“Баавгай нэртэй шувуу” туужийг анхлан уншаад даруй ач зээ нартаа уншуулъя гэж бодов. Тийн яарсны шалтгаан нь Бархас нэрт охин, Баавгай нэрт ангирын дэгдээхэйд тохиолдсон явдалд ч биш юм. Харин хүүхдийн зүрх сэтгэлд хайрын үр хэрхэн соёолон дэлгэрдгийг өгүүлсэн энэ ном уншигчийг догдлуулан татах увдисаараа намайг татсан хэрэг.
Хөдөө буйдхан сууринд агч өвөө эмээгийндээ очсон Бархас охин харанхуйгаас, нохойноос… ер нь олон зүйлээс айна. Гэтэл тэр эхээсээ төөрсөн Баавгай нэрт ангирын дэгдээхэйн асран хамгаалагч нь болдог. Яг л энэ цаг мөчөөс Бархас бусдыг хайрлан хамгаалахын тулд өөрөө энэрэлтэй, зоригтой, итгэлтэй байх ёстойг ухаарч эхэлнэ.
Үүнийг ухаарахад хөтөлсөн хүн бол ач охиныхоо хамгийн дотно найз Соёмбо өвөө юм. Түүнд алтан наран мэт гэрэлтэж харагддаг Соёмбо өвөө нь олон юмны учир шалтгааныг тайлж өгдөг.
Тэнд юуг ч зохиогоогүй, жинхэнээсээ төөрч будилсан ангирын дэгдээхэй, хайрлаж энэрэхийг ухаанд сурлцаж буй Бархас охин, хамгаас ухаалаг сайхан сэтгэлт өвөө эмээ хоёр нь амьдарч байдаг
Хүүхдэд зориулсан зохиол гэдэг чухамдаа хүүрнэсэн шүлэглэсэн эсэхээсээ үл хамааран Яруу найраг л байдаг. Яруу найрагчид л мөнхийн хүүхэд байж хүүхэд насны гэгээн түүхээ бичицгээдэг. Уншигчид нь ч яруу найрагчид учраас тэр түүхийн хаалгаар гүйлдэн орцгоодог.
Зохиолч О.Сундуй
0 сэтгэгдэл