LA 2028: Олимп үзэгчдэд агаарын таксигаар үйлчилнэ

LA 2028: Олимп үзэгчдэд агаарын таксигаар үйлчилнэ

LA 2028: Олимп үзэгчдэд агаарын таксигаар үйлчилнэ

Лос Анжелес 2028 олимпийн наадмын үеэр хотын түгжрэлээс зайлсхийхийн тулд үзэгчдэд агаарын таксигаар үйлчлэх болжээ. Тус хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй зуны олимпийг төлөвлөх үүрэгтэй "LA28" хороо олимп болон паралимпийн наадмын үеэр агаарын такси үйлчилгээг нэвтрүүлэхээр "Archer Aviation"-тэй хамтран ажиллаж байгаагаа зарлав.

Олимпийн наадмын үеэр агаарын такси ашиглах тухай анх удаа ярьж байгаа юм биш. Парис 2024 наадмын үеэр агаарын такси ашиглахаар яригдаж байсан ч Европын агаарын аюулгүй байдлын агентлаг зөвшөөрлийг олгоогүй.

"Archer Aviation" одоогоор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас зөвшөөрлөө аваагүй байна. Энэ онд багтаагаад загвар, аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн батламжаа авна гэдэгт найдаж буйгаа тус компанийн үүсгэн байгуулагч Адам Голдштейн хэлжээ. Ингэж чадвал олимп үзэгчид нэг цэгээс нөгөө рүү хүрэхдээ 10-20 минут л зарцуулах юм. Гэхдээ нислэгийн үнэ өртөг тодорхойгүй байна.

Агаарын такси бодитоор хэрэгжээд эхэлсэн тохиолдолд хэрэглэгчид захиалгаа аппликейшнээр өгнө. Мөн дээд тал нь дөрвөн хүн нэг удаадаа үйлчлүүлнэ.

Дашрамд дурдахад, Лос Анжелес хотод 1984, 1932 онуудад олимп болж байв. Хотын захиргаа 2028 оны олимпийг машингүй зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-17 203.44.80.130

Монголд далруудын олимпийг 2028 онд зохионо гэж байна лээ

Avatar

Зочин 2025-05-17 14.1.81.138

Монголд газрын ч такси байдаггуй! Яанадаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж