Монгол хүний тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон С.Шаарийбуу "Энхийн шагнал"-ын эзнээр тодорлоо

Монгол хүний тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон С.Шаарийбуу "Энхийн шагнал"-ын эзнээр тодорлоо

Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг туршлага, амьдралаа зориулж онцгой хувь нэмэр оруулж буй эрхэм хүмүүсийн үйл хэргийг ирээдүй хойч үедээ алдаршуулах зорилготой “Энхийн шагнал” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 13 дэх жилдээ 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Тус шагналыг  тодруулдаг, “Эзэн Монгол” төслийг “Дэлхийн энхийн их наадам”, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ  2011 онд эхэлж нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, олон нийтэд үзүүлсэн эерэг нөлөө, үлгэр жишээ байдал, улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, манлайлал зэрэг олон  шалгуур, шаардлагын дагуу олгодог уламжлал тогтжээ.

Анхны “Энхийн шагнал”-ыг Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан авснаас хойш Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Гавьяат багш, Азийн хүүхдүүд сангийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын аврагч хамгаалагч Д. Эрдэнэбат, С. Ганзам, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан, Гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч, төрийн соёрхолт Ц.Лочин, Монгол улсын гавъяат тамирчин Ц. Раднаа, Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх, Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн, Болор софт Компанийн үүсгэн байгуулагч, анхны монгол хиймэл оюуны туслах Эгүнэг бүтээсэн С. Бадрал нар тус тус Энхийн шагналын эзэн болжээ.

2024 оны Энхийн шагналтнаар МУИС-ийн ахмад багш, баримтат киноны уран бүтээлч, Гавьяат багш С. Шарийбуу багш тодорлоо. Охиныхоо төлөө гэхээс илүү Монгол хүний нэр төр, эрхийг хамгаалахын төлөө хийж буй түүний тэмцлийг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага, Хүний эрхийг хамгаалдаг гадаадын ТББ-ууд, хувь хүмүүс дэмжин хамтран ажилладаг. Энэ хэргийг шудрага шийдэхийг дэлхийн дахин анхаарч хардаг болохоор С. Шаарийбуу багшийн ганц хүний тэмцэл, үнэн, шудрага ёсыг эрхэмлэгчдийн хамтын тэмцэл болж өргөжсөн. Өөрийн авьяас билэг, эрдэм чадал, ур ухаан, сэтгэл зүрхээ бүгдийг нь эх орондоо, олон мянган шавь нар, залуу үедээ зориулснаас гадна хайртай охиндоо амласан эцэг хүний амлалт, энэрэл, нинжин сэтгэл мөн зорьсондоо хүрдэг Монгол хүний чанд хатуу зориг зүрх, тэвчээр, тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон сайн аавыг хүндэтгэн 2024 оны "Энхийн шагнал"-ын эзнээр тодруулсан билээ.

Энхийн шагналын цомыг  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, яруу найрагч Б. Лхагвасүрэн зургийг гаргаж Соёлын гавьяат зүтгэлтэн, уран барималч Л. Гантөмөр жилдээ ганцхан удаа урласан.

Шагналыг эх дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий цом болон гурван сая төгрөгийн мөнгөн шагнал дагалддаг. Шагналын сан нь үнэт зүйл, зарчимтай, хийсэн ажилдаа эзэн болж буй монгол хүнээ дэмжиж сайн сайхан нийгмийг бүтээнэ гэсэн итгэл, сэтгэлтэй  байгууллага, хувь хүмүүсийн хандиваар бүрддэг. Энэ жилийн Энхийн шагналын хандивт 60 орчим хувь хүн байгууллага нэгдсэн. Монгол улсын хэмжээнд цорын ганц олон нийтийн хандиваас бүрддэг удаан үргэлжилж байгаа шагнал бол "Энхийн шагнал".

"Энхийн шагнал"-тныг тодруулах комисст Г. Хайдав, Б. Лхагвасүрэн, С. Галсан, Л. Одончимэд нарын ахмад буурлууд ажиллаж байсан бөгөөд одоо Элчин сайд, зохиолч, орчуулагч Д. Цахилгаан, Ардын багш, соён гэгээрүүлэгч Л. Дашням, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн доктор Х. Оюунчимэг, түүхч, доктор, профессор Ж. Гэрэлбадрах, УИХ-ын гишүүн О. Саранчулуун нар энэ үйл хэргийг үргэлжлүүлсээр байна.

Шагналын санг ивээн тэтгэгч “Мөрөөдөл” ОУ-ын хүүхдийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Хүрэлчимэг “Сүүлийн таван жилд байгууллагаараа “Энхийн шагнал”ыг дэмжиж хандив өгч байна. Нийгмийн сайн сайхны төлөө үйл хийх нь хэрэгтэй гэж мэддэг ч өдөр тутамд, амьдралдаа хэрэгжүүлээд явах нь бага санагддаг. Тиймээс хийж бүтээсэн үйл хэргээрээ Монгол бахархлыг түгээж, бусдад үлгэр дуурайл, сэдэл тэмүүлэл болж буй эгэл жирийн иргэнээ дэмжихийг хүсч энэ үйл хэрэгт хамтардаг. Бидний хувьд “Энхийн шагнал”ын үйл ажиллагааг хүлээж байгаад хандив өгдөг. Үнэхээр сайхан үйл.”

2022 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал маллан амьдарч байхдаа “Энхийн шагнал” авсан  Л.Лхагвасүрэн:

-Би энэ шагналыг чимээгүй баатруудын шагнал юм байна гэж боддог. Намайг хөдөө Дорнодын Баянтүмэн суманд малтайгаа зудтай ноцолдож байхад “Энхийн шагналын эзнээр та тодорлоо. Улаанбаатар хотод ирээрэй” гэж ярьсан. Би өөрөө гадаад, дотоодод олон жил сурч, судалгаа хийсэн. Баянтүмэн суманд мал маллаж байхдаа нийгмийн өөрчлөлтийн, хүний хөгжлийн, малчны үр хүүхдүүдийн нийгмийн асуудал, хөдөө аж ахуй, ургамал, амьтан, эрчимжсэн мал аж ахуйн гээд өргөн хүрээнд судалгаа хийсэн.

Малчдын хүүхдүүдийн бага сургууль, цэцэрлэг, байгуулсан. Энэ жишгээр улс даяар 10 гаруй сургууль цэцэрлэг биднээс үл шалтгаалж, үл хамаарч байгуулагдсан.

Миний өмнө, хойно энэ шагналыг авсан, авч байгаа бүх хүмүүс Монголдоо бахархал болсон ховорхон үйлтэй чимээгүй баатрууд. Бид энэ шагналыг авахын төлөө явж ажиллаж амьдраагүй. Гэсэн ч чимээгүй үйл гавьяатай хүмүүсийг мэддэг, үнэлдэг юм байна.  Үүгээрээ бусад хүмүүст сэдэл тэмүүлэл урам өгч байгаа юм.”

                                                  Эх сурвалж “Дэлхийн Энхийн Их Наадам”,

                                                                Амгалан дэлхий ТББ.

                                                                         Утас: 95201055 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-16 139.5.219.133

энэ хүний хажууд хүүхдээ орхигсод та нар өөрийгөө эр хүн аав хүн гэж хэлж чадахуу энэ аавыг охин Алтантуяагийн хаа төлөө яаж тэмцэж байсныг Монголын ард түмэн мэднэ

Avatar

Зочин 2025-05-16 139.5.219.133

энэ хүнээр бахархаж бна ийм аав ийм эр хүн Монголд машш их ховор болсон эрчүүд минь аав гэж ийм л хүнийг хэлдэг юмшдээ

Avatar

Нэргүй 2025-05-16 202.72.245.121

Аав ээж бүхэн ийм байдаггүй, Шаарийбуу багш бол үнэхээр хөшөө босгон түүхийг нь түмэнд таниулан хэдэн үеэрээ үлгэр жишээ авмаар сайн аав. Би маш их бахархдаг. Ийм Монгол хүн байгаад талархсан. Дүлий төртэй ч ийм эрдэм чадалтай эр хүн Монголд минь байгаад Монголчууд бид хүчтэй байгаа. Хөх өвгөдийн минь удам тасрахгүй ээ. Охин нь сайн сайхныг түүчээлэхээр гэмтний гарт үрэгдсэн байх. Аав тань нэрийг чинь өндөрт өргөсөөн сайхан охин минь.

Avatar

Зочин 2025-05-16 139.5.219.133

дээлтэйгээ дэрийж гуталтайгаа гүрийж явсаар үнэн мөнийг олсон жинхэнэ эцэг шиг эцэг энэ улсад олон болоосой

Avatar

Зочин 2025-05-16 139.5.219.133

олон жил тууштай явсан үнэхээр аав шиг аав шүү .хүүхдүүдээ хаяад жаргалаа хөөгөөд явдаг аав нар нэгийг бод хоёрыг тунгаах та нар ер нь хүн мөн үү

Avatar

Нэргүй 2025-05-16 66.181.181.165

Jinhene aav. Gaihaltai tevcheertei tuushtai hun yumaa. Bishir mui! Uuniig l hair gedeg baih

Avatar

Нэргүй 2025-05-16 66.181.184.223

Уаа манай монголчууд ичиг ичиг, мөнгөний үнэрээр л мөл хөцгөөж эхэллээ, тав гурван төгрөг хүртчихиймсан гээ л…
Энэ муу өвгөнийг охиныхоо араас дээлтэйгээ хатаж байх ад нь Монголын талаас өчүүхэн ч бол тус дэм болсон юм огт байхгүй шүү дээ !!!

Avatar

Зочин 2025-05-16 66.181.188.40

эвиидээ эвии тэгэлгүй яахав дээ.үнэхээр монгол хүнии тэсвэр хатуужилыг үлгэр дуурилалыг энэ хүнээс л харсан

Avatar

Иргэн 2025-05-16 202.21.104.234

Нүдээ олсон шагнал байнаа, үнэхээр гайхалтай МУНДАГ ААВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж