НЭМЭЛТ:
"The MongolZ" баг шөвгийн наймын шатанд "Aurora" багт 0-2 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тэдний дараагийн тэмцээн АНУ-ын Даллас хотноо тун удахгүй эхэлнэ.
"PGL Astana" тэмцээний плей-оффын оноолт бэлэн болж, найман баг аваргын төлөө шалгарсан. Өнөөдөр/2025.05.16/ плей-оффын тоглолтууд Астана хотын Барыс аренад эхлэх бөгөөд салхийг хагалж, 13:00 цагаас Монголын "The MongolZ" болон турк тамирчидтай, Сербид төвтэй "Aurora" багууд тоглоно.
Дээрх хоёр багийн тухайд 2024 оноос хойш нийт зургаан удаа учраа таарчээ. Үүнээс дөрөвт нь монгол баг хожсон үзүүлэлттэй байна. Сүүлд "IEM Katowice 2025" тэмцээний плей-оффд учраа таарахад "The MongolZ" баг 2-0 гэсэн харьцаатай хожсон аж.
Бусад оноолт
- Astralis – NAVI
- FURIA – MIBR
- NIP – Spirit
Хагас шигшээ тоглолтууд маргааш үргэлжилж, аварга баг Ням гаригт тодорно.
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-16 202.70.37.93
АЛААД,,,АЛААД ,,,АЛААД ӨГНӨ ШҮҮ,,, ГҮЙЦЭЭ…………….