Онцлох ярилцлагууд: Цаасан дээрх хотуудад улсын зэрэглэл олгож байна

Онцлох ярилцлагууд: Цаасан дээрх хотуудад улсын зэрэглэл олгож байна

Онцлох ярилцлагууд: Цаасан дээрх хотуудад улсын зэрэглэл олгож байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Л.ГАЛБАДРАХ: ХУУЛИЙН ТӨСӨЛ БҮХ ТӨРЛИЙН ЦЕНЗУРЫГ ХОРИГЛОСОН

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй. Тиймээс тус хуулийн төсөлтэй холбоотой Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


Хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой багагүй хэлэлцүүлэг, тал, талын байр суурь олон нийтийн цахим хуудаст болон мэргэжлийн байгууллагуудын уулзалтуудын үеэр өрнөж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэхээр болсон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь олон нийтийн дунд багагүй маргаан дагуулж, зарим хэвлэл мэдээллийн төлөөлөл, мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ миний хувьд энэ хуулийн төслийг Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитоор хангах, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж, дэмжиж байгаа.

Зарим шүүмжлэлд дурдагдаж байгаа шиг уг хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан, нөхцөл байдлыг дордуулсан зохицуулалт байхгүй.

Харин ч эсрэгээрээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалтууд тусгагдсан.

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчлах оролдлого хийснээс гадна тус хуулийн төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаагаа хэвлэлийнхэн хэлж байгаа харагдсан. Тухайлбал, 6.5, 6.8, 11.4-т заасан заалтууд.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 6.5-д Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна гэж тусгасан. Энд нэрлэсэн байгууллагууд бүгд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ тухай байгууллага аль хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах вэ? гэдгийг өөрөө сонгож байгаа. Ингэхдээ сайн таньдаг, олон жил хамтарч ажиллаж байгаа гэхчлэн сонголтоор хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Гэхдээ дээрх заалтад тусгасан байгууллагуудын төсөв бол тухайн компанийн хувийн мөнгө биш. Төсвийн буюу хүмүүсийн татварын мөнгө. Тэгэхээр энэ мөнгийг дураараа зарцуулж болохгүй. Тухайн төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдтэй хамтарч ажиллах хүсэл, сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагуудаас санал авч, аль болох санхүүжилтээр олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах нь зүйтэй. Товчоор одоо бол гурван сонин, сайттай хамтрах зардлаа нэг л таньдаг, олон жил ажиллаж хэвшсэн газартайгаа хамтраад яваад байна гэсэн үг. Энэ дараа нь эдийн засгийн цензур болох эрсдэлтэй. Тодруулбал, байгуулж байгаа гэрээ нь ажил, үйлчилгээ бус хаалтын гэрээ болох. Жишээ авбал нэг байгууллагатайгаа гурван жил дараалан жил тус бүр 30-50 сая төгрөгийн гэрээ хийгээд байвал гэрээ гүйцэтгэгч компани эдийн засгийн хараат байдалд орох эрсдэл үүснэ. Тиймээс 6.5 заалтад тусгасан сонгон шалгаруулалт хийх нь зүйтэй.

З.ТУЯА: “ЦААСАН ДЭЭРХ” ХОТУУДАД УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ОЛГОЖ БАЙНА

Улаанбаатар хотыг хувааж, 14 хот болгох асуудал олны шүүмжлэл дагуулж байгаа юм. Энэ асуудлаар "Нью Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч З.Туяатай ярилцлаа.

-"Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан. Уг хуулийг хот төлөвлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Мэргэжлийн хүмүүс энэ хуулийн шинэчлэлийг маш их хүлээж байсан. Гэхдээ ийм эргэлтийг хүлээгээгүй л дээ. Бид социализмын үед хотуудынхаа суурийг сайн тавьсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас маш их шилжилт хөдөлгөөн болж өнгөрсөн ч одоо энэ байдал харьцангуй тогтворжиж ирсэн. Энэ суурин дээрээ цааш хөгжүүлэх, хотуудын эдийн засгийн холболтуудыг сайн хийж өгөх нь л чухал цаг ирж байхад ийм хууль батлах юм. Бид байгаа бүтцээ, угсарч байгаа системээ улам төгөлдөржүүлэх л хэрэгтэй байдаг.

Гэтэл хүн ам төвлөрсөн хотын иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжихийн оронд социализм шиг бүгдийг нь гүйцэтгэх гээд байна.

Уг нь үүргээ аль 30 жилийн өмнө хувиарлаж учраа ололцох гээд байгаа гэж бодож байсан. Баахан шинэ хотууд байгуулна гээд түүндээ зориулж хуулиа өөрчилж байна. Хотуудын зэрэглэл тогтоохдоо хүн ам нь суурьшиж төсөв бүрдүүлж үзээгүй “цаасан дээрх” хотод улсын зэрэглэл олгож байна. Уг нь одоо байгаа системийг сайжруулж, одоо байгаа дэд бүтэц, хүн амын төвлөрлийг түшиж л эдийн засгаа тогтворжуулж, хөгжүүлмээр юм.

-Улаанбаатар хот гэж байхгүй болно гэсэн үг үү. Мөн одоогийн ИТХ-н хэмжээнд ажиллах зөвлөлийг байгуулна гэж байна гэсэн?

-Хууль эрх зүйн цоо шинэ орчин үүсгэж тогтворжуулах зохион байгуулалтаас бөөн цаг алдах болно. Нийслэл Улаанбаатар хотын дагуул хотууд өөрийн эдийн засгийн онцлогтойгоор байгуулагдчихсан л байгаа. Тэнд хүмүүс ажиллаж амьдарч, хөрөнгө оруулалт хийж буй.

Улаанбаатар хот биш нийслэл Улаанбаатар гэж ойлгох шаардлагатай болж байх шиг байна. Тиймээ, ИТХ хуралтай зэрэгцээд сонгуулиар сонгогддог зөвлөлтэй болно.

ИТХ болон Зөвлөл хоёрын хоорондын зохицуулалт тодорхойгүй байна. Бас захирагчаа сонгоно. Сонгогдсон захирагч хорооллуудын захирагчдыг сонгоно. Хот татвараа бүрдүүлж, захиргааны зардлаа дааж амьдарвал жинхэнэ хот байх учиртай юм. Гэтэл Улаанбаатар хот маань эрчим хүчний хараат л байдалд байгаа шүү дээ. Дүүрэг гээд засаг захиргааны нэгжийг бүрэн ашиглаж чадаагүй байж энэ олон хот яаж ажиллаж чадна гэж бодож байгаа юм бол. Хорооны асуудал бас гарч ирж байгаа. Хорооллын захирагчидтай болохоор тусгагдсан байсан. Орон сууцны контор, СӨХ-г бүрэн хэмжээнд хэрхэн ажиллах талаар зохицуулалт байхгүй. Монголбанкны хар дансаар айлгаж байж энэ үйл явцыг сайжруулна гэдгийг ойлгохгүй байгаа юм. Олон жил хэрэгжиж байгаа үйл явцыг сайжруулж байж төгсрөх байтал дахиад шинэ систем хэрэгжүүлэхээр сайжирна гэдгийг ойлгохгүй байгаа. Шинэ юм туршихад дахин асуудал гарна түүнийг сайжруулах л хэрэгтэй болно. Бид юм бүрийг төгс бодохгүй шүү дээ. Алдаанууд гарах л болно. Эдэлбэр газартай, маш бага нягтралтай “хотууд” төсвөө хаанаас бүрдүүлэх үү.  Яагаад ийм зохицуулалт байх ёстой гэж байгааг иргэддээ тайлбарлахгүй байгаа нь хамгийн их бухимдуулж байна. Дээр нь энэ зөвлөлийг сонгох сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар энэ хуульд маш нарийн оруулж өгсөн ч хотын захирагчийг сонгох талаар тодорхойгүй хуулийн хүрээнд гэж заагаад л өнгөрсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-17 14.1.81.94

Монголд бүх төрлийн салбарт ЗЭРЭГЛЭЛ гэж алгаа ерөсөө. Чанаргүй барилгууд ч Үнэтэй, Чанартай ч Үнэтэй. Шударга баймаар байнаа.

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.184.223

Нүүдэлчингүүд хот байгуулах гэж хөгөө хөлдөө чирнээ !!!

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.176.12

VANXANDI80955877SEKSDI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж