АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн 79 насны төрсөн өдөр зургадугаар сарын 14-нд тохионо. Мөн АНУ-ын армийн 250 жилийн ой энэ өдөр тохиох бөгөөд давхар баярыг тэмдэглэн Вашингтон олон сая ам.долларын парад зохион байгуулахаар төлөвлөж байна. Улс даяар төдийгүй дэлхий даяарх Америкийн арми, цэргийнхэн энэ түүхт өдрийг бахархан тэмдэглэдэг.
Парадад ойролцоогоор 25 танк, 150 орчим машин, 50 нисэх онгоц, 6500 гаруй цэрэг оролцох төлөвтэй байна. Эдгээрийн 10 орчим нь "M1 Abrams" танк юм.
Үйл ажиллагааны зардал 25-45 сая ам.долларын хооронд байх аж. Гэхдээ энэ зардалд хүнд даацын танкнаас үүдэлтэй замын эвдрэлийг засах, хог цэвэрлэх зэрэг зарим зүйлийг оруулаагүй. Трампийн засаг захиргаа зардлаа бууруулахаар ажиллаж байгаа ч энэ удаагийн үйл ажиллагаа хэт үрэлгэн болох төлөвтэй байгааг шүүмжлэгчид онцолж байна. Мөн давхар баярын парадыг эрх мэдлийн авторитар шоу гэж шүүмжлэгчид нэрлэжээ.
Байлдааны ялалтаа тэмдэглэх, цэргийн хүчээ харуулах зэрэг зорилгоор парад зохион байгуулдаг жишиг зарим улсад бий. Харин АНУ-д энэ төрлийн парад ховор болдог. Шинэ үеийн түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн нь 1991 оны парад юм. Тухайн үед Кувейтээс Саддам Хуссейны цэргүүдийг үлдэн хөөснийг тэмдэглэхээр танк болон олон мянган цэрэг Вашингтоны гудмаар жагсаж байв.
Түүнчлэн Трамп 2017 онд Францад айлчлахдаа тус улсын батлан хамгаалах хүчнийхэн Парисын Шампс-Елисейн өргөн чөлөөгөөр жагсахыг үзсэн юм. Үүнийхээ дараа тэр цэргийн хүчээ гайхуулах тушаалыг Пентагонд өгч байв. Улмаар 2019 оны долдугаар сарын 4-ний өдөр АНУ танк болон бусад хуягт тээврийн хэрэгслийн үзэсгэлэн гаргажээ.
Нэргүй 2025-05-16 59.153.115.121
Хэдэн хүндэт харуулын цэрэг нь парад жагсаж чаддаггүй штэ. Зүгээр номхон командаар ч зогсож чадахгүй, гэнэт хойшоо тас савж ухаан алдан унаж амьтан хүн айлгаад. Түргэн мүргэн болоод. Морьд нь туйлж давхиад хүнээ чирээд, гудамж дамжин хулжиж машин мөргөөд бөөн осол аваар. Гэмтэж бэртэж цус нөжиндөө хутгалдаад юун баяр, үзэхэд үнэн хэцүү шүү халширмаар, нээрээ!
Нэргүй 2025-05-16 103.212.119.78
парад жагсаал бол дарангуйлал биш л дээ.ард иргэдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж өргөдөг.улсын хүч цэрэгтээ цэргийн сүр жагсаалдаа гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш байх
Нэргүй 2025-05-16 103.57.94.168
АНУ-г одоо ардчилсан улс гэх үү? Трамп гэдэг диктатор гараад ирлээ. Гэхдээ АНУ-ын хувьд зөв бодлого хэрэгжүүлж байна. Харин бусдыг бол жинхэнээрээ дарамталж байна. Гээд тэр нь ч зөв юм шиг ээ.
Нэргүй 2025-05-16 103.57.95.51
Гях,,,,гяхх,,,гяхх,,,цэргийн парад гэдэг ШОУг диктаторууд хийдэг болохоос,,,, хошного трамп шиг 4 жилийн настай баагий хийпэггүй л байхгүйюудаа.
зочинu 2025-05-16 66.181.160.62
Одоо цагт танк хуягт мэтхэнийг жагсааж яах юм бээээ …Нэг мөсөн Сансрын хүчин, цөмийн пуужин, тагнуулын аврага том дрон мроноо жагсаах хэрэгтэй шд ..Муу танк мэтхэн бол хэндч байгаа шд .. гээд Трампад дамжуулаадхаарай
Нэргүй 2025-05-16 172.56.104.242
Цаадах чинь х**! гэнээ
Нэргүй 2025-05-16 103.57.95.51
Гях,,,гяхх,,гяхх,,,бөгспутины армата танк шиг ууу ,,гях,,гяхх,,гяхх,,,,