Японы Кагошима мужийн Сакуражима галт уул тавдугаар сарын 15-аас 16-ны өдрийг хүртэл хэд хэдэн удаа дэлбэрч, үнс нь 3 мянган метр дээш өндөрт цацагджээ. Улмаар Кагошимагийн нисэх онгоцны буудлын 30 гаруй нислэг тухайн өдрүүдэд цуцлагдахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр, Сакуражима галт уулын Минамидаке оргил дахь тогоо орон нутгийн цагаар 15-ны өдрийн 10:45 цагийн орчимд дэлбэрч эхэлсэн.
Энэ нь 17 цаг үргэлжилж, 16-ны өглөөний 04:00 цагт унтарсан байна. Дараа нь өглөөний 08:00 цагаас хойш үе үе дэлбэрч эхэлсэн аж. Үүнээс өмнө тавдугаар сарын 12-нд Сакуражимад магмын хөдөлгөөнийг илтгэх уулын тэлэлт, царцдасны хөдөлгөөн ажиглагдсан боловч нөхцөл байдал хэрхэн эргэх нь бүрэн тодорхойгүй байжээ. Хэрэв цаашид дахин дэлбэрвэл Кагошима хот, Айра хот зэрэг хойд хэсэгт үнс нурах төлөвтэй байна.
Сакуражима галт уулын дэлбэрэлтийн улмаас Кагошимагийн нисэх онгоцны буудалд 15-ны өдөр 25 нислэг, 16-нд "Japan Airlines", "Skymark Airlines" зэрэг долоогоос доошгүй нислэг цуцлагджээ. Мөн Ханеда, Итами, Амами хүрэх байсан нислэгүүд цуцлагдсан байна. Үүний улмаас олон бизнес аялагчид гацаж, нислэгийн тасалбараа буцаах, чиглэлээ өөрчилж эхэлснээр Кагошимагийн нисэх онгоц гэнэтийн хөл хөдөлгөөн ихтэй болсон байна.
Нэргүй 2025-05-18 66.181.181.40
тэгээд энэ саытын залуучууд бас мөнгөний талөа рзнтй уяаны нохоы болж жагсаал з/б засаг огцор хэмээн орилнл. урдах ажтлаа хийж чадахгүй хэвтэж тчиж амьдар!!!! ялангуяа оджаргал элбэгдоржийн угаадас долоогё яргачин хүн аиины хэргийг сэжигтэн нооргийн нохой уламсайхан..
,Бомжа 2025-05-18 66.181.176.103
Орчуулга, бичвэр гэж авах юм алга. Энэ хэдэн сайтын залуус дэндүү чадваргүй
Жэк 2025-05-18 66.181.160.44
Заа даа эхэлж байна даа 26 27 оноос бүүр их галт уул дэлбэрч газар хөдлөлт дэлхийн хаа сайгүй болно гэсээн
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-18 66.181.178.132
Ринчин Бямбаев багш байхгүй.Бид.монголоор олигтой бичиж чадахгүй .залруулж.зөвлөх хүн алга.!?
Нэргүй 2025-05-18 59.153.113.140
Маш их алдаатай бас гадаад үг ихтэй . ер нь монгол үсэг байхад заавал латин үсгээр бичихээ болих хэрэгтэй. .Аль болох монгол хэлээр орчуулж бичиж байх.нь чухал..Үндэсний хэл бичиг чинь улс оршин тогтохын үндэс юм шүү гэдгийг үргэлж санаж байхтүн
Зочин 2025-05-18 66.181.189.53
Сэтгүүлч ямар их алдаатай бичдэг юм бэ?
Нэргүй 2025-05-18 103.168.34.20
нөгөө унтаа уул нь юм уу
Нэргүй 2025-05-18 66.181.182.244
Зурагыг харахад уг уул нь 3-н мянгаас дээш өндөртэй уул байна .Үнс нь дээд мандалын үүлэнд хүрсэн энэ нь үнс 10-12 мянган метрт хүрсэн байна .