Юн Сук Ёл намаасаа гарчээ

Юн Сук Ёл намаасаа гарчээ

Юн Сук Ёл намаасаа гарчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүч намаас гарч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Мөн тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ким Мүн Сүг дэмжихийг ард иргэдэд уриалав.

Тэрбээр фэйсбүүктээ "Би өнөөдөр Ардын хүч намаас гарч байна. Хэдий намаасаа гарсан ч гэлээ би эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөө цаашид ч тэргүүн эгнээнд зогсоно. Та бүхэн Ардын хүч намын Ким Мүн Сүг дэмжээрэй. Саналаа өгөөрэй. Санал нэг бүр энэ улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн замыг засна" гэжээ.

Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард богино хугацаатай цэргийн онц байдал зарласнаасаа болоод импичменттэй тулгарсан. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор огцорсон билээ.

Түүнийг намаас гарах хэрэгтэй гэсэн уриалга дотроосоо гарсан аж. Учир нь огцорсон ерөнхийлөгч намаас гарчихвал Ким Мүн Сүгийн сонгуулийн дүнд сайнаар нөлөөлнө гэж үзжээ. Харин нэр дэвшигч Ким Мүн Сү энэ тал дээр төвийг сахьсан байр суурь баримталжээ.

Өрсөлдөгч талууд Юн Сук Ёлын мэдэгдлийг хэт өөрийгөө дөвийлгөсөн, төөрөгдсөн байсан гэж шүүмжилжээ. Түүнийг цэргийн онц байдал зарлаж ард түмнийг сандаргасандаа уучлал гуйгаагүй, ямар ч харамссан шинжгүй байсан гэж шүүмжилж байна. Шинэ реформ намаас нэр дэвшиж буй Ли Жүн Сок "Эмх замбараагүй байдал үүсгэсэн хүн эрх чөлөө, хууль дээдлэх ёс, бүрэн эрхт байдал, аз жаргал, аюулгүй байдлын тухай ярьж байгаа нь жигшмээр юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-05-17 202.9.46.159

Аргагүй л урвагч хүн мөн байжээ.

Avatar

Нэргүй 2025-05-17 202.126.91.64

Юн та Солонгос Үндэсний Баатар шүү.

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.184.223

Цэргийн дэглэм тогтоох гээд чадалгүй огцорсон хүнийг баатар нтр гэхээр манайд дарангуйллыг хүсэгчид бас бай саар л байгаа юмаа даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж