"Улаанбаатараас бусад нь хөдөө болсон учраас хандлагыг өөрчилнө"

Live"Улаанбаатараас бусад нь хөдөө болсон учраас хандлагыг өөрчилнө"

"Улаанбаатараас бусад нь хөдөө болсон учраас хандлагыг өөрчилнө"

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.05.16/ 10.00 цагт эхэллээ.


 

18 : 08
2025-5-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/ хэлэлцэхийг дэмжих санал хураалтыг явуулж, 65.2 хувиар дэмжигдлээ. 

Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалтыг явуулж, 64.1 хувь нь дэмжлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 24
2025-5-16

"Эрдэнэт бол 2-хон сумтай мөртлөө 21 хүнтэй зөвлөл байгуулна"

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг 20 минутын хот үндэсний хорооны дарга, сайд А.Эрдэнэбүрэн танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Би бол Х.Нямбаатар даргын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа. Өнөөдөр хот суурин газрууд нь хог баягдал, бохирдол ихтэй, гарц шийдэлгүй болчихсон. Нэг л их манай аймаг, дүүрэг гэж ярьцгаадаг. Яаж хөгжих вэ гэдэг хөгжилгүй болчихсон. Энэ хуулийг өнгөрсөн жил батлагдсан. Бусад хуулийн хийдэл, давхардал, зөрчлөө арилгаж, ялгаад яаж хот тосгоноо хөгжүүлэх вэ гэдгээ шийдмээр байна. Би сайдаар ажиллаж байсан хүн. Суурьшмал газруудад нь хориглолтыг нь хийгээд өгчихсөн. Өөр нэг хуулиар дахиад нэг юмыг нь нээгээд өгчихсөн байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөөд байдаг. Шийдвэрлэж чаддаггүй хуулийн гацаанд орчихсон. Нэгэнт хотод амьдарч байгаа бол нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Монгол Улс суурин газруудаа нэршлээс нь эхлээд удирдаж байгаа хүмүүс ямар чиг үүрэгтэй гээд төсөв санхүүгийн хуваарилалтаас эхлээд ойлгомжгүй явж ирсэн. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн асуудлаар 57.4 зүйлд хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэж заасан. Энэ нь ямар агуулгатай гэхээр засар захиргааны нэгжийг заавал татан буулгаж байгаад хот байгуулах гэдэг юм уу давхцалгүйгээр ярьдаг байсан бол засаг захиргааны нэгж дээр одоо нэгжүүдийг дамнуулан хот байгуулах эрх зүйн үндэсийг бий болгосон.

Энэ нь цаашдаа 330 сумыг хооронд нь нэгтгэх уур амьсгалыг бүрдүүлэх хандлагын өөрчлөлтийг авч ирсэн. Хоёрт, Улаанбаатар ганцаараа хотын статустай бусад нь сумын статустай. Хилийн боомтын статус нь ойлгомжгүй байсан.

Гэтэл өнөөдөр Хятадын Эрээн хот байна. Замын-Үүдтэй харилцах гэхээр статус нь ойлгомжгүй байдаг. Ийм л зүйл байгаад байгаа юм. Хоёрт, Улаанбаатарын алдааг бусад аймгууд давтах гээд байна. Өнөөдөр суурин газруудад нэг газар зохион байгуулагч ажиллаад байна. Уг нь хот төлөвлөгч ажиллах ёстой. Хотын стандарт, төлөвлөж, ажлын байр, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийг төлөвлөж байх ёстой. Бүгд нийслэлээс бусдыг хөдөө гэж үздэг болсон. Энэ хандлагыг өөрчлөхийг зорьж тэмүүлсэн ч хуулийн бэлтгэл ажлыг хаана хаанаа анхаарах шаардлагатай байгаа учраас хэрэгжих хугацааг нь түр хойшлуулахыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би эсэргүүцэж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай. Ийм улсын төвийн бүсийг тойруулан хот байгуулна гэдэг бол төвлөрлийг хэт их бий болгох эрсдэлтэй. Дүүрэг болгоныг хот болгоно. Эндхийн үйлчилгээ сайжрахаар бас л төвлөрөл үүснэ. Өнгөрсөн 2024 онд хотын төсөв 3.3 их наяд төгрөг байсан бол 6 их наяд болж байгаа. Энэ хэрээр бүх төрлийн үйлчилгээ сайжрах учраас төвлөрөл асуудал үүснэ. Монгол шиг улсад таталцлын төвүүдийг хот болгож, улам сайжруулах ёстой. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Даланзадгад зэрэг хотуудаа хөгжүүлж, тэндээ илүү сайн үйлчилгээг авах боломжтой болно. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Тайлбар хийхгүй бол болохгүй нь ээ. Нийслэлийн төсөв 2023, 2024 онд төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал 3.2 их наяд төгрөгөөрөө явж байгаа. Олон нийтэд 6 их наядын төсөвтэй болсон гэдэг тоо 20 минутын тоо буюу Сэлбэ дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаад бондыг босгосон тэр өртгийг төсөв дээр дурдаж явж байгаа. Энэ төсөл 2027 оны 10 дугаар сард дуусна. Энэ төслийн санхүүжилтын эргэн төлөлт 2027 оны аравдугаар сард дуусна. Хоёрт, Улаанбаатар хөгжих нь дэмий. Орон нутгийн хөгжил орхигдоно гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа. Энэ хуулийг боловсруулсан хүний нэг нь би. Өнөөдөр 21 аймаг сумын статустай, боомтууд багийн статустай байгаа. Бид хот суурин газар гэдгийн зааг ялгааг гаргаж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот тосгонд шилжүүлэх замаар хот суурингийн хөгжлийг дэмжих бодлогыг гаргаж ирсэн. Энэ хууль хэрэгжих боломжгүй болсон шалтгаан бол УИХ дээр байгуулсан ажлын хэсэг энэ хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолыг төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж амжаагүй. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулсан хот тосгоны хилийн заагийг тогтоох УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж орж ирээгүй учраас энэ хууль хэрэгжих боломжгүй болсон. Бид нэг жилийн хугацаанд яаралтайгаар шинээр байгуулж байгаа бүх хот тосгоны хилийн заагийг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг батлах шаардлагатай. Хот тосгоны хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг давхар баталж өгнө. Эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь зөв байх.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Энэ хууль нэлээд маргаан дагуулж байгаа. Өнгөрсөн 2020 оноос хойш яригдсан бөгөөд энэ хуулийг МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн ахалж байсан. Үнэндээ Дархан, Эрдэнэтээс сонгогдсон гишүүдийн эрх ашиг зөрчигдөөд байгаа учраас дөрвөн жил батлагдахгүй байсаар 2024 оны зургадугаар сард батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх гэхээр эрх зүйн зөрчил байгаа учраас Засгийн газар шийдвэр гаргахгүй байна уу. Тэрнээс биш УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт хамаагүй байх. Хотын дарга УИХ-ын ажлын хэсэг ажлаа хийгээгүй гэж хэлж байна. Уучлаарай андуурсан байлгүй дээ. Хотын статустай болох асуудлыг үгүйсгээгүй ч эрх зүйн ямар ч зөрчилгүй байх ёстой. Дархан-Уул аймгийн Иргэдийн ИТХ нь хотын зөвлөлтэй, засаг нь түр орлон гүйцэтгэгч байдлаар явах нь ээ. Тэгвэл дөрвөн жилийн эрх авсан ИТХ яах юм бэ. Хот байгуулагдлаа 20 зөвлөл 21 гишүүнтэй байна. Сум, багийн ИТХ-ын хүмүүсийн асуудлыг хуулиар зохицуулж чадаагүй. Үндсэн хуулийн зөрчил болох магадлалтай. Хотын дарга бол төсвөө өөрөө батлах боломжгүй. Харин аймгийн Засаг дарга хотын захирагчийн саналыг авч, аймгийн ИТХ-аараа төсвийг батална. Баахан давхацсан бүтцийг бий болгоно. Эрдэнэт бол хоёрхон сумтай мөртлөө 21 хүнтэй зөвлөл байгуулж, хотын үйл ажиллагааг зохион байгуулна. Тэгэхээр 51 төлөөлөгч яах юм бэ. Энийг шийдэхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт хийе. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ хэлэлцэж, дэмжих санал хураалт явуулахад 59.8 хувиар санал дэмжигдлээ. Тогтоол өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжие гэсэн санал хураалтыг явуулж, 59.8 хувиар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

13 : 28
2025-5-16

Үдээс хойшх чуулганы хуралдаан эхэллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/ төслийГ үргэлжлүүлэн хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Гадаад зээлийг үр ашигтайгаар ашиглах тухай 40 орчим гишүүний гарын үсэг зурсан хуулийн төсөл өргөн барихаар бэлдсэн талаарх саналаа хэлсэн. Л.Гантөмөр сайд хуулийн төсөл орж ирвэл байнгын хороогоор хэлэлцэнэ биз дээ гэнэ. Энэ дээр тодорхой саналуудаа хэлье. Ер нь тэр саналыг дэмжихгүй байгаа. Төсвөөс гадуур УИХ-аараа нэг сав гаргаж, алдагдалгүй төсөв гэж таглачихаад дахин Засгийн газар нь дэргэдээ өөр нэг сав дүүргэж болохгүй. Төсөв, Үндсэн хуулийн асуудал болох эрсдэлтэй. Гол асуудал нь нэгэнт гадаадын зээл авч, эхлүүлсэн төслөө дуусгах нь зөв. Гэтэл бидний анхаарах асуудал нь төр өөрөө заавал гаргаж хийх шаардлагагүй төслөө өөрийн нуруун дээр овоолчихоод бидэнд мөнгө хэрэгтэй, хүрэхгүй байна гэж явдгаа болих хэрэгтэй. Энэ 14 мега төсөл дотор орон сууцны хороолол хүртэл байгаа. Хотын дэргэд барилгын компани байгуулчихаад хотын орлогчийг захирлаар нь томилсон. Төр өөрөө хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж байна. Төр нийгмийн шинж чанартай, дэд бүтцийн гол төслүүдээ барьж, бусдад боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ. Энэ асуудалд гарц гаргалгаа гаргамаар байна. Ирэх намар төсөв оруулахдаа дараа дараагийн танхмын өөрчлөлтүүдээ хийх байлгүй дээ. Газрын зургаа зөв харж, алдаа засар шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Энэ оны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ буурна гэж мэдэгдсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр танилцуулсан. Энэ өөрчлөлтийг хийх хууль эрх зүйн орчин УИХ-д өргөн баригдаагүй байхад 2026 оны төсвийн төсөөллийг одоо хэлэлцэж, зургадугаар сарын 1-ний дотор баталснаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс татвар, нийгмийн даатгалын шимтгэл буурах боломжгүй болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.1 зүйлд маш тодорхой заасан. Тэгэхээр Засгийн газар энд ямар байр суурьтай байна вэ. Салбарт ажиллаж байсан хэд хэдэн гишүүн уулзаж, шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Татвар яах вэ. Маш том хүлээлт байгаа. Ямар гаргалгааг харж байна вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Татварын шинэчлэл өөрөө нэлээд өртөгтэйгөөр хийнэ. Тийм амар нэг удаагийн төсвөөр хийх зүйл биш. Татварын багц хууль гэхээр дор хаяж дөрвөн том хуульд суурь өөрчлөлт орно. Мэдээж шууд ажиллаж эхлэх төсвийнхөө жилд орлого талдаа нөлөө үзүүлнэ. Гэхдээ 2026-2029 онуудад шинэчлэлийг шат дараатай хийнэ. Тийм учраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг байж болох бага орлогын түвшинд өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн төсвийн орлого, зарлагын саналаас бага байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийг бүр алдагдалтай ирүүлсэн.

Тийм учраас бид орлогыг байж болох багаар төлөвлөж, ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, нүүрсний болон бусад түүхий эдүүдийн үнэ ямар байхыг хэлж мэдэхгүй ч энэ жилийнхээс буурахгүй байхаар төлөвлөж оруулж ирсэн.

Тийм учраас аль болох дахиж төсвийн хүрээн дээр өөрчлөлт хийж, тодотгохгүй байна. Хуульд том түгжээ үүсгэж, гурван сар ямар ч өөрчлөлт оруулахгүй. Цаг хугацааны боломж ч байхгүй. Нийт багц реформ нь 4 их наяд өртөгтэй байгаа. Гурван жилдээ тараавал жилдээ нэг их наяд орчим төсвийн орлогын ачаалал авна. Өргөн барьсан хүрээндээ шинэчлэлээ эхэлнэ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/ төслийг дэмжих эсэх талаар санал хураалтыг дараагийн асуудалтай хамт явуулахаар боллоо. 

 

10 : 35
2025-5-16

"Өөдрөг төсөөлөл дээр үндэслэсэн төсвийг төлөвлөсөн байна"

  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/ төслийн танилцуулгыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хийлээ. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Төсвийн тухай хуулийн 8.1.1 зүйлд санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийн төслийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх гэж заасан. Тогтвортой байдлын зөвлөлөөс ДНБ-ний бодит өсөлтийг 2026 онд 5.4 хувь, 2027 онд 5.5 хувь 2028 онд 5.7 хувь байх таамаглалыг ирүүлсэн байхад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027 онд 6.5 хувь, 2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна.

Алтны экспортын биет хэмжээг 2026 онд 12.8 тонн, 2027 онд 13.5 тонн, 2028 онд 13.2 тонн байх таамаглалыг ирүүлсэн байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийн төсөөллийг боловсруулахдаа ашигласан төсөөлөл нь дээр дурдсан хэмжээнээс 2027 онд 7 тонн, 2028 онд 11 тонноор тус тус их байна. Энэ мэт өөдрөг төсөөлөл дээр үндэслэсэн төсвийн төлөвлөлт ирэх жилүүдэд биелэх магадлал хэр байна вэ. Инфляци дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа. Мөн татварын орчны шинэчлэлийг хийхэд төсөвт ямар нөлөөллийг үзүүлэх бол?

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Бид 2026 оны эдийн засгийн өсөлтийг зургаан гэж төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж ирсэн. Энэ төсөөлөл бол зөвхөн Засгийн газраас хийсэн төсөөлөл биш. Монголбанк ч гэсэн энэ хувиар төсөөлж байгаа. Мөн Валютын сан, Дэлхийн банкнаас энэ төсөөллийг гаргаж байгаа учраас Засгийн газар өөдрөг тоо зохиож, зөрүү гаргасан зүйл байхгүй. Хоёрт, бид татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна. Тэгэхгүй бол дэлхийн худалдаа тогтворгүй байхад яаран дааран хөнгөн хөдлөхгүй. Татварын шинэчлэл 2026 онд хийлээ гэхэд 2027 оноос хэрэгжинэ. Бид хэдэн сарын өмнө яарах хэрэгтэй гэж байсан бол худалдааны дайны асуудал өдөр бүр өөрчлөгдөж байна. Татварын ерөнхий зургийг гаргаад ойлголцоод, хэлэлцэж батлахдаа нарийн ажиллах шаардлагатай. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Татварын шинэчлэлийг дөрвөн жил бүтэн хийнэ. Энэ удаа хэлэлцэж байгаа төсвийн хүрээ буюу хязгаар шүү. Татвар төсвийн хүрээ хоёр яаж холбогдох вэ гэхээр ирэх жилээс татварын шинэчлэлийг хийж эхлэхээр орлого талд нөлөөлнө. Төсвийн хүрээн дээр орлогын доод хязгаар, зарлагын дээд хязгаарыг оруулж ирж байгаа. Бид 2026 оны төсөв өргөн баригдах үед ирэх оны төсөв дээр татварын шинэчлэл хэрхэн яаж нөлөөлөх вэ, зардал талдаа ямар байх тодорхой тоотой орж ирнэ. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Иргэдийн зүгээс төсвийн тодотгол хийх үү. Эхний гурван сарын байдлаар 1.2 их наяд төгрөг дутчихлаа. Энийг алтны экспортоор нөхнө гэж байна. Үүн дээр тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Ер нь төсвийн хүрээний мэдэгдэл дээр зарим тохиолдолд шалтгаан үндэслэлээ сайн оруулж ирээд өөрчлөлт хийх боломжтой гэж хардаг. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Нэгт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцох аргачлалыг эргэн харах шаардлагатай гээд дүгнэсэн байна. Энэ дээр ямар боломж байна вэ. Иргэд гадуур долларын ханш он дуусахад 4000 төгрөг давна гэсэн айдастай байна. Сангийн сайд тайлбар өгөөч. Уран гэх мэт том мега төслүүдийг эдийн засгийн нөлөөлөлд эерэгээр тооцсон нь эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Үүнд тайлбар өгөөч. Өнгөрсөн чуулганаар утааны сонсголын үеэр олон зүйл ярилцаж, хүн амын олонх амьдарч байгаа хотод хорт хавдрын асуудал хөндөгдсөн. Макро эдийн засгийн нөхцөл байдлаа харж байгаад эрүүл мэндийн салбар руугаа анхаарах төсвийг тусгуулж, 3 хувиа 6 руу дөхүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын дэд бүтцээ цогцоор нь шийдэхэд анхаарах шаардлагатай гэж бодож байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гол нэрийн бараа бүтээгдэхүүн гэж ДНБ-ий гурван хувиас дээш орлого төвлөрүүлдэг экспортын бүтээгдэхүүнийг хэлдэг. Манайд одоогоор нүүрс, зэс хоёр л байна. Өөр бүтээгдэхүүн энэ босгыг давдаггүй. Бид тухай үедээ 10 жилийн өмнө ОУВС болон Дэлхийн банкны зөвлөмжөөр хөтөлбөрт хамрагдаж байсан төлөвлөлтөд орж байсан. Энэ хоёр бүтээгдэхүүн дээр өнгөрсөн 20 жил, тухайн жил, дараагийн 3 жил гээд нийт 24 жилийн дунджаар үнийг нь авдаг юм. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн хэт их хэлбэлзлээс цэвэрлэдэг гэсэн үг төсөөллүүддээ хийдэг гэсэн үг. Хамгийн эрсдэл багатай аргачлалаар тооцдог. Энийг эргэн харах санал Төсвийн тогтвортой байдлаас ирж байсан. Ханшны асуудал дээр савлагаатай байдаг. Ханш хөдөлж байна гэдэг гадаад худалдаа, валютын нөөц, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. Бид богино хугацаанд экспорт дээрээ онцгой анхаарах ёстой. Дунд, урт хугацаандаа гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд анхаарна. Төлбөрийн тэнцлийн хувьд бид үйлдвэрлэгч улс л болох ёстой. Ингэхийн тулд 14 мега төслөө л төлөвлөж, олон хязгаарлалтаас гарах юм. 

Алтны хувьд "Аль-3" хөтөлбөр төсөвт нэг их нэмэртэй зүйл биш. Алт бол Монголын валютын нөөц. Өмнө нь хамгийн ихдээ 22 тонн алт авч байсан бол одоо 15 тонн хүрэхгүй байна. Одооны ханшаар 22 тонн нь 2.5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн валютын нөөцийн 50 хувь гэсэн үг. Тэгэхээр алтны нөөцөө 50 хувь нэмэх боломж байгаа. Эндээс төсөвт АМНАТ л орж ирнэ. ДНБ-ий дөнгөж 0.3 хувь буюу 350 тэрбум төгрөг л орж ирнэ. Төсвийн алдагдлыг нөхөх орлого огт биш. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-С.Эрдэнэболд гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Төсөв мөнгө олигтой нэмэгдэхгүй мөртлөө эрүүл мэнд нэгдүгээрт гэж ярьдаг. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ий 4 хувьд хүрсэн. Одоо буцаад 3 хувьд хүрчихсэн. Олон улсын жишгээр ДНБ-ий дор хаяж 6 хувь, Засгийн газрын санхүүжилтийн 12 хувьд хүрэх ёстой ч өнөөдөр 9 хувьтай байна. Макро эдийн засгийн байдлаар харж байгаад боломжтой бол 6 хувьд хүргээч ээ. Бид дор хаяж 4 хувьд хүргэх төсөөллийг өгсөн байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Төсвийн хүрээнийн мэдэгдлийн танилцуулгыг уншихаар уул уурхайн салбарт хэрэгжиж буй мега төслүүд их чухал гэжээ. Гэтэл мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг тусгах төсвийн орон зай байгаа юм уу. Мега төслүүдээс хэдийг нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна гэж тооцож байгаа юм бэ. Жишээлбэл, Газрын тосны үйлдвэр байна. Өрийн удирдлагын гүйцэтгэлтэй холбоотойгоор 2023-2024 онд Өрийн удирдлагын зөвлөл хуралдаагүй гэсэн тайлан байна. Энэ шалтгаан нь юу байсан бэ. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хувилбаруудаас сонголт хийсэн байх ёстой. Яагаад энэ хувилбарыг сонгосон шалтгаанаа тайлбарлана уу?

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Бид гадаад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар 2-3 мега төслөө явуулж байгаагийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Нөгөөх нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Энэ хоёр дээр хөрөнгийн ачаалал ирнэ. Бид 2026-2028 онд нийтдээ 8.1 их наяд төгрөгийн гадаад эх үүсвэрийг дайчлах төлөвлөлтийг хийж байна. Энэ төлөвлөлтөд бүрэн багтах боломжтой. Бусад төслүүдээ хойшоо тавьж явна. Нөгөө талдаа тухайн үйлдвэрлэлтийн эрчимтэй баталгаа байдал чухал. Мега төслийн эрчимжилт эдийн засгийн өсөлтийг 6 хувь байлгахад чухал нөлөөтэй. Ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахаас зогсчихдог байсан бол энэ удаа хамтарсан Засгийн газрын давуу тал харагдах болов уу. Сая Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажил харууллаа. Ер нь зэс боловсруулах үйлдвэрийн төсөл бэлэн байгаа. Төсвийг нь эцэслэж шийдвэрлээгүй байгаа. Энэ төслүүдийг явуулахдаа арай хямгатай явъя л гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Төсвийн төсөөллийн тухай ярьж байна. Богино, дунд хугацаандаа дэлхийн эдийн засаг хаашаа чиглэж байгаа, бүтээгдэхүүний үнэ ямар байгааг заавал авч үзэх хэрэгтэй. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн эдийн засаг 2.7 хувьтай өснө гэж бууруулсан байна. Европ нэг хувиар өснө гэсэн байна. Өнгөтэй, өөдрөг дүр зураг харагдахгүй байна. Гэтэл бид ДНБ-ий бодит өсөлт 6, цаашаа өсч 6.5 хувьтай гэсэн байна. Бусад Монголтой ойролцоо орнууд 4 хувьтай байна. Энэ өөдрөг төсөөллийг та бүхэн юу гэж бодож байна. Засгийн газраас сүүлийн жилүүдэд өрийн удирдлагадаа сайн менежментийг хийсэн. Гэхдээ нэг зүйлтэй  харьцуулахад Оюутолгой төсөл дээр улсын эдийн засаг дээр байгаа зээлээс илүү буюу 20 орчим тэрбум ам.долларын зээл. Тэрний хүү нь 11.1 хувь. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын бондын хүү 7.75 хувь гэсэн. Энэ зөрүү нь 3.35 хувийн хүү илүү төлж байна. Макро эдийн засагт нэлээд нөлөөлнө. Энэ төсөл дээр зээлийн хүүг 7 жил тутамд дахин авч үзэх тухай гэрээнд тусгасан. Тэр жил нь 2025 онд болж байгаа шүү дээ. Энэ асуудалд хариулт өгөөч.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Бид зөвхөн нүүрсэн дээр авч байгаа цохилтоо эдийн засгийн өсөлттэй уяж хэрэггүй. Дэлхий нийт эдийн засгийн өсөлтөө бууруулж, харж байгаа нь тодорхой байгаа. Маш их эрсдэлийг хэлж байгаа. Жишээлбэл, 90 хоногийн хугацаанд Хятад улс АНУ-тай хийх худалдааны татварыг 115 хувиар бууруулахад гарч байгаа нөлөө нь Хятадын эдийн засгийг 0.5 пунктээр өсөх төлөвтэй болгож байна. 

Соёлын сайд Ч.Номин:

-Бидний хувьд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх ажил нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн чухал ажил. Соёлын салбар өнгөрсөн онд төсвөө тануулсан хэдий ч дөрвөн жилийн хугацаанд төсөв нь тогтмол өсч явсан. Чингис хаан музей барих, соёлын орон зайг нэмэх ажилд хөрөнгө оруулалтыг хийгээд явж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эмийн асуудлаар өнгөрсөн намрын чуулганаар тогтоол гаргасан ч хэрэгжихгүй байна. Монголд зарж байгаа эмийн чанарын асуудал байнга яригддаг. Эм уугаад эдгэдэггүй. Чанартай эмийг БНСУ, Япон, Сингапурын зах зээл дээр албан ёсоор баталгаажсан эмийг аль ч эмийн компани дахин тусгай зөвшөөрөл авахгүйгээр Монголд зарах боломжийг бүрдүүлэх тогтоолыг УИХ-аас гаргасан. Одоо гишүүд бас хоорондоо муудалцаж байгаа  нэг сэдэв нь энэ. Эмийн салбарыг жаахан либериалчилж өгөхгүй бол болохгүй байна. Тийм учраас Л.Гантөмөр сайдын хэлдгээр Монголд эмнэлгийн ор олон байх хэрэгцээ гардаг. Энэ хэрэгжилтийг хангах үүднээс Эрүүл мэндийн яам нь шаардаж ажиллах ёстой. 

УИХ-ын гишүүд хараахан төсөл өргөн бариагүй байгаа. Засгийн газрын түвшинд хэлэлцээрийг нь хийсэн, ашиглаж чадахгүй байгаа зээлүүдийг яаж эргэлтэд оруулах тал дээр гаргалгаа гаргахаар явж байна. УИХ-аас улсын төсөв алдагдалгүй батлах зорилгыг аль аль талдаа тавьж буй. Хөрөнгө оруулалтын ажил эрс багасч, удаашрах нөхцөл байдал орж байна. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлийн санхүүгийн хэрэгслийг хэрэглэдэг болох уу гэдэг дээр асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Зээл тусламжийг хий хүү төлөхгүйгээр хэрэглэх үү, зарим төрлийг нь концесс хэлбэрээр алдаагүй хийх үү, урьдчилгаа төлбөр хэлбэрээр эсвэл баялаг солилцоо хэлбэрээр хийдэг болох уу гэдэг УИХ-ын ажлыг хэсгийг П.Сайнзориг ахлан ажиллаж байна. Хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцаж байна. Бусад орны сайн жишгийн дагуу байх ёстой. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ганц яам бус төрийн бүх шатны байгууллагууд анхаарч, үйл ажиллагаандаа тусгадаг байх ёстой. Орхигдуулдаг төрийн бодлого гэж байж болохгүй. Энэ асуудалд анхаарч ажиллана. Ирэх долоо хоногт анхны хэлэлцүүлэг болж, цаашлаад шийдвэр гаргахад гишүүний хэлсэн саналыг тусгах нь зүйтай. Даргын зөвлөлийн хурал завсарлагааны хугацаанд болно. 

Үдээс хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.

09 : 35
2025-5-16

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·  Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

·       Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

·      “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

14.00

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэртэй 2025-05-16 59.153.87.54

УБ ч хөдөөгийн оркуудаар дүүрчихсэн

Avatar

wdadwa 2025-05-16 103.212.119.98

dwadwadwa

Avatar

иргэн 2025-05-16 103.168.34.62

өмнө нь сайдын дадлагаа муу хийсэн нусгайнуудаа дахин энд тэнд томилж гай бүү тариарай батэрдэнэ энэ тэр гм хогнууд

Avatar

Нэргүй 2025-05-16 66.181.186.220

цэндийн нямдоржийн хятадын тагнуулын үүргийг залгамжилж авсан нянбактерийн монгол улсыг хорлох хорон бодлого. Ер МАН ХКН ын охин компани болсон. Үүнийг хийсэн этгээд нь бортээгийн ордын хулгайч

Avatar

Нэргүй 2025-05-16 103.168.34.22

Монголчууд УЛААНБААТАР гэгч коммунист нэртэй хоттой тэндээ хүн амынх нь талаас илүү нь амьдардаг гэж гадаадынхан хэлжээ. Тийм ээ тийм ганцхан хотдоо бөөгнүүлэх амар байдгийн гэж МАНгар хулгайчууд нь ярьдаг … яагаад гэвэл төсөв мөнгөнөөс нь хулгайлхад хялбар байдагийн гэсэн

Avatar

Нэргүй 2025-05-16 202.9.40.200

х***а манж уих зг зайла одоо зайлцгаа ял төлөөс төлөөл зайлцгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж