Тайланд: Нурсан барилгатай холбоотойгоор 17 хүнийг баривчлана

Тайланд: Нурсан барилгатай холбоотойгоор 17 хүнийг баривчлана

Тайланд: Нурсан барилгатай холбоотойгоор 17 хүнийг баривчлана

Мьянмарын төв хэсэгт гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлт Тайландын нийслэл Бангкокт хүртэл мэдрэгдэж, тэнгэр баганадсан барилга нурсан билээ. Төрийн аудитын газарт болох байсан тус барилга нь 30 давхар байжээ. Газар хөдлөлтөөс хойш нуранги доороос эрэн хайх, аврах ажиллагааг явуулсны эцэст 89 хүний цогцос гарган авсан бол долоон хүн олдоогүй байна.

Тэгвэл барилга нурсантай холбоотойгоор 17 хүнийг баривчлах захирамжийг Тайландын шүүхээс гаргав. 17 хүнээс нэгийнх нь л нэрийг ил тод зарласан бөгөөд тэр нь Тайландын барилгын томоохон компаниудын нэг болох "Italian-Thai Development PLC"-ын ерөнхийлөгч асан Премчай Карнасута юм. Баривчлах захирамж гарсан ч гэлээ барилга нурсан шалтгааныг тодруулсан дүгнэлтийг хараахан дэлгээгүй байна.

Газар хөдлөлт болсон тэр өдрийг хүртэл гурван жилийн хугацаа зарцуулж, 59 сая ам.доллар зарцуулан тус барилгыг босгоод байжээ.

Барилга нурах үед 400 гаруй ажилчин дотор, гадна нь байсан. Эрэн хайх, аврах ажиллагаанд дрон, үнэрч нохой, кран, экскаватор зэргийг ашиглажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж