Өмнөд Солонгосын төрийн албанд ажиллах хойд солонгос дүрвэгчдийн тоо урьд өмнөхөөсөө хамаагүй ихэссэнийг Сөүл мэдээллээ. 2024 оны эцсийн тоо баримт харвал 211 хойд солонгос дүрвэгч Өмнөдийн төрийн албанд ажиллаж байжээ. Энэ нь өмнөх оноос 17-оор илүү байна гэсэн үг. Хойд Солонгосын дүрвэгсэд 2010 оноос хойш Өмнөдийн төрийн албанд ажиллаж эхэлсэн гэж үздэг. Тухайн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт нь одоо тохиож байна.
Хойд Солонгосын дүрвэгсдийг төрийн албанд ажиллуулснаар тэд засгийн газрын бодлого боловсруулалтад оролцох боломжтой болно.
Өмнөдийн эрх баригчид сүүлийн жилүүдэд энэ төрлийн хөтөлбөрүүдийг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд хойд солонгос дүрвэгчийг ажилд авсан компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ санал болгож байна.
Өмнөд Солонгост Хойд Солонгосын 30 мянга орчим дүрвэгч оршин суудаг. Гэтэл цар тахлаас өмнө жил бүр 1000 гаруй хойд солонгос иргэн дүрвэн ирдэг байжээ.
Өмнөд Солонгосын засгийн газарт өндөр албан тушаалд томилогдсон анхны дүрвэгч бол Тэ Ён Хо. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх нэгдлийн асуудлаарх зөвлөлдөх зөвлөлийн шинэ удирдагчаар томилсон юм. Хойд Солонгос түүнийг мөнгө завшсан гэх мэт хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж, хүний адаг гэж нэрлэсэн юм.
Нэргүй 2025-05-17 66.181.188.230
Yalaanuud
Нэргүй 2025-05-17 202.126.89.209
Урвагч лалрууд, урвагч гөлөгнүүд!
Нэргүй 2025-05-17 66.181.161.172
Цус нэгтэй юм гэсэндээ төрийн албанд нь хүртэл орж байна ш дээ. Маниуст бол цэвэрлэгч үйлчлэгчийн л ажил олдоно.