PGL Astana 2025 тэмцээний хэсгийн шат өндөрлөж, одоо аваргын төлөө цааш өрсөлдөх найман баг тодорлоо. $1,250,000-ын шагналын сантай энэхүү Counter-Strike 2-ийн томоохон тэмцээний эхний шатанд багууд хэрхэн тоглосон, хэн түрүүлэх гол фаворит болохыг хамтдаа харцгаая.
Хэсгийн шат
PGL Astana 2025 тэмцээний эхний шат таван өдөр үргэлжилсэн бөгөөд тавдугаар сарын 10-14-ний хооронд болж өнгөрөв. Багууд швейцарь системээр өрсөлдсөн бөгөөд 3 ялалт авсан нь хасагдах шатанд шалгарахад хангалттай байсан бол 3 ялагдал хүлээсэн нь тэмцээнээс хасагдах нөхцөлтэй байв. Зарим баг гуравхан тоглолтоор цааш шалгарч эсвэл тэмцээнээ орхисон бол нөгөө хэсэг нь тав дахь тойрог хүртэл шийдвэрлэх тулаан хийсэн юм.
PGL Astana 2025 тэмцээний хасагдах шатанд дараах дарааллаар шалгарсан багуудын үр дүнг дүгнэе:
The MongolZ (3-0) – Тэмцээн Монголын CS2-ийн фэнүүдийг баяр хөөрөөр бялхуулж, эхэлсэн. Учир нь плей-оффд шалгарсан эхний багаар The MongolZ тодорсон юм. Эхний болон хоёрдугаар тойрогт тэд Бразилийн FURIA-г 2-1, MIBR-ийг 2-0 харьцаагаар хожсон. Гуравдугаар тойрогт The MongolZ тэмцээний гол фаворитуудын нэг NAVI-тай тулсан бөгөөд энэ тоглолт Монголын esports-ийн үзэгчдийн дунд асар их сонирхол татсан. Монгол хэлээрх албан ёсны шууд дамжуулалтыг 50,000 гаруй хүн үзсэн нь улсын нийт хүн амын 1.5 орчим хувийг эзэлж байв. Олон улсын брэнд 1xBet-ийн үндсэн ивээн тэтгэгчээр ажилладаг The MongolZ баг эх орон нэгтнүүдээ гонсойлголгүй, Inferno болон Mirage мап дээр тус бүр 13-11 онооны ялалтаар NAVI-г буулган авсан юм.
Team Spirit (3-0) – “Луунууд” буюу Team Spirit хасагдах шатанд хамаагүй хялбар замаар шалгарсан. Тэд GamerLegion, NIP, Astralis зэрэг тийм ч хүчтэй биш багуудыг бүгдийг нь 2-0 харьцаатайгаар ялж, плей-оффд шалгарсан хоёр дахь баг болсон.
FURIA (3-1) – The MongolZ-д ялагдсаныхаа дараа бразилчууд хурдхан сэргэж, дараагийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулсан. Эхлээд Германы GamerLegion-ийг 2-1-ээр, дараа нь нутаг нэгт багууд болох MIBR (2-1) болон ODDIK (2-0)-ийг ялсан.
NAVI (3-1) – “Born to Win” буюу NAVI зөвхөн The MongolZ багт 0-2-оор ялагдсан ч, дараагийн гурван тоглолтод M80, BIG, Aurora нарыг бүгдийг нь 2-0-ээр хожин нийт 3-1 амжилтаар шалгарсан.
Astralis (3-1) – Данийн домогт баг урьдынхаа формд хүрээгүй ч, боломжийн тохироотой сугалааны ачаар шалгарч чадсан. Тэд эхний хоёр тоглолтод Бразилын ODDIK (2-1) болон paiN Gaming (2-0)-ийг хожсон ч Team Spirit-тэй тоглоход (0-2) ялагдсан. Гэсэн хэдий ч шийдвэрлэх тоглолтод Virtus.pro-г (19-17, 9-13, 13-9) дийлж чадсан.
NIP, Aurora, MIBR (3-2) – Эдгээр гурван баг хэсгийн шатны таван тойргийг бүгдийг нь туулж, эцэст нь хасагдах шатанд багтаж чадсан. Сонирхолтой нь, Aurora болон MIBR багууд 1xBet-ийн түнш багууд юм. Эдгээр багууд дунд түвшний багуудыг ялж, фаворитуудад ялагдсан хэдий ч, шийдвэрлэх 5-р тойрогт өрсөлдөгчөөсөө илүү гарсан явдал байв.
Харин дараах багууд PGL Astana 2025 тэмцээний сүүлчийн шатанд шалгарч чадаагүй:
- M80, GamerLegion (0-3)
- HOTU, paiN Gaming, BIG (1-3)
- G2 Esports, Virtus.pro, ODDIK (2-3)
Тэмцээний гол фаворитууд
PGL Astana 2025 тэмцээний төгсгөлийн шат тавдугаар сарын 16-нд эхэлж, 18-нд гранд финалаар өндөрлөнө. Ялах магадлалтай гол багууд бол The MongolZ болон Team Spirit. Мөн NAVI болон Aurora багууд ч сайхан боломжтой гэж тооцогдож байна.
Шөвгийн наймын шигшээ шат дараах байдалтай байна:
- The MongolZ vs Aurora
- Astralis vs NAVI
- FURIA vs MIBR
- NIP vs Team Spirit
The MongolZ болон Team Spirit багууд хэсгийн шатнаас 3-0 амжилтаар шалгарсан тул зөрсөн. Үүгээрээ тэд зөвхөн финалд л таарах боломжтой болсон гэсэн үг. Харин түүнээс өмнө шөвгийн найм болон хагас шигшээд ялалт байгуулах шаардлагатай бөгөөд тус хоёр багийн хувьд тийм ч хэцүү даваа биш гэж "1xBet Mongolia"-ийн цахим спортын шинжээчид үзэж байна.
Тиймээс Монголын шилдэг баг The MongolZ-д PGL Astana 2025 тэмцээний гранд финалд амжилт хүсье!
Холбоотой мэдээ