“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын номын баяр эхэллээ.
Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.
Гурван өдрийн турш үргэлжилж буй 37 дахь удаагийн номын баяр иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой.
Энэ жил номын баярыг “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна.
Номын баярын үеэр үзэсгэлэн худалдаа, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа болж байна.
Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон гэнэ.
Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадынханд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож байна.
Нэргүй 2025-05-18 202.9.40.172
Үхсн ацны чин дрга ноен манжл муулж бга нэртэй дөвийлгх гэцн шаажийн х***а манж эцсийн арга манжлж дрга мрра ноен гэж ш***-р дуртай бн ингж хулгаыч зулбасгууд хулгайг-с мултрч хулгай хэвшлэ аваад үлдчх санаатай манжлж үгнд дотр үг шааж манжлж х***а манж уншгдаад бн уншгддад бн гажиг л******д манжлж гажигтлт. Үмхий х***а манж манжллт амьдрл.
Нэргүй 2025-05-18 103.212.162.163
зөвхөн хавар намар гэхгүй сар бүрийн эцсээр хийж байвал ямар вэ…
Нэргүй 2025-05-18 66.181.187.121
Хэвлэлийн компаниуд зөвхөн шинжлэх ухааны, танин мэдэхүйн номнууд хэвлэж байгаач ээ! Хэний ч уншдаггүй хүмүүсийн намтар, амьдралын түүх хэнд хэрэгтэй юм бэ, хайран цаас ба хог нэмэгдэнэ шүү дээ.
Нэргүй 2025-05-18 70.52.152.29
Номын баяраасаа шууд тэмцлийн талбарт уриан дор нэгдэцгээе !!!
Нэргүй 2025-05-18 202.9.40.161
х***а пздагууд х***а л***р өмөөрч хамгаалн гэж шаажийн.
Нэргүй 2025-05-18 202.126.91.128
Монголчууд зөвхөн хүн судлал хийж буюу бусдын тухай судалж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Юун ном сэтгүүл унших, зурагт үзэх, интернет үзэх вэ!