
Бага хурлаар Монголын ардчилсан засаглалын тулгамдсан асуудал, нийгэм дэх улс төрийн өөрчлөлтийн тухай хэлэлцэж, "Монголын ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт" судалгааны гурав дахь буюу 2009-2010 оны дүнг танилцууллаа. Ийм судалгааг өмнө нь 2005 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд "Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ" сэдвийн дор хийж байсан аж. Мөн 2007-2008 онд "Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт" судалгааг давтан хийжээ. Харин энэ удаагийн бага хуралд "Монгол дахь хүний эрхийн төлөв байдал, ололт, сорилт" сэдвээр Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн С.Цэрэндорж, "Төр ёсны тухай Монголын уламжлалт үзэл" сэдвээр Соёмбо дээд сургуулийн захирал А.Цанжид нарын эрдэмтэд илтгэл тавьсан юм. Түүнчлэн ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн захирал А.С.Железняков, Францын Парис-8 байгууллагын төлөөлөгч Сербан Ионеску гээд зэрэг гадаадын төлөөлөгчид ч илтгэл тавилаа.
Г.Дарь