УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Гадаад зээлийг төсвийн гадна гаргах хуулийн төслийг Сангийн яам юм мэдэхгүй гишүүдийг ашиглан хийлгүүлсэн. Сангийн яам бол хуулийнхаа хулгай дээр мэргэшсэн” гэж мэдэгдсэн юм. Иймээс Сангийн сайд Б.Жавхлангаас Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Сангийн яам лоббидож, гишүүдээр өргөн бариулахаар зэхсэн эсэхийг тодрууллаа.
-Засгийн газар гадаад өрөө нэмэгдүүлэхийн тулд гадаад зээлийн ашиглалтыг төсвөөс гадуур гаргах төслийг УИХ-ын гишүүдээр өргөн бариулах гэж байна гэдэг асуудал яригдаж байна. Засгийн газар аль төслүүдээ хөдөлгөхөд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болж, ийм төсөл УИХ-аар батлуулах шаардлага үүсээд байна вэ?
-Засгийн газрын төсөл гэж байхгүй, хэн нэг гишүүний төсөл гэж байхгүй, Монгол Улсын төсөл л гэж бий. Ялангуяа 14 мега төсөлд багтсан төслүүд бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэсрэлт хийх төслүүд байхгүй юу. Тийм учраас эдгээр төслүүдийнхээ санхүүжилтийн шийдлийг эхнээс нь арай ядан гаргаж байна. Зарим нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүдийн маань дүн шинжилгээ хийгээд Parliament.mn дээр тавьсан байгаа төслүүдийг харваас гурван том төсөл байна. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв төсөл. Энэ гурван төслийг харахад том шалгуур давсан гурван төслийг сонгожээ. Нэгдүгээрт, 14 мега төсөлд хоёр нь орсон байна. Сэлбэ дэд төв төсөл өмнө нь УИХ-аар яригдсан, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, утаанаас салах маш чухал тулсан гурван төсөл. Энэ гурван төсөл дээр эх үүсвэрээ шийдсэн. Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэгийн УЦС төсөл дээр гадаадаас зээл авна гээд. Нефть боловсруулах үйлдвэр дээр 1.7 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нэг төсөл дээр авч байсан хамгийн том гадаад зээл. Мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 5.6 их наяд төгрөг.
Одоо энэ яригдаж байгаа асуудлын хүрээнд эрүүл ажиллаж байна гэж харж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Эндээс зөв шийдэл гарч байх ёстой.
Гишүүдийн санаачилж барьж байгаа энэ шийдэл бол 30-аад жил явсан төсвийн дүрэмд өөрчлөлт орох шинэ хандлага. Энэ хэлбэр бол олон улсад өргөн дэлгэр ашиглагддаг хэлбэр.
Жишээ нь, Азийн бар гэх орон Сингапур улс 1980-аад онд гадаадын зээлээр том төслүүдээ санхүүжүүлэхэд манайд тулгарсан шиг ийм хүндрэл тулж байсан. Тийм учраас төсөв дээр эх үүсвэр талыг нь орлогодоо тооцдоггүй, зээл ашиглалтаа төсвийнхөө зардал дээр тооцдог. Том төслүүд төсөв дээр ороод ирэхээр зардал талдаа дийлэхгүй болдог. Тийм учраас зардлын хязгаардаа тооцохгүй, өрийн хязгаар дотроо багтаах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар манай өрийн хязгаар 60 хувь. Засгийн газраас өрийн хязгаар 60 хувь өндөр байна, 50 хувь дотроо багтаж эдийн засгаа явуулна гээд Төсвийн хүрээнд оруулаад ирсэн. Тэгэхээр зээлийн хязгаар энэ дотроо багтах нь чухал. Төсвийн зарцуулалт гэдэг маань нэг удаагийнхаа төсвийн орлогоор бүрэн санхүүжилтээ хийгээд явах урсгал зардлуудаа санхүүжүүлж байх хэрэгтэй.
Олон улсын практикаар бол nрээдүйд тухайн төсөл нь өөрийн орлогоороо зээлээ бүрэн төлөөд явах төслийн санхүүжилтийг дээрх жишгээр явуулдаг туршлагууд байна.
Жишээлбэл, Европод Герман улс байна. УИХ-аар тодорхой шаардлагууд хангасан өөрийгөө шууд төлөх төслийн санхүүжилтээ УИХ-аар оруулаад зөвшөөрсөн төслүүдийг төсвийнхөө зардал талдаа хязгаарлахгүй, харин өрийн хязгаартаа багтаад төслүүдээ амжилттай санхүүжүүлээд явж байх жишээтэй.
-Нефть боловсруулах үйлдвэр, Сэлбэ дэд төв зэрэг гурван төсөл өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой юм уу?
-Эдгээр гурван төсөл бол өөрийгөө санхүүжүүлээд явах төсөл. Нефть боловсруулах үйлдвэр одоо багтааж чадаж байгаа хэмжээгээр явбал бүтээн байгуулалтын санхүүжилтийн ажил нь 10-жилээс наашгүй. Тухайн төсөл дээр 1.7 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөг. Гэтэл бид жилдээ багтааж чадаж байгаа нь 500 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй, энэ жилийн тухайд 350 тэрбум төгрөг байх жишээтэй. Дээрээс нь ганц төсөл биш улсын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ дээр батлагдаад төсөл нь дуусаагүй 88 төслийг авч явдаг. 88 төслийг жилд 1.5 их наяд төгрөг дотор багтаагаад авч явахаар төсвийн хэмжээ маань явж байна. Гэтэл 88 төслийн нийт шаардлага нь 14 их наяд. Энэ зээлийг ашиглах ёстой шүү аваарай гээд УИХ-аас зөвшөөрчихсөн, ашиглалт нь эхэлчихсэн төсөл.
Энэ дотроос нийт 70-аад хувь эзэлж байгаа төслөө яаралтай эргэлтэд оруулаад үр шимийг хүртэе гэж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахад маш их хэлэлцүүлэг болсон. 2028 оны нэгдүгээр улиралд багтаж энэ төсөл дуусах ёстой.
Өөрөөр хэлбэл, 2028 оны нэгдүгээр улиралд багтаж 5.6 их наяд төгрөгийн санхүүжилтээ авсан байх ёстой.
Энэтхэгээс өчигдөр маш том баг ирлээ. “Бид зээлээ өгсөн шүү. Санхүүжилтээ битгий саатуулаарай. Манай энэ шалгарсан компаниуд хүлээсэн үүргийнхээ дагуу төслийг хугацаанд нь буюу 2028 оны нэгдүгээр улиралд багтаан өгнө” гэж мэдэгдсэн. Энэ төслийн үр өгөөж гэвэл бид жилдээ 2 тэрбум ам.долларын нефть хэрэглэж, энэ хэмжээний валютыг ОХУ-д төлж байна. Энэ төсөл ашиглалтад орвол нэг тэрбум ам.долларыг бид дотооддоо аваад үлдэх юм. Ийм өндөр өгөөжтэй төслөө 2028 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулбал эргээд зээлээ төлөх эх үүсвэр тэндээс гарч эхэлнэ. Одоо тоолуур эхэлчихсэн байгаа үед бид ашигласан хэмжээндээ хүүгээ ч төлнө.
Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ормогц орлого олоод бүтээгдэхүүнээ борлуулаад эхэлмэгц энэ төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зээлээ төлөөд явна.
Тэр хэмжээнд хугацааг нь урагш татаж байж, төсвийнхөө ачааллыг нь бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсөв дээрээ бид ачаалал авч байгаа биш эсрэгээрээ ирээдүйд учрах өрийн дарамтын хугацааг наашлуулж байна гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын дарга өнөөдөр маш тодорхой хэлнэ лээ. Зээлийн ашиглалттай холбоотойгоор Х.Булгантуяа даргаар ахлуулсан ажлын хэсэгс ажиллаж байна. Сангийн яамны хувьд бүх зовлон жргалаа ярьсан. Төсвийн суурь зардал тэлж байгаа нь ийм хууль эрх зүйн орчноос шалтгаалж байна. Зээлийн ашиглалт олигтой явахгүй байна. Сүүлийн 30 жилд авсан зээл 14 их наяд болчихоод төсвийн орон зай 1.5 их наяд болчихоод 88 төслийн тоолуур эхэлчихсэн явж байна. Тийм учраас өндөр үр өгөөж өгөх, төсвийн дарамтаа бууруулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх, импорт орлох төслийг бушуухан явуулмаар байна гэж ярьсан. Гишүүд ямар шийдэл байж болох вэ гэдгийг ярилцаж байгаад энэ хуулийн төслийг санаачилсан байсан.
-Сангийн яам бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Энэ гурван төсөл гурвуулаа УИХ -аар хэлэлцэгдсэн, бүх тооцоолол нь гишүүдэд тодорхой байгаа. Тийм учраас би гишүүдийн санаачлагыг 100 хувь дэмжиж байна. Ойлгуулах шаардлага бол байна. Төсвийн шинэ дүрэм учраас ойлгуулах хэргтэй. Төсвөөс гадуур гадаад зээлийг гаргана гэдэг ойлголт байхгүй. Төсвийн зардлын хязгаар, Засгийн газрын өрийн хязгаар гэдэг хоёр өөр ойлголт. Төсвийн зардлын хязгаарын хувьд өөрөө өөрийгөө төлөөд явах, өөрийн эх үүсвэртэй, орлогод нөлөөлөхгүй, зарлагад нөлөөлөхгүй байдлаар энэ төслөө яаралтай санхүүжүүлж дуусгаад Засгийн газрын өрийн дээд хязгаартаа багтаагаад явуулъя гэдэг шинэ дүрэм.
Г.ХОРОЛ
Уншигч 7 цагийн өмнө 103.57.92.91
Юу яриад байгаагаа өөрөө ойлгодог юм уу, Засгийн газраас өрийн хязгаар 60 хувь өндөр байна, 50 хувь дотроо багтаж эдийн засгаа явуулна гээд Төсвийн хүрээнд оруулаад ирсэн гэнэ үү, СЯ-аас өөр төсөв оруулаад ирдэг бүтэц ЗГ-т байгаа хэрэг үү? тэгвэл тэрийг нь олоод ярилцлага авмаар юм байна.
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.242
зайлаара. нүүрсчин наху
Нэргүй 9 цагийн өмнө 139.5.219.104
Энэ олон жил бүлт мулт чаалаа даа.Бас агуу худалч, мянгуужин шүү.
Хаана байна 10 цагийн өмнө 14.1.81.28
Javier Milei гэдэг Монгол ерөнхий сайдын эрэлд:Төрийн албыг цомхон чадварлаг сэтгэлтэй иргэдийн оролцоог хангах хэрэгтэй байна.
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.36
бузар шүү
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.200
Ямр юмны чин зээл мнгол зээл авх улс бишээ.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.119
Ялангуяа чиний зээлийг гаргадаг бушуухан зайлж Монголын ард түмэнд буян бол
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.119
Зайл огцор төрийн банк чинь дан дарга нарын зээл гаргадаг болсон