24 цагт  улаанбурханы 73 шинэ тохиолдол бүртгэгдэв

24 цагт  улаанбурханы 73 шинэ тохиолдол бүртгэгдэв

24 цагт  улаанбурханы 73 шинэ тохиолдол бүртгэгдэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.05.16/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1964 болсон бол 1390 тохиолдол нь эмчлэгдэн, хяналтаас гарсан байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 21 тохиолдол нь эмнэлэгт хэвтэж, мөн зөрж 24 тохиолдол эмчлэгдэн эмнэлгээс гарсан аж.

Батлагдсан 1964 тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан эзэлж байна.  Иймд дээрх насны хүүхэдтэй бол нөхөн дархлаажуулалтад хамруулах нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Энэ өвчний халдвар авсан тохиолдолд халуурна, биед нь толбот гүвдрүүт тууралт гарна, ханиалгана, нүд нуухтана, араа шүдний ард цагаан цэг гарах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Энэ тохиолдолд  зайлшгүй эмчид хандах ёстой.

Тууралт гарсан эхний дөрвөн өдөр, хойших дөрвөн өдөр хамгийн их халдварлалтын индекс өндөр байдаг. Иймээс халдвар авсан хүнтэй хавьтагч болсон нөхцөлд дараах бүлгийнхэн илүүтэй анхаарах шаардлагатай. Үүнд,  вакцинд хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхэд, жирэмсэн эх, архаг суурь өвчтэй хүн, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа, вакцинд хамрагдаагүй бүлэг хамгийн түрүүнд улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Улаанбурханы халдварын гол эх үүрхай өвчтэй хүн. Агаар дуслын замаар халдварладаг. Хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг сайн сахих хэрэгтэйг сануулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-16 103.57.94.168

Тэгээд шуурхай ажил зохион байгуулаачээ!

Avatar

Нэргүй 2025-05-16 202.9.40.200

Хулгай зэлгээ хийсн хог шааруудыг тэнд эндгүй удж цаг алдахд блгүй өдрт яаартай хэд хэд-р зайлуулд бх хэргтэй шд цаг. Алдхааргүй.

Avatar

Нэргүй 2025-05-16 66.181.189.23

Наад улаанбурханы өвчлөлтэй орон руу хүмүүсээ явуулахаа зогсоогооч ээ,энэ улс орон чинь энэ өвчинд идэгдэж дууслааш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж