Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 64 хүнсний төвийн замд суудлын хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл мэндийн хувьд хохирол учраагүй гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Гар.Болоргэрэрэл 2025-05-16 202.126.89.147
Жолоо барьж яваа мөртлөө утас ухаж явдагаа больмоор байнаа.тэгвэл осол аваарь гарахгүй шүү дээ.