АНУ: Нөхөн үржихүйн эмнэлгийн гадна дэлбэрэлт болжээ

АНУ: Нөхөн үржихүйн эмнэлгийн гадна дэлбэрэлт болжээ

АНУ: Нөхөн үржихүйн эмнэлгийн гадна дэлбэрэлт болжээ

АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотын нөхөн үржихүйн эмнэлгийн гадна дэлбэрэлт болж, таван хүн шархадсан байна. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ нь төлөвлөгөөт хэрэг байсан бөгөөд хэн нэгэн этгээд эмнэлгийн гадна байх тээврийн хэрэгсэлд тэсрэх бөмбөг суурилуулсан гэж сэжиглэж байна. Палм-Спрингс хотын захиргааны албанаас дэлбэрэлт өглөөний 11 цагийн үед болсон гэж мэдэгдэв. Түүнчлэн цахим сүлжээнд дэлбэрэлт болсон газрын зураг, видео бичлэг нийтлэгджээ. Үүнд эмнэлэг болон ойролцоох дэлгүүрүүдийн цонх хагарч, эвдрэл гэмтэл үүссэнийг харуулсан байна.

Мөрдөн байцаагчдын зүгээс орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд мэдээлэхдээ, таван хүн шархадсанаас гадна сэжигтэн этгээд нас барсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Нөхөн үржихүйн эмнэлгийн дарга мэдэгдэл гаргаж, орон нутгийн эрх баригч, холбооны мөрдөн товчоо болон бусад хууль сахиулах байгууллага уг хэргийг мөрдөн шалгах болсныг зарласан байна. Учир нь төлөвлөгөөт халдлага гэж үзэж буйтай холбоотой юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж