Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Украин оролцоно

Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Украин оролцоно

Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Украин оролцоно

Хирошимад наймдугаар сарын 6-нд атомын бөмбөгт өртөж хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол болно. Энэхүү ёслолд ОХУ оролцох эсэхээс үл хамааран Украин оролцоно гэж мэдэгдлээ. Японы олон нийтийн телевиз "NHK" уг арга хэмжээнд оролцох эсэхийг асууж, зарим улс орон, бүс нутгийн Элчин сайдын яамдуудтай холбогджээ. Тэр дундаа мөргөлдөөнд оролцогч талуудтай холбогдсон байна.

ОХУ-ын Элчин сайдын яам тэр өдөр болох үйл явдлын мэдэгдлийг хүлээж авсны дараа хэрхэхээ шийднэ гэжээ. Харин Украины Элчин сайдын яам "Хэрвээ ОХУ, Беларусь руу мэдэгдэл илгээсэнд бол харамсалтай байна. Гэхдээ хохирогчдод хүндэтгэл үзүүлэх нь хамгийн чухал учир ёслолд оролцоно" гэжээ.

"Их-7"-ийн хоёр орон Их Британи, Франц уг арга хэмжээнд оролцох төлөвтэй байна. Харин АНУ, Герман, Израиль, Палестин, Беларусь улсууд хэрхэх нь тодорхойгүй байна.

Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртөөд 80 жил өнгөрсөн байна. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Японтой дипломат харилцаатай бүх улс орон, бүс нутагт мэдэгдэл хүргүүлдэг.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.181.40

ногоонжав утас андуурав гэгчээр улс андууравуу???

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.181.40

ногоон зёлёнский чи галзуурхагүй биз танай найз амёрикийн чинь хийсэн ажилшүүдээ. чаиайг алнадаа. з****г ногоон өгөхгүй чи яаж амьд явна

Avatar

Нэргүй 2025-05-17 43.242.242.59

Хирошима хот дээр Оросууд бөмбөг хаясан гэж Украйн болон тэднийг дэмжигч нар ярьж магадгүй шүү. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Нөгөө хүний эрх ардчилал гэж ярьдаг АНУ японы хэд хэдэн хот дээр атомыг бөмбөг хаяж олон зуун мянган хүнийг хядсан. Соцализмын үеийн Монголчууд маш их бүтээн байгуулалт хийж улс орноо танигдахгүй болтол хөгжүүлж мөхлийн ирмэгээс аварсан. Социалист хувьсгал ялахаас өмнө ёстой хөмөрсөн тогоон доторМонгол улс байсан нь түүхэн үнэн. Социализмыг муулбал алдас болно.

Avatar

Нэргүй 2025-05-17 185.220.101.14

Ноднин Хирошимад энх тайвны ёслолд оролцох урилгатай байсан ч Америк оролцоогүй, Хирошима хотын дарга Израйлыг зориуд уриагүй! Энх тайвны ёслолд Японы ерөнхий сайд Америкийн атомын бөмбөгдөлтийн талаар болон Израйлийн Палестин дахь алан хядлагын нэг ч үг хэлэлгүй тувт Оросыг муулж ярьсаар байгаад индэрээс буусан. Тэр үед Хирошима хотын иргэд эгдүүцэн эсэргүүцснээр Япон даяар асуудал өрнөж нээх удалгүй Японы тэр тэнэг ерөнхий сайд огцорсон доо, ккк

Avatar

зочин 2025-05-17 66.181.188.223

Цөмийн дайн дэгдээхийг барууны хөрөнгөтнүүд Украины нацистүүд Япон өөрөө оролдож байна, Ийм дайн хэзээ ч үүсч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсээд байна, Үүнийг даван туулах ганц арга бол Барууны орнууд ОХУ, БНХАУ болон энх тайвныг эрмэлзэгч бусад оронд дайсагнах бодлогоосоо татгалзах шаардлагатай, Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй, Үүний төлөө даян дэлхийн бүх орны иргэд санаа нийлэн тэмцэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-17 66.181.181.25

Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа ч гэх шиг. Соц үеийн сэтгэлгээнээсээ салаач. Хөгшин төгцөг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж