Экспорт 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, импорт өсөв

Экспорт 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, импорт өсөв

Экспорт 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, импорт өсөв
Энэ он гарснаар Монгол Улс эдийн засгийн хувьд томоохон сорилтуудтай тулгараад байгаа. Дэлхийн худалдааны дайн, нүүрсний экспорт, валютын ханш зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн чадавх буурч, иргэдийн амьдралд нөлөөлөх болсон. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд 2.4 хувиар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тухайлбал, ДНБ 2025 оны эхний улиралд 19 их наяд төгрөг болж , өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 2.5 их наяд төгрөг буюу 15.2 хувиар өссөн байна. Уг өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.1 их наяд төгрөг буюу 18.6 хувь, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1 их наяд төгрөгөөр буюу 15.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.
ДНБ-ИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ
Гэсэн ч бараа үйлчилгээний цэвэр экспорт 2025 оны эхний улиралд 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Тухайлбал, бараа үйлчилгээний экспорт /2015 оны зэрэгцүүлэх үнээр/ 3.5 их наяд төгрөг болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 773.7 тэрбум төгрөг буюу 18 хувиар буурсан бол бараа, үйлчилгээний импорт 7.7 их наяд төгрөг болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 219.3 тэрбум төгрөгөөр буюу 2.9 хувиар өсчээ.
БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ

Монгол Улсад хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор импортын хэмжээ цаашид ч өснө гэдгийг эдийн засагчид хэлсэн. Харин ойрын хугацаанд экспортын хэмжээ өмнөх жилүүдийн ашгийг давж чадахгүй гэх хүлээлттэй байна. Хэдий Монгол Улсын засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хоёр оронтой тоо руу ороод байсан инфляцын хувь хэмжээг барьж байгаа ч цаашид хэрхэх нь эргэлзээтэй. Ноолуурын ханш унаснаас шалтгаалан Монгол Улсын засгийн газраас ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буй.

Харин нүүрсний экспортын тухайд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Энэхүү гурван гэрээний нэг нь дээр дурдсан “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах аж.

Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гараад байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

батаа 2025-05-17 66.181.164.23

бэрийнхээ цүнх бөгжний мөнгөний доороос өндийхгүйнэ дээ хэдүүлээ, яана даа яана дарлагдсан ард минь

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.187.165

импорт ихэнх нь хэрэггүй хувцас ногоо чихэр

Avatar

Энэ сэтгэгдэл бичээд бгаа хүмүүс 2025-05-17 91.75.96.100

Амьдрал ньтийм сайхан бгаа юм байхдаа МАН төр барисанэнэ өнгөрсөн жилүүдэд ард түмний амьдрал улам дордлоо Өмөөрч юм бичээд бгаа хүмүүс эсвэл амьдралаа залгуулах гэж хөлсөөр юм бичдэг болов уу

Avatar

Пи3да 2025-05-17 202.9.46.159

Хүүк, галч, бортээгийн хулгайч, Монголбанкны архичин 4-ийн байж байгаа царай энэ дээ

Avatar

Нэргүй 2025-05-17 202.9.40.70

АН засгийн эрх баривал экспорт нэмэгдэж хятадууд нүүрсийг их хэмжээгээр бас тэгээд хамгийн өндөр үнээр авах байхаа. Сүүлийн үед тэгэж ойлгогдоод байдаг болчихлоо. Ерөнхий сайд огцрох л юм бол юмны үнэ буурч, татвар эрс багасч хүмүүсийн амьдрал эрс дээшилж, сайхан амьдарцгаах болов уу.

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.188.223

АН-ын ихэнх этгээдүүд хоёр хөршийг үзэн ядагч, барууны тавиулууд, Хоёр хөрштэй тогтоосон бидний харилцааг муутган, монголыгбүр тэдний эсрэг босгож, Украин шиг сүйрүүлэх зорилготой дайснууд,

Avatar

Зочин 2025-05-17 202.126.89.27

Ёстой үнэн. Ялалтын баяраар очлоо л гэнэ. Нүүж явахгүйгээс хойш манайх шиг жижиг улс хоёр хөрштэйгээ эвтэй найртай байх нь юу юунаас чухал. Украйны гашуунаас гашуун туршлагыг дэлхий нийтээрээ харж байна.

Avatar

zochin 2025-05-17 76.130.42.82

Huurhiidii,AN chinYu hiidgiig irged bid meddeg bolchihcoon,chi medreegui yavaa yum shig bna.Ih sansan gazar hooson honono geechiig bid medceen

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.161.83

аргагүй шдээ ганц цүнх бөгж хэдэн 10саяаар авч билэглээд бхаар

Avatar

Бат инженер 2025-05-17 202.9.40.110

Өнгөрсөн 11 сараас буюу цахилгааны үнэ нэмсэнээс хойш манайх гэдэг айл сард 50 орчим мянган төг төг төлдөг байсан юм сан Саяхан тоолуур батиалгаажуулна гэж 7 хоног авч яваад сарын цахилгаан задгайгаар авсан юм уу даа 97 мянган төг төлсөн гэтэл сая 5 сарынх л байхдаа ахиад цахилгааны мөнгө төлсөн чинь 90 мянга гарах юм. Энд ямар учир байна аа Энэ арай дэндэж байгаа юм бмш үү. Миний бодлоор бол тоолуурыг маань стандарт хэмжилзүйн лаборатоор баталгаажуулаагүй юм шиг байна Баталгаажуулсан бол бид

Avatar

Бат инженер 2025-05-17 202.9.40.110

20-30 жилийн ирээдүйн төсөөлөл ярьж чихэн дээр цэцг ургуулж, хоосон гэдсийг бүү цатга. Түүний оронд өнөө маргааш яах вэ гэдгээ л ярь.

Avatar

Данх 2025-05-17 202.9.46.159

Галчгүй уурын зуух сөнөж байгаа нь энэ дээ, ард түмэн, аж ахуйн нэгжүүд өөрийн амьдрал ахуй, ажил үйлчилгээгээ ямархуу байдалд байгааг л бодно. Тэрнээс юу гэж нам засгийг, данхыг өөрсдөөсөө өмөөрч тэнэгтэх билээ?

Avatar

Нэргүй 2025-05-17 43.242.242.59

Экспорт буурч импорт өссөн нь засгийн газар, МАН-ын хувьд таагүй мэдээ. Харин АН-ын хувьд үүн дээр нь тоглолт хийж засгийн газрыг тараах, МАН-ын нэр хүндийг унагаах өөрсдийн нэр хүндээ өсгөх сайхан боломж гарч ирж байна даа. УИХ-ын гишүүн Баярмаа, Лодойсамбуу нар үүнийг тооцож байгаа байх. Нүүрсний экспорт багасч байгаа нь иргэн бидний хувьд санаа зовоосон асуудал юм. Хятад улсаас бүх зүйл хамаарч баййхад бид энд яалтай ч билээ

Avatar

Зочин 2025-05-17 202.126.89.27

Энэ сайт Монголын эдийн засаг муудаж байна гэхээр баярлаад сүйд. АН-ынханд Монгол улс пад ч хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг нураана гэдгийг сайн мэдэж байгаа. Биднээс үл шалтгаалах гадаад нөхцөл байдлыг далимдуулаад улс төрийн ашиг хонжоо хайх юмдаа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж