НЭМЭЛТ:
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр /2025.05.19/ уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулжээ. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл ирсэн байна.
“Цэгц” клубын уулчин Б.Батхишиг, “Хоризон” клубын уулчин А.Баттогтох нар дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд амжилттай авирлаа. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр /2025.05.18/ оргилд хүрчээ.
Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест нь далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт оршдог бөгөөд Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдтой харьцуулбал даруй хоёр дахин өндөр гэсэн үг юм.
2023 оны энэ өдөр "Жаргалант" уулчдын клуб багаараа Эверест, Лхоце оргилд гарч байсан бол өнгөрсөн 2024 онд хоёр уулчин хөтөчгүй гарч, буух үедээ осолдсон харамсалтай хэрэг гарсан юм. Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй хоёр уулчин амжилттай оргилд гарсныг эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Монголын уулчин Ч.Ариунзул мөн Эверестэд авирч байгаа бөгөөд одоогоор шийдвэрлэх авиралтаа хийж байгаа юм байна.
Нэргүй 2025-05-19 202.179.18.29
Уулчин хүн гэж ямар хүнийг хэлэхэв мөнгөтэй бол чи ч бич гарна шдээ. нэг сүр болох юм биш. Зүгээр л энэ уулчин аз таарч л гарсан шдээ. Үхвэл хохь нь шдээ. Амьдрал нь их кээшэлсжэн бх
s; 2025-05-19 50.147.160.114
indx
Нэргүй 2025-05-19 66.181.176.44
Монголын уулчид агуу юмаа. Богино хугацаанд ийм олон хүн дэлхийн дээвэрт гарч монголчуудын бие, сэтгэлийн хүч хатуужлыг гайхууллаа