Монголын хамгийн өргөн, хамгийн найдвартай дата сүлжээтэй оператор болох Юнител групп 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлжээ. Тодруулбал, өнөөдрөөс /2025.05.16/ Юнителийн 5G сүлжээний станц Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд асаж, хэрэглэгчид технологийн дараагийн үе рүү шилжиж, өндөр хурдны интернэтийг бодитоор мэдрэх боломжтой боллоо. Монгол улсын цахим шилжилтийн хурдасгуур болсон 5G сүлжээг нэвтрүүлэх зөвшөөрлөө харилцаа холбооны оператор компаниуд албан ёсоор авч байна. Юнител групп 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг 2022 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн ба Монгол орны 21 аймагт нэвтрүүлэн, эхний туршилтуудаа хийж байсан бол өнөөдөр албан ёсоор нэвтрүүлж эхэллээ. 5G технологи нь хэрэглэгчдэд өмнөх үеэс хэд дахин өндөр хурдтай, найдвартай, саатал багатай холболтыг санал болгохоос гадна боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг олон салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай технологийн дараагийн үе гэдгээрээ онцлогтой.
Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав:
-Манай инженер, техникийн баг сүүлийн 2 жилд 5G сүлжээний туршилт, техник технологийн шинэчлэлд анхаарч, бэлэн байдлаа хангаж ирсэн. Өнөөдөр эрхээ гардан авч буй нь бидний дараагийн шатанд шилжих албан ёсны эхлэл юм. 5G нь зөвхөн хурд биш. Энэ бол үйлдвэрлэл, ложистик, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарын байгууллагуудад шинэ үеийн автоматжуулалт, хиймэл оюун ухаан, алсын удирдлага, IoT шийдлийг хэрэгжүүлэх бодит суурь юм. Бид бизнес эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 5G технологийн тусламжтайгаар бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлүүдийг санал болгоно. Өөрөөр хэлбэл бид төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллаж, 5G технологийн тусламжтайгаар хүн бүрд хүртээмжтэй, өндөр бүтээмжийг бий болгон ажиллахад анхаарах болно.
5G бол зүгээр нэг технологи биш, харин бизнесийн шинэ экосистемийн эхлэл юм. 5G нь бизнесийн шинэ эрин үеийг эхлүүлнэ.
Бид 5G-г зөвхөн бизнесийн өсөлтийн төлөө бус, тогтвортой ирээдүйн төлөө ашиглах боломжтой" гэлээ.
Уг сүлжээнд холбогдохын тулд та 5G сүлжээг дэмждэг гар утастай байхад болох ба ямар нэгэн нэмэлт тохиргоо хийх шаардлагагүй юм байна. Сонирхуулахад, Юнител групп 2022 оны наймдугаар сард Сүхбаатарын талбайд Монголын хамгийн анхны 5G туршилтын станцыг амжилттай асааж, улмаар 2023 оны 10-р сард 21 аймгийн төвд дахин асааж амжилттай туршиж байжээ.












Зочин 2025-05-17 139.5.218.93
Тэгээд 5G нь аль хавьд барих вэ гэсэн зургаа нийтэд тавих хэрэгтэй. 5G-ээр дата авахад арай илүү хямдхан болгохгүй бол 5G-тэй газарт оронгуут дата маань хаааап гээд л дуусна ш дээ. :))
Нэргүй 2025-05-17 66.181.183.181
Юнител хамгийн өлөн өлөн компани дата аван нүд ирмэх зуур дуусна кино багц нээнэ ялангуяа холливүүд багцынх нь арай гайгүй гэсэн хамаг кино нь дусдаа үнэтэй түрээслэх гэж ша.ана. Тэгэх юм бол тэр багц нээх ямар хэрэг байдаг юм. Бүр нэг хулгайч баттулга шигээ газар.
Зочин 2025-05-17 66.181.161.179
5j сүлжээ өндөр төлбөртэй гэсэн биздээ
иргэн 2025-05-17 202.180.218.202
юнител яах вэ…. жи мобайл ёстой с** шиг пздаа бн ааааа яриа нь гацааад наасан байнгыннннн
Нэргүй 2025-05-17 66.181.161.139
ondog heregleed uz uneheer ondoo. tag gatsaa
Т1 2025-05-17 202.9.46.159
Худлаа, юнитэлийн интэрнэт таг гацаа, удаан. Хэт олон хэрэглэгчдийн ачааллаа дийлдэггүй юм. хажууд нь мобиком хурдан шуурхай, гялс манас. Даанч нэг хэцүү нь дата нэгж нь цаг хэтэрчлээ гээд ярианы нэгж ховх сороод хаячдаг, хорголоо тоолсон лалрууд.
Нэргүй 2025-05-17 66.181.160.80
Ж.Оджаргал үнэхээр мундаг стратегич!!! Женко мэт нь атаархаж үхэж байхын оронд түүнээс дутахгүй юмсан гэж мэрийж адилхан хөгжих ёстой!!!