна. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эсэргүүцжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлаар яг юу хэлэлцэх вэ. Танай гэр бүл, танай хүүхэдтэй холбоотой, таны улс төрийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ярих бол зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхий сайд өөрөө дангаараа шийдвэр гаргах бололцоотой асуудлыг өнөөдрийг хүртэл даамжруулаад түүндээ намын гишүүд, парламентын гишүүдийг оролцуулах гээд байна вэ” гэдэг асуудлыг сөргүүлэн тавьсан байна.

МАН-ын бүлэг Татварын хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.05.19/ 10.00 цагаас хуралдаж эхэлсэн бөгөөд нийт таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаарх танилцуулга, Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулга, Туул хурдны замын бүтээн байгуулалтын танилцуулга, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх танилцуулга зэргийг хэлэлцэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхэр 2025-05-19 202.5.202.130

Дараагийн засагт хүссэн Монголчууд улам л дордуулна даа. Хэдэн хүн бас л сайд болж энэ төрийн бодлого дахиад өөр өөр чигт, халаа сэлгээ явагдаж, ажлыг мэддэг хүнгүй л болно. Ойрын улсуудтай хийсэн гэрээ хэлцэл, бооомт, эдийн засгийн асуудалд дахиад хэдэн жилээр хойш ухарна даа. Дотроо нэгийгээ нухаж л санаа амардаг үхэр монголчууд бол бид.

Avatar

Иргэн Мөнхөө 2025-05-19 139.5.216.130

Б . Энхбаяр гишүүний зөв . маш шудрага хэлсэн бна. оюунэрдэнэ өөрөө шийдвэрээ гаргах ёстой.

Avatar

зочин 2025-05-19 66.181.188.223

Оюунэрдэнэ аль хэдийнээ шийдвэрээ гаргасан,,Хуулийн дагуу орлогоо шалгуулна, Зөрчил гарвал хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн, МАН-ын хурлаар ярих зүйл бол шал өөр асуудал,

Avatar

Нэргүй 2025-05-19 192.82.66.174

Энхбаяр гишүүн сайн байна. Бас нэг харах өнцөг нэмдэг хүн дээ.

Avatar

Мөнх 2025-05-19 103.57.93.230

Ерөнхий сайд гэр бүлдээ хяналт тэр тусмаа 20 гаруй насны нусан буундаа хяналт тавьж удирдаж хөтөлж чадахгүй бол яаж улсыг удирдаж, авилгалыг хянаж чадах билээ. Энэсбол ёс суртахууны асуудал учраас ерөнхий сайд бөгөөд намын дарга үг дуугүй огцорч зайлах ёстой.

Avatar

зочин 2025-05-19 66.181.188.223

Хүү нь 20 гарсан,асуудлаа өөрөө хариуцах чадвартай хүн, Өөрийн жижиг бизнестэй ювм шиг байна, Эцэг хүн ч гэсэн хүүгийнхээ асуудалд дур мэдэн оролцоод байдгүй малаа

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.187.79

Зөв, сонсох ч шаардлага байгаа юм уу. Татан буулга. Энэ улсч инь элгээрээ хэвтчихлээ

Avatar

Нэргүй 2025-05-19 202.9.41.112

Энхбаяр гишүүн шударга

Avatar

Pizaduu 2025-05-19 202.9.46.159

лaлaрууд улам дордуулна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж