АНУ-ын зээлжих зэрэглэл буурчээ

АНУ-ын зээлжих зэрэглэл буурчээ

АНУ-ын зээлжих зэрэглэл буурчээ

АНУ-ын томоохон үнэлгээний агентлаг "Moody’s" тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж магадгүй. "Moody’s Ratings" Баасан гаригт АНУ-ын зээлжих зэрэглэлийг "Aaa"-аас "Aa1" болгон нэг шатаар бууруулсан байна. Улмаар холбооны засгийн газрын бондын зэрэглэл буурч байгаа юм. Тус фирмийн зүгээс мэдэгдэхдээ, "АНУ-ын үе үеийн засаг захиргаа болон Конгресс жил бүрийн их хэмжээний төсвийн алдагдал болон өсөж буй хүүгийн зардлыг арилгах, бууруулах арга хэмжээний талаар тохиролцож чадаагүй" гэсэн байна. Мөн ирэх арван жил зээлийн эрх олгох зардал нэмэгдэхийн хэрээр илүү их төсвийн алдагдал хүлээж байгаа гэж тус фирм мэдэгдэв.

Түүнчлэн "АНУ-ын эдийн засаг, санхүүгийн чухал давуу талыг бид хүлээн зөвшөөрч байгаа ч эдгээр нь төсвийн хэмжүүрийн уналтыг бүрэн тэнцвэржүүлж чадахгүй гэж үзэж байна" гэж онцлон тэмдэглэжээ.

"Moody’s" 2023 оны арваннэгдүгээр сард АНУ-ын зээлжих зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгож өөрчилсөн. Үүнээс өмнө 2011 оны наймдугаар сард "Standard & Poor’s" буюу одоогийн "S&P Global Ratings" АНУ-ын зэрэглэлийг хамгийн дээд зэрэглэлээс нэг шатаар бууруулсан. "Fitch Ratings" мөн 2023 оны наймдугаар сард мөн адил АНУ-ын төлөвийг дээд зэрэглэлээс нь бууруулсан. "The Wall Street Journal" сонинд томоохон үнэлгээний компаниудаас өндөр үнэлгээ авч байсан ч өдгөө "Moody’s"-ын энэхүү алхам нь АНУ-ын сүүлийн "Аaa" зэрэглэлийг бууруулсан гэж мэдээлжээ.

Зээлийн үнэлгээний агентлагууд хувь хүн, байгууллага болон засгийн газрын өр төлбөрөө эргүүлэн төлөх чадварыг нь харгалзан үзэж зэрэглэл оноодог. "Aaa" нь хамгийн өндөр зэрэглэл бөгөөд энэ нь санхүүгийн хувьд тогтвортой, өр төлбөрөө төлөхөд хангалттай орлого, бэлэн мөнгөний нөөцтэй гэдгийг илтгэдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж