Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн дараалсан ялагдлаа зогсоолоо

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн дараалсан ялагдлаа зогсоолоо

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн дараалсан ялагдлаа зогсоолоо

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2025.05.15/ боллоо. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн хоёр өдөр дараалан ялагдаад байсан тааруу цувралаа зогсоож, Гонояамаг давжээ.

Харин озэки Оносато, сэкивакэ Дайэйшо нар таван даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн башёг бэртлийн улмаас эрт өндөрлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн гурван даваа, хоёр унаатай болов. Түүний адилаар ёкозүна цолтой болохыг хүсч буй өнгөрсөн башёгийн аварга Оносато энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэнэ. Өдгөө 24 настай япон залууг дийлэх хүчтэн ховор байна.

Өчигдөр Хошорюү С.Бямбасүрэн, Онокацү Б.Чойжилсүрэн нарыг эс тооцвол дээд зиндааны бүхий л монгол сүмочид өвдөг шорооджээ. Онокацү тав дахь өдөр Тобизарүг давсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-16 66.181.166.196

Дахиад ч зөндөө унана, нэгэнт сэтгэл зүй муутай, ухаан муу бол одоо яагаад ч нэмэргүй ш дээ, ер нь бол аваргын хэмжээний бөх биш л гэсэн үг, тэгсхийж байгаад эртхэн зодог тайлаад амьдралаа бодсон зөв байх оо

Avatar

Нэргүй 2025-05-16 103.57.94.168

Азаар гэх үү, жинхэнэ аварга арай л биш. Тэгэхдээ монгол хүн учраас дэмжилгүй яахав. Гэхдээ л монгол аваргууд тасархай байсан шүү.

Avatar

d 2025-05-16 66.181.181.196

Энэ бол Озэкийгийн хэмжээний бөх. Одоо мөд зодог тайлах биз.

Avatar

зочин 2025-05-16 66.181.160.62

Нэг л хөшүүн, хөдөлгөөн муутай, муу барилдаад л байх шиг байх юм !?.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж