Амралт зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцээд дэлхийн өнцөг булан бүрт жуулчдын хөл хөдөлгөөн ихэсч байна. Венец, Барселона, Амстердам зэрэг алдартай газар хэт аялал жуулчлалаа дийлэхгүйд хүрч буй. Хэчнээн км кв талбайд, тухайн бүс нутгийн нэг иргэнд хэчнээн жуулчин ногдож байгааг харуулсан нэгэн судалгаа саяхан нийтлэгджээ.
Тэгвэл Грекийн Закинтос буюу Занте арлын нэг оршин суугчид 150 жуулчин ногдож буйг тус судалгаагаар тогтоов. Диваажингийн арал гэж нэрлэгддэг тус арал нь хэний ч илрүүлээгүй байгалийн тогтоц, сонирхолтой зүйлс олонтой. Гэвч хэт их аялал жуулчлалаас болоод Занте арлын орон сууцны үнэ өсч, замын түгжрэл нь дийлдэхээ байж, байгаль орчин, дэд бүтэц нь доройтох болов. Орон нутгийн оршин суугчдын амьдрах нөхцөл жилээс жилд дордож байгааг нутгийн иргэн ярьжээ.
Жуулчдын хөлд хамгийн ихээр дарагдсан хоёр дахь байршил бол Хорватын Истриа. Истриа нь Адриатын тэнгис дэх хамгийн том хойг. Тус арлын 1000 оршин суугч тутамд 133467 жуулчин ногдож байна. Хорватын хамгийн нууцлагдмал хэсэг гэж Истриаг нэрлэдэг ч гэлээ бодит байдал дээр ийнхүү хамгийн хамгийнаар тодров.
Bold o 2025-05-16 116.120.126.36
Монголд 400 н сая жуулчин авдаг болно гээд нэг тультраа бөөрөнхийдүү хэлтэй худалч нөхөр шүгэлдсээр байгаа шүү…
Нэргүй 2025-05-16 66.181.178.242
манайх санаа авмаар. аялал жуулчлалыг зөв хөгжүүлэхгүй бол хортой