Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжаа. Тодруулбал, уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.
- Нэгдүгээрт, олон улсын жишиг инженерийн холбоодын гэрээ болон хууль, эрх зүйг эх орондоо нутагшуулахад хамтран ажиллана.
- Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн орчныг хамтарч өөрчлөх, ингэснээр монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломжтой болох юм. Мөн санхүүгийн эрх зүйн орчныг зохицуулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар болон төсөл гүйцэтгэх боломжийг нээнэ.
- Гуравдугаарт, Улаанбаатар хотын 24 мега төслүүд болон бусад бүтээн байгуулалт дээр монгол барилгачдыг дэмжих талаар санамж бичиг байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болно.
- Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд залуучууд инженерийн мэргэжлээр сурах нь ховордсон байна. Тиймээс хамтдаа инженерийн мэргэжлийг орон даяар сурталчлах, зөв таниулах, залуучуудыгаа уриалах зэргээр сошиал компанит ажилд ассоциацитайгаа хамтарч ажиллана. Ингэснээрээ, Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад инженерийн мэргэжлээр сурч байгаа залуучууд мэргэжлээрээ бахархах, улсдаа бүтээн байгуулалтууд хийх суурийг бүрдүүлнэ.
Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
"Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан “Сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад Монгол Улсад орон сууцны барилгын ажил хурдацтай явж байна. Статистикаас үзэхэд сүүлийн нэг жилд 20 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон байна. Цаашид энэхүү том бүтээн байгуулалтын цар хүрээ улам тэлнэ. Тиймээс дотооддоо эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөг авч үлдэхийн тулд дотоодынхоо компаниудыг оролцуулах нь чухал юм. Ялангуяа манай орны барилгын салбарыг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлдэг учраас оролцогч нарын санал, санаачилга, шийдэл хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциацийн хувьд олон жил энэ асуудал дээр ажиллаж ирсэн тул илүү сайжруулъя гэдэг үүднээс энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа” гэлээ.
Нэргүй 2025-05-17 103.212.117.51
Монгол монголоо дэмжихгүй хятадаар бариулна гэсэн хүмүүсийг хуулийн байгууллага шалгах
Нэргүй 2025-05-17 202.9.40.70
Монгол улсад бүтээн байгуулалт хэрэггүй. Зүгээр л хоорондоо хэрэлдээд л сайн яваагаа хорлоод л явж байвал таарна. Ер нь монголчууд бид хэрүүлийн бузар болцгоосон ард түмэн гэж би боддог. 14 төслийг ньюс мн сайт анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Одоо болохоор манж зан гаргаад монгол компаниуд төсөлд нь оролцоод явах хэрэгтэй ч юм бичиж байна. Ам үйлдлэ чинь зөрж байнаа. Элбэгдорж наад нийтлэлийг чинь уншвал та нарыг зад загнах байхдаа
Урвагч 2025-05-17 202.9.46.159
Худлаа нохой санаа шүү, хожмын өдөр яагаад баахан xятад компаниудад тэндэр өгчвөө гэж хэл ам гарвал дотоодын аж ахуйнуудад боломж олгосон шүү дээ гэх гэсэндээ хаяагаа манаж нохойтож байна.
Нэргүй 2025-05-17 66.181.179.119
Барилгын салбарт банкууд зээл олгохгүй таван жил болж байгаа Монголын банкууд ашиг орлогын хойноос явдаг тэдэнд улс орны хөгжил түйч хамаагүй манж Хятадын мөнгө хүйлэгчдийн араас орсон
Нэргүй 2025-05-17 43.242.242.59
Мега төслүүдийг манай зарим улс төрчид эсэргүүцдэг. Бүтээн байгуулалт улс орны хөгжилд хэрэгтэй л баймаар юм.
dyysgalaa 2025-05-17 50.147.160.114
brts karaoke
Нэргүй 2025-05-17 14.1.81.94
Мега төслүүдийг Монгол улсын хуулиудаар зохицуулах боломжгүй, учир нь Мега, Гега ямарч төслийн Хөрөнгө нь Гадны Эх үүсвэрээс байгаа нөхцөлд Хөрөнгө Оруулагч тал Ямар хуулиар Төслийн Менежмент хийхээ шийддэг. Монголчууд Мега төсөл гэхээр Хулгай, Худлаа, Хоосон амбиц, Нэр Төр л бодож байгаа бх
Нэргүй 2025-05-17 202.9.40.169
Үхсн ацны чин мега төсл ш** муу муу х***а манж зулбасгууд нам төр хулгай шаасн х***а мэнж лалалруудыг х***а манжруун яллаа.
Нэргүй 2025-05-17 66.181.176.12
SEXSDN ANUSDI VANXANDI BOOW XXOOD XUCHINDUULI80955877
Бүтэхгүй ээ 2025-05-17 66.181.189.109
Үйлдвэрлэл, инженерийн ажлын тендер зарлаад заавал доктор профессор удирдана эсвэл хамгийн олон докторууд оролцож байгаагаар нь шалгаруулна гэж тэнэгтдэг юм байна лээ.
Нэргүй 2025-05-17 103.168.34.23
yaj ch bodson gadniihantai niilj hulgailval barigdah magadlal baga, amar l daa. nogoon avtuusnii hergiig har l daa. tenuun ogoo geed mongol kompany oroltsuulaad l barihdsan shd. Tuunees hot shuud hujaa kompanitai hiisen bol bie bie ruugee buhaad barigdahgui l deee