Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнөөдөр зодоглоно | News.MN

Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнөөдөр зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнөөдөр зодоглоно

ОХУ-ын нийслэл Москва хотноо даваа гаригт эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор Москваг зорьсон юм. Тэмцээний хуваарийн дагуу эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болж, аваргууд тодорсон бөгөөд өнөөдрөөс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн барилдаан эхэлж байна. Харин манай баг тамирчдын салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Д.Отгонцэцэг нар дэлхийн аваргын дэвжээнд зодоглох юм.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ. Ц.Энхжаргалын тухайд эхний барилдаанаа Грекийн бөх Фани Псатхатай хийх бол Д.Отгонцэцэг Румыны тамирчин Естара Добретай барилдахаар сугалаа таарсан байна.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

us 2010-09-08

48 kg Enkhjargal HUYNH Carol CAN-g barsangui51 kg Otgontsetseg DOBRE Estera ROU-d yalagdaj hasagdlaa

Avatar

mongol 2010-09-08

amjilt huseye

Avatar

Зочин 2010-09-08

Za bohchuuddee amjilt husee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж