Сурвалжлага: Асартай, ардчиллын төлөө тэмцэгчидтэй төв талбайн "амаргүй" өдрүүд

Сурвалжлага: Асартай, ардчиллын төлөө тэмцэгчидтэй төв талбайн "амаргүй" өдрүүд

Сурвалжлага: Асартай, ардчиллын төлөө тэмцэгчидтэй төв талбайн "амаргүй" өдрүүд

Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд ойрын саруудад олон үзэгдэл давхардаж буй. Нэгээс нөгөөд, нөгөөгөөс дараагийнх руу хэмээн өрнөх тэр олон үйл явдал дунд төөрч, будилж, тээнэглэзэх ч зав өгөхгүй үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнүүдийг цувруулан зохион байгуулж байгаагийн хэд хэд нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд боллоо.

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ "ЯЛАА"-НУУДАД ОЛДСОН БУЙДХАН ЧӨЛӨӨ

Ногоон зүлэг, алаг самбартай олон асрын ард буйдхан хэсэгт ардчилсан Монгол Улсын иргэд үзэл бодлоороо нэгдэж, амаргүй цаг үеийн илэрхийлэл болон таван өдөр тайван замаар шаардлагаа хүргүүлж жагсч байна. "Огцрох амархан" жагсаалд олны танил эрхмүүд, улстөрчид, сошиалын одууд оролцож байгаа ч гол мөн чанар нь энэ удаа органикаар оролцогчдын дийлэнх нь залуус, өсвөр үеийнхэн байгаагаар онцлог.

"Ялаа"-нууд хэмээн Ерөнхий сайддаа егөөдүүлсэн ч тэмцэл, шаардлагаа тайван замаар илэрхийлнэ шүү хэмээн нэгэндээ уриалах залуусын үгс.

Чадах чадахаараа нэгэндээ дэм болж, уриа лоозон, ус ундаа боломжоороо дөхүүлж, спикерээр бусаддаа үзэл бодлоо цэгцтэй илэрхийлж буй залуусыг зорин ирсэн хүн бүр соёлтой байгааг хэлж байлаа. Хүчирхийлэл, үймээн самуунаас ангид гэдгийг тодотгосон иргэдийн тус жагсаал 27 хоног үргэлжилнэ.

Жагсагчдын зүгээс "Орлогоо нотлох амаргүй. Огцрох амархан", "Бэрх"-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо", "Ерөнхий сайд: Орлогоо нотол" гэсэн уриа лоозонгууд барьжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах үндэслэлүүдийг жагсагчдын зүгээс спикерээр сануулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Үндэслэл нь:

1. Инфляци, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.

2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй.

3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус

4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.

5. Ардчиллын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.

6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан

7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан

8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг нэрлэжээ.

Мөн жагсаалд зорин ирсэн болон төв талбайгаар өнгөрөхдөө тус жагсаалыг сонирхон зөрж байгаа иргэд талбайн хоймор буйдхан хэсгийг л жагсагчдад олгосонд ундуйцаж байгаагаа хэлж байв.

НОМЫН БАЯРТ ОРОЛЦОГЧИД Ч ОГЦРОХ ШААРДЛАГЫГ ИЛЭРХИЙЛЖЭЭ 

37 дахь номын баяр энэ удаад урьд урьдын жилээс онцлог болж өнгөрөв. Баярт оролцогч олон асар "Огцрох амархан" шаардлагад нэгджээ. Төв талбайд иргэд олноор цуглах чөлөө үл олгож байгаа ч өрнөж байгаа үйл явдалд оролцогчид тэмцэл, уриалгаа өөрсдийн хэмжээнд чадахаараа илэрхийлж байгаа нь энэ. Хүмүүс үзэл бодлоо ч илэрхийлнэ, номын шоппингоо ч хийнэ, үзэж, харах, тухлах орон зайгаа ч өөрсдөдөө бүрдүүлж өнгөрсөн амралтын өдрүүдэд төв талбайд хөл хөдөлгөөн огт тасраагүй.

Ном, амттан,  хоол, жижиг гар урлалын үзэсгэлэн худалдааны зэрэгцээ ногоон зүлэг дээр тэр олон хүн зөрж өнгөрч байгааг анзаарах ч сөхөөгүй дуртай номоо авахуулан тухлан уншиж байгаа хүүхдүүд хайр татам харагдана.

Унших соёл, амьд харилцаа, уран зохиол, адал явдал, өнгөт цэнхэр орчлонг танин мэдэх харилцааг ном бидэнд гарцаагүй таниулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус баярт оролцогчид болоод хүссэн номоо худалдан авахаар зорин ирсэн хүн бүр зохион байгуулалт, жигдрэлт тун дажгүй бөгөөд асар бүрийн танилцуулга утга агуулгатай байгааг онцолж, хамт яваа нэгэндээ сонирхуулж байгаа харагдав. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд түүндээ ч гарцаагүй хүрж, хүртээмжтэй зохион байгуулалттай болж өнгөрснийг  зохион байгуулагчид онцоллоо.

ЖУУЛЧДЫГ ТАТАХ АВАРГА АСАР ЖУРМЫГ САХИУЛАХ ГОЛ БАМБАЙ ЮУ?

Нөгөө талд төв талбайг өдөр бүр үйл явдалтай байлгах бас нэгэн тактик байж болзошгүй зүйл нь талбайн дийлэнх зайг эзэлсэн сүрлэг том асар. Сүйд гэхээр чухал арга хэмжээгүй ч энэ сарыг дуустал байлгах жуулчдыг татах зорилго бүхий тус асрын гол утга нь иргэд нэгдэхээс сэргийлсэн "бамбай" байж болзошгүйг талбайд цуглагчид хэлж байлаа.

Талбайн урд хэсгийг таллан эзлэх том асар, түүний зэргэлдээ өдөр алгасахгүй өрж, сэлгэх олон жижиг асар. Агуулга нь талбайд завсар, зай багахан гаргах байж магадгүй.

Үүнийг иргэдийн хэлж байгаагаар урьдчилан тооцоолсныг ч үгүйсгэх аргагүй. Учир нь төв талбай зун дуустал олны хөлд дарагдахыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсон. Учир нь энэ хавар, зун улаанбаатарчууд төдийгүй жуулчдыг татах зорилгоор нийслэлээс олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулна гэсэн юм.

Жагсаалыг сарниулах зорилгогүй гэх ч хоолны фестиваль, циркийн өдөрлөг, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа хэмээн өдөр алгасахгүй төв талбайн асар, майхнуудыг буулгахгүйгээр хөтөлбөр зохиож байгаа нь хардах эрхийн хүрээнд харвал халаглах үйл явдал мөн гэхэд хилсдэхгүй.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-05-19 76.130.42.82

Heden ajilgui teneguud mungu gridood suuj l baig,Busdaar bol humuus saihan arga hemjeend oroltsood tedniig tooj harah hun ch alga

Avatar

зочин 2025-05-19 66.181.160.3

ЕС ийн бэр болох юмсан !..Мөнгө өөрөө л урсаад ороод ирдэг юм байна шд

Avatar

Нан 2025-05-19 202.126.89.115

данхаа чи зайлаач эээээ

Avatar

Нэргүй 2025-05-19 43.242.242.59

Хэн хэдэн сая төгрөгийн бэлэг хэнд өгөх нь бусдад ямар хамаа байнаа. Байшин машин бэлэглэвэл шоронд хийх болж байна. Хүүхдэд нь найз охиндоо бэлэг өгсний төлөө аавыг нь яллах гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй юм. 20-хон сая төгрөг тийм их мөнгө юм байхдаа. Энэ бол MCS-ийнхний хийж байгаа зохион байгуулалттай эсэргүүцлийн жагсаал.Гол нь баялагийн санг эсэргүүцэж байгаа юм

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.95.58

Бэлэгнээс болоогүй ээ. Юунаас болж огцрох ёстой вэ гэхээр : Ээбий, Сайханбилэгийг шоронд хийнэ гсн яасан. Хийгээгүй. Интерполд мэдэгдээд аваад ирэх боломж бүрэн бга. Нүүрсний хулгайг илрүүлнэ гсн яасан. Илрүүлээгүй. 60 тэрбумын Миеэг шоронд хийнэ гсн ясн. Эсрэгээрээ элчин болгосон. Ухаа худаг, Төгрөг нуурыг авна гсн яасан. Аваагүй. Хүнс, барааны үнэ 3 дахин өслөө. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй. Татвар бууруулна гсн яасан. Өссөн. Одоо хийлээ гээд 6 жил худлаа ярьлаа.

Avatar

zochin 2025-05-19 202.72.245.194

uu goridood , uu chiigeed bna odoog churtel ogchorochgui ! , chuilgaigaas oor yrich um baichguidee ene Ouuyerdened

Avatar

шантаажтай жагсаал 2025-05-19 202.55.191.194

шантаажлаад барахгүй бнуу бузруудаа. ЭМ СИ ЭС өдөрт хэдэн төг өгч байна та нарт? зүгээр больцгоо ажил хийж амьдар гөлөгнүүдээ

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.95.58

2 өдөр дараалж очлоо. Дандаа залуучууд, соёлтой боловсролтой залуу хүмүүс бна. Жинхэнэ сэтгэлийн дуудлагаараа байгаа нь харагдаж бсн. М-Си-Эс мөнгө өгдөг бол Тагнуул аль хэдийн илрүүлээд, Алтангэрэл сайд хэвлэлийн хурал зарлаад бж бга. Ноорогийн залуус бас бна. Улс үндэстнийг хагалан бутаргах 20 жилийн ялтай гэмт хэрэг хийсэн, үгүй бол би огцорно гээд Алтангэрэлийн батлаад бсн яасан. Сүүлдээ мөрийтэй казино ажиллуулсан, дараа нь бас өөр юм яриад, яаж яллах уу гээд арга саам хайгаад бүтээгүй

Avatar

Цэцэгээ 2025-05-19 202.5.202.130

Залуучууд жагсаж үзэл бодлоо хэлж болно. Дараагийн Лидер байна уу ??? одоо Монголчууд бид дараагийн гаргасан хүн болгоноо 3 сар болохгүй хэн нэгэн хүний эсхүл намын утсан хүүхэлдэй гээд хэлнэ. Жагсаж байгаа та нар ер ажил хийдэг юм уу, татвар төлж үзсэн юмуу юм бүтээж хийсэн юм уу компаниудыгн нь гар хөл болсон залуучууд байна.

Avatar

Ганаа 2025-05-19 202.21.120.62

НҮҮРСНИЙ НАМЫН МӨНГӨӨР ТЭТГЭГДЭЖ БАЙГАА БАЯН ЧИНЭЭЛЭГ ЖАГСААЛ БОЛЖ БАЙНАА БҮХ ЮМ НЬ БЭЛЭН УДАХГҮЙ ЗАСАГ УХАА ХУДГИЙГ 100% ТӨРД АВНАА НҮҮРСНИЙ ТРООЛУУДАА

Avatar

Зочин 2025-05-19 202.126.89.27

АН-ын ардчилал гэдэг нь АН-ын удирдлагууд улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяжихыг хэлдэг. Монгол улсад улс төрийн тогтворгүй байдал огтоос хэрэггүй. Энэ нь эдийн засгаа чирч унагаахаас гадна зөвхөн хэдхэн олигархиуд болон монголын дотоодын дайснуудад л хэрэгтэй. Баялгийн сангийн үйл ажиллагааг зогсоох санаархал олигархиудад л байгаа.

Avatar

Нэргүй 2025-05-19 103.71.100.237

ЕС ах Хэрээ Баатарынхаа Монгол хаан жүжигийг татвар төлөгчдийн мөнгөөр угжаад байсан байна. Бас тэгээд Дөлгөөн жүжигчинг эргүүлж тал засч мөнгө хаяад байсан байна. Яг үнэндээ ЕС авилгын эсрэг хуурамч тэмцэгч болж жүжиглэжээ. Жонхуутай хамтрагч юм бол ЕС яаж шударга байх вэ дээ?

Avatar

Нэргүй 2025-05-19 103.71.100.46

ТАРВАГАДОРЖИЙН САЙТ АРДЧИЛАЛ ГЭЖ ХУЦАЖ БАЙНА. БАЯЛГЫН ХУЛГАЙЧ НАРЫН ЯЛААНУУДБН ӨТНҮҮДИЙН ШАВАЛДААН ШҮҮ ТАРВАГАА.

Avatar

ИРГЭН 2025-05-19 103.57.95.169

эдгээр Залуус Ардчилалын төлөө биш Олигархуудын төлөө жагсаж Өөрсөдийнхөө ирээдүйг үгүй хийж байгаа нь,,,,,Өрөвдөлтөй

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.181.40

ундармаа гэх умдаг цавины үсний бичсэн зүйлийг юу бичих гээд юу бичээд бгааг ойлгосонгүй. бичвэл бичсэн шиг бичээч. хүнд ойлгогдохоор. сургуульд юу үзсэн хүн ыэ чи. тэгээд өөрийгөө сэтгүүлч гээд дэвээд байнаа. нохойн жогорхой.

Avatar

Нэргүй 2025-05-19 202.126.90.118

Үнэхээр ичмээр байна. Манай тавдугаар ангийн охин ааваа хорин саяар цэцэрлэг юмуу хүмүүст гэр барьж өгч болно тиймээ гэж байгаа юмдаа дөнгөж 11 охины ёс зүй алга Данхад

Avatar

Zochin 2025-05-19 98.52.62.180

Хулгайтай тэмцэнэ гээд өөрөө хулгай хийсэн ДАНХАА одоо ОГЦОР ШАЛГУУЛ ЗАЙЛ

Avatar

Нэргүй 2025-05-19 202.9.40.142

Данх өөрөө талбай дүүрэн гэр барьж Энхболдыг унагасан хүн дээ

Avatar

Ичгууртэй данх 2025-05-19 103.10.22.222

Жонхуу бол цэрэг цагдаа гаргаж ирэн оор йгоо ухтэл хамгаалах байх гэж айж байна.

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.94.57

Hero gii. nairuulga. 2 hamaatan duugiinh ni guitsetgel….

Avatar

Нэргүй 2025-05-19 66.181.190.90

Элбэгдорж оо хүмүүсийг турхирахаа боль

Avatar

Нэргүй 2025-05-19 103.71.100.237

ЕС би нам ярихгүй гэчихээд Элбэгдоржийг үхтэл муулдаг байсан. Энэ нь АН -ыг л муулаад байгаа хэрэг шүүдээ. Үүнийг АН -ын тэнэгүүд ойлгохгүй, чааваас.

Avatar

Иргэн 2025-05-19 202.9.47.77

Инфляци өссөн. Долларын ханш өссөн гэх мэт энэ ЗГ огцрох гол шалтгаан болсон. ЕС- н case-н хувьд Японд бол уулал гуйгаад огцордог. Солонгост бол иргэд нь жагсаад огцруулчихдаг юм билээ. Монголд өөрийгөө өмөөрөөд л байгаад байх юм даа. Авилгын эсрэг хуулийн 7.1.8 Үндэслэлгүй хөрөнгөжих гэж байна .

Avatar

Зочин 2025-05-19 202.126.89.27

Чи тийм шударга юм бол АН-ынхан хэрхэн олигархиуд болсныг эхлээд шалгуулаарай.

Avatar

Нэргүй 2025-05-19 103.57.95.58

Тэгээд бүтэн 6 жил тэр олигархуудыг барьж хорихгүй яагаад толгойг нь илээд бга юм. АН-ын Баттулга, Гантөмөр нартай нэг болохоор. Тийм болохоор огцрхох ёстой.

Avatar

zochin 2025-05-19 202.72.245.194

chel amaaar doromjildog ymar buduuleg tanchai ESaid ve ! , aimaar umaa

Avatar

yabo ylcuin xsgyi CJNr OC #; ? 2025-05-19 50.147.160.114

oztp?

Avatar

xamaaralgyi baix4| ninyjni aimaar xylgaichoz.blrXT? 2025-05-19 50.147.160.114

JP copydj ni; gy # # # #; ? -#;
Uni trambaigni chuluutei, Kamer+ytasaar# conchdy;\
ny, yren taran Nyraaj gyilagchlyylax,xylgai xuilgex?
Ubchlyylex zopilgotoi galzyyxylgaich xoshnogno it.

Avatar

-boingTMger dargadf#; XT davragch galzyyguinkomandr OCr 2025-05-19 50.147.160.114

1.ylcuun xamgaalal ni; Kamer+ytasnui concogchr knt?

2. CHULUULUX ,byren xinaltand bna; transport,delgyyr,office, security dampyyrl XOTgloNy
3.bainga xylgailj transportoosf#
4.(1 xynui erx ashig bysduixaar xizgaarlagdax)
5. blr baishingaa barisaar,xsgyi CJN XT.
6. xul xizgaargyi Nyraagch,opilogch, ylc yndesteny?
boloogyi bn,zeregtsen baix bolomjgyi oron nytagl gl;

Avatar

зочин 2025-05-19 66.181.191.169

Ардчилсан мөнгөний жагсаал зорилго нь жүжигэн тоглолт засгийн унагаж төрөөр тоглохж хямраах хууль батлахгүй төсөл хөрөнгө оруулалт зогсоох ард түмнийг туйлшруулах монгол төрийн дээр тэр бумтангууд кк,,,

Avatar

сонгогч 2025-05-19 202.9.46.81

Шинжаны бараанд наалдан америкт очсон том хар батгануудын баас газар сайгүй тархаж вирус тарааж байх юм….өтнүүд нь язганаж байх шиг …батганы далавчийг нь шатаачихаар пүд гээд л газар уначихдаг юм л даа уг нь …бас ялааны алууруур гүвшиж ч болно…ялааны хор гэж бий…ер нь батгануудыг устгах арга олон бна. Даанч түүнийг ашиглахгүй юм. Уг нь тоотой хэдхэн том хар батгана байгаа л даа….

Avatar

Огцор! 2025-05-19 202.9.46.159

Огцор! Данх толгойт галч хулгайч, Жавхлан хулгайч, Монголбанкны архичин хулгайч, Нянбактер хулгайч, MCS-ийн тавиул Тимон хулгайч, АН-ын шаамий, уул уурхайн сайд махан толгойт, ХҮН-ийн халтар бангладеш мунаг хулгайч нар нэн яаралтай огцрон зайлцгаа!

Avatar

ИРГЭН 2025-05-19 103.57.95.169

Энэ Залуус Байгалийн баялаг эзэмшигч Компаниудын хэдхэн *төгрөг*-нөөс болж Өөрсөдийнхөө ирээдүйг баллах гэж, ЗГ, Оюунэрдэнийг унагаагаад бүх зүйл нь сайхан болно гэж байгаа бол Үлгэр,,,,,,

Avatar

BILLROTH 2025-05-19 105.115.1.148

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж