Нийтийн тээврийн давхар карт уншигч нь давхар зардал уу?

Хуучирсан мэдээ: 2025.05.18-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн давхар карт уншигч нь давхар зардал уу?

Нийтийн тээврийн давхар карт уншигч нь давхар зардал уу?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн Баасан гаригт БНСУ-ын “T-Money” корпорацитай хэлэлцээр хийж, нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 55 хувийг шилжүүлэн авч, нийтдээ 79 хувийн хувьцаа эзэмшигч болсон талаар мэдээллэв. Энэ нь онолын хувьд нийтийн тээврийн орлого, системийн хяналт нийслэлийн мэдэлд бүрэн орж байна гэсэн сайн мэдээ.

Гэвч нийслэлийн удирдлагууд ICT групптэй хамтарсан шинэ төхөөрөмж болох банкны карт уншигч “UBCARD” системийг автобус бүрт суурилуулсан нь олон нийтийн гайхшралыг төрүүлээд байна.

ДАВХАР УНШИГЧ = ДАВХАР ЗАРДАЛ

Улаанбаатар хотод ажлын өдрүүдээр ойролцоогоор 1100 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Автобус бүрт хуучин “Улаанбаатар смарт карт” уншигч байсаар байтал дахин “UBCARD” төхөөрөмж суурилуулсан.

  • Нэг автобус = 2 карт уншигч
  • 1100 автобус = 2200 төхөөрөмж
  • Төхөөрөмж бүрийн зардал (төхөөрөмжийн өртөг, суурилуулалт, програм хангамж, холболт, үйлчилгээ) дунджаар 2–3 сая төгрөг гэж тооцвол нийт зардал 4–6 тэрбум төгрөгт хүрэх эрсдэлтэй.

Энэ бол төсвийн мөнгөөр босгож, татвар төлөгчдийн халааснаас гарч буй тоо.

ХОЁР ӨӨР СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ШААРДЛАГА ҮНЭХЭЭР БАЙСАН УУ?

Хэрэв өмнө нь нийслэл “Улаанбаатар смарт карт”-ын ихэнх хувийг эзэмшдэг болсон бол, одоо байгаа системээ шинэчлэх, дотооддоо сайжруулах бүрэн боломж байсан. Арай эрт Солонгосын талын хувийг худалдан авч, ICT групптай "мөнгө үрсэн" шинэ системийн гэрээ байгуулахгүй байх боломж байлаа.

“UBCARD” систем нь технологийн хувьд өөр байж болох ч, тийм шинэ, давуу зүйл санал болгож байгаа эсэх нь нээлттэй асуулт хэвээр байна. Анхны "U-Money" системээ сайжруулаад банкны картаар төлбөр төлөх боломжийг нэмэгдүүлж болохгүй байсан уу?

Үндсэндээ, хоёр өөр нэртэй ч хоёулаа нийслэлийн өмч, татвар төлөгчдийн мөнгөөр хөгжүүлэгдэж, ашиглагдаж буй. Гэтэл ашиглалтын үр ашиг, хяналт, уялдаа холбоо нь тодорхойгүй.

Улс төрийн сурталчилгаа шиг "Улаанбаатар тээврээ удирддаг боллоо!" гэдэг сүржин мэдэгдлийн ард, бодит амьдрал дээр давхар уншигчтай, давхар мөнгө үрсэн тээврийн систем л бий болж байна. Хэрэв нийтийн тээврийн реформ нэрээр “унаж яваа автобус бүрийн давхар өртөг” нэмэгдээд байвал, иргэд та бүхэн түүнийг үнэхээр дэмжих үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж