"Кью Эс Си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижирийн нийтлэлийг хүргэж байна.
УИХ-ын 40 гишүүн Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилжээ. Тэд үүнийгээ “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл нь зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан, Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үйлчилнэ. Нэмж гадаад зээл авах, өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал хуулийн төсөлд огт байхгүй. Эдгээр гурван төслийг сонгож авсан учир нь төслүүдийг ашиглалтад оруулаад буцаагаад зээлээ төлөх бүрэн боломжтой” гэсэн тайлбартайгаар явж байна. Хуулийн төслийн нэр, тайлбар танилцуулгыг өнгөцхөн уншвал гадаадаас авсан зээлээ үр ашигтай зарцуулах, эдийн засагт үр ашигтай санаачилга гаргажээ гэж харагдахаар. Гэхдээ маргаан зөрчил үүссэн. Нэг нь захиалсан захиалаагүй, нөгөө нь эрхийн дагуу санаачилсан, санаачлаагүй гэх мэтээр маргасан. Гэхдээ энэ нь чухал биш юм.
Төслийн гол зохицуулалт нь Засгийн газраас зарласан 14 мега төслийн гуравт нь авч ашиглах гадаад зээлийг улсын төсвийн зарлага, алдагдал, өрийн дээд хязгаарт хамруулахгүй байх тухай юм. Үүнийг том зургаар нь харвал Монголын эдийн засагт сахилга бат алдагдуулж байгаа байдлаараа нэн хортой төсөл.
Санхүүгийн хэлээр Засгийн газар авсан зээлээ балансын гадуур бүртгэх буюу өр зээлээ харуулахгүй байх зохицуулалт. Төсөл батлагдвал Монгол ил, далд хоёр төсөвтэй болох гээд байна.
Үүнийг энгийнээр тайлбарлавал та машин зээлээр худалдаж авсан атлаа түүнийгээ зээлд тооцохгүй байя гэж байгаатай адилхан. Тэгээд ахин зээл авахаар банкинд хандахдаа “надад зээлийн дарамт байхгүй ээ, яагаад гэвэл би машины зээлээ зээл гэж тооцохгүй байхаар шийдсэн” гэвэл хөөгдөөд гарах нь ойлгомжтой. Иймэрхүү л хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачилсан байна. Энэ мэт буруу зүйлийг хуульчилахыг “хуульчилсан хулгай” гэж нэрлэхээс өөр арга байхгүй.
Улс орны санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад өрийн дарамт байгаа эсэхийг үнэлэхэд олон улсын түвшинд ашигладаг стандартчилагдсан аргууд бий. Жишээ нь, ОУВС-гийн “Өрийн тогтвортой байдлын хүрээ” буюу аливаа улсын өрийн хэмжээг үнэлэх, дүгнэх, хянах аргачлал байдаг. Энэ аргачлал нь тухайн улс зээлийн үүргээ эдийн засагтаа сөрөг нөлөөгүйгээр биелүүлж чадах эсэхийг тооцож үздэг. Эдгээрээс хамгийн чухал үзүүлэлтүүд нь нийт зээлийн үлдэгдлийг ДНБ-тэй харьцуулж үзэх, нийт зээлийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн орлоготой нь харьцуулж хардаг. Мөн төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төсвийн алдагдлыг ДНБ-тэй харьцуулсан харьцаагаар тодорхой хязгаарлалтуудыг тавьж, сахилга батыг мөрдүүлдэг.
Дээрх жишгийн дагуу Монгол Улс ч Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн дүн тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх, төсвийн тэнцлийн алдагдал нь ДНБ‑ийн хоёр хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Зорилго нь Монгол Улсаа хэт өрөнд оруулахгүй, төсвийн сахилга бат чандлан мөрдөөрэй гэсэн хязгаарлалтууд юм.
Тэгэхээр парламентын гишүүдийн гуравны нэг нь санаачилсан гэгдээд байгаа хуулийн төсөл тодорхой зээлүүдийг балансын гадуур гаргаж, дээрх хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй байх санаа гаргаж байгаа нь логикийн хувьд огт таарахгүй зүйл юм.
Логикгүйгээс гадна дараах сөрөг үр дагаварууд харагдаж байна. Нэгдүгээрт, өрийг өрд тооцохгүй байлаа гээд буцааж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй нь мэдээж. Тэгэхээр төсвийн сахилга бат улам алдагдана, улмаар өрөө төлж чадахгүйд хүрвэл улс дефольт зарлана. Хоёрт, Засгийн газраас зарласан 14 мега төслөөс яагаад гурвыг нь, ямар шалтгаанаар сонгож авсан нь тодорхойгүй. Хэрэв дээрх буруу жишиг тогтоовол дараа дараагийн мега төслүүдийн нэрээр нэмээд байх зам нээгдэнэ.
Тиймээс дээрх хязгаарлалтуудыг зөрчих аливаа сиймхий бий болгохгүй байх нь чухал гэдгийг дахин дахин онцлон хэлмээр байна.
Өнөөдөр бид эдийн засаг дахь төрийн оролцоо хэт томроод байгааг хэн хүнгүй л ярьж байна. Төсөл санаачлагчид “дурдсан төслүүд нь өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ, эрсдэл байхгүй” гэж хэлээд байгаа. Үнэхээр тийм юм бол төр оролцох шаардлагагүй шүү дээ. Хувийн хэвшил, үндэсний хөрөнгө оруулагчиддаа даатгах нь чөлөөт эдийн засгийн зарчимд ч нийцнэ, улс орны төсөвт ч хэмнэлттэй.
Улсын төсөвт дарамтгүй, эдийн засагт эрсдэл үүсгэхгүй, дээрх харьцаа, хязгаарлалтуудыг алдагдуулахгүйгээр мега төслүүдийг хэрэгжүүлэх эрүүл арга бол төр-хувийн хэвшлийн түншлэл юм. Ингээд хэлчихээр төртэй хамтрах гэлээ гэж муучлах хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ бол тухайн төсөлтэй холбоотой төрд үүсч болох эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж өгч буй үйлдэл юм шүү дээ.
Олон улсад, тэр дундаа Австрали, Канад, Сингапурт мега дэд бүтцийг бий болгохдоо улсын төсөв дээр ачаалал, хариуцлага үүрэхийн оронд концессын гэрээгээр шилжүүлж гүйцэтгүүлдэг сайн туршлага бий. Өөрөөр хэлбэл, барих‑ашиглах‑шилжүүлэх (BOT) зарчмаар хувийн сектор уруу эрсдэлийг шилжүүлдэг.
Монголын өмнөх Засгийн газрууд ч үүнийг сайн ойлгож энэ замыг сонгож байсан. Хамгийн тод жишээ нь” Кью Эс Си ХХК”-ийн хэрэгжүүлж ирсэн “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл. Тус төсөл нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж бий болгосон. Зарим хөрөнгийг төр өөртөө шилжүүлж авснаас өөрөөр төрөөс нэмж зардал гаргаагүй. Цаашид шинээр Гангийн үйлдвэр барихад багадаа хоёр их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай ч энэ бүхний санхүүгийн дарамт төсөв дээр биш “Кью Эс Си” компани хариуцахаар гэрээний дагуу ажиллаж ирсэн.
Харамсалтай нь, “Кью Эс Си” компанитай байгуулсан Концессын гэрээг Засгийн газар гэнэт цуцалж “даахгүй нохой булуу хураана” гэгчээр одоо гаднаас мөнгө гуйгаад явж байна. Тэр нь тэгээд нөгөө л төрийн хязгаарт бас л дарамт болж очно шүү дээ.
Үндэсний хөрөнгө оруулагч нь “бүтээн байгуулалтаа дуусгая” гэж Төрийн хашааны гадаа, “хашгирсаар” л байна. Байгуулсан түншлэлийн гэрээгээ увайгүй аргаар цуцалж, оруулсан хөрөнгийг нь булаан авч, үндэслэлгүй шийдвэрээр ил цагаан дээрэм хийж буй Монголын төртэй гадны хөрөнгө оруулагчид гар барихгүй.
Энэ Засгийн газарт 14 мега төслөө хэрэгжүүлэх зорилго үнэхээр байгаад, төслөө санхүүжүүлэхийн тулд өр зээлээ төсвийн гадуур бичих тухай бодохдоо тултал мухардчихаад байгаа юм уу? Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол дотоодын компаниудаа буруутган шүүмжлэхийн оронд тэдэнтэй харилцан ярилцаж, хамтдаа ирээдүйгээ төлөвлөж, эдгээр төслүүдийг тэдний оролцоотойгоор хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй.
Төр нь төрийн үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулах, өмчийн эрхийг хамгаалах, төсөв, санхүүгийн нөөцөө оновчтой, үр ашигтай зарцуулах нь нэн тэргүүний чухал асуудал юм.
Төсвийн сахилга бат бол макро эдийн засгийн тогтвортой байдлын дархлаа, үндэс суурь юм. Энэ дархлаагаа хуулиар цоолж сийчиж болохгүй.
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.119.123
.ОДЖАРГАЛ ТИЙМЧ ЭНХИЙН ЦАГААН
ТАГТАА БИШ ШҮҮДЭЭ ШАЛГАХ ЗҮЙЛЭЭ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ КАБЬЛИЙН ТВ ЭЭР
АРП ОЛНЫГ ШУЛЖ БАЙГАА БИЗДЭЭ
СҮҮЛИЙН ҮЁД БҮР ГАРХААБАЙСАН БӨӨН
МӨНГӨ НЭХЭЭД Л ТАСЛААД ХАЯЬНА….
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.119.123
ЭНЭ ЗАЛУУ БАС Ч ЗӨВ ЗҮЙЛ ЯРЬДАГ ШҮҮ…
Нэргүй 2025-05-19 99.88.55.92
Хувийн хэвшлийнхэн ч бурхан ч бас биш шүү. Үгсэнэ, хуйвалдана, төрийг шантаажлана.
Нэргүй 2025-05-19 59.153.112.231
SEKSDI80955877MASSAJLAAD BOOW XXOOD SEKSEER80955877
Нэргүй 2025-05-19 202.9.40.172
Гяхх гяхх гяхх битгий худлаа ш** одоо ч хулгай шааж бга шүү жүжиглж
Нэргүй 2025-05-19 103.57.93.227
МАН гаруудын ээлжит тэнэглэл, ээдээ юу ч гэхэв дээ, олон үеийн гуйлгачингийн үр садаас л ийм ухаанн гарна доо !
з 2025-05-19 202.126.89.19
Бүтэхгүй 14 төсөл