Номын баярт Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөлөл оролцож байна

Номын баярт Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөлөл оролцож байна

Номын баярт Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөлөл оролцож байна
"Үндэсний номын баяр-2025" арга хэмжээ үргэлжилж байна. 37 дахь жилдээ жилдээ зохион байгуулагдаж буй “Номын баяр” 2025 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох юм. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж байгаа.
Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар“Номын баяр”-ын нээлтэд хэлсэн үгэндээ "ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжихэд “Номын баяр” чухал үүрэгтэй бөгөөд зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид гол хөтөч, түүчээ нь юм" гэдгийг онцолсон юм.

Ням гарагт өндөрлөх баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-17 202.126.91.128

Монголчууд зөвхөн хүн судлал хийж буюу бусдын тухай судалж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Юун ном сэтгүүл унших, зурагт үзэх, интернет үзэх,вэ!

Avatar

Т1 2025-05-17 202.9.46.159

Амьдрал ахуй сөнөж байхад тэр ном судар ч яамай хэвтэх байлгүй. Номын хүн өлсөж үхдэг, ноён хүн зодуулж үхдэг гэсэн үгтэй юм шүү!

Avatar

tnglzrlxsgyi. 2025-05-17 50.147.160.114

Xylgaicn opon

Avatar

arai xeterch bgaan bishyy, Ubchin tysgadagf, bainguin xylgaig blokuig yax be, 2025-05-17 50.147.160.114

xsgyi building, zanaxgui mangas.

Avatar

shaslzdag gazryyd bux zyzaan ch gej ajluin zoriylttai,,xoolni xylgaich.; 2025-05-17 50.147.160.114

tend ind adilxan xartstai xyn baisaan gyndajgl.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж