"The MongolZ"-ийн араас "CS2"-ийн Мэйжорт шалгарах хамгийн өндөр боломжтой Монголын дараагийн баг гэгдэж байсан "ATOX"-той холбоотой тун дуулиантай хэрэг саяхан гарсан. Тус багийн тамирчдыг тоглолт наймаалцдаг, үр дүнг нь үгсэн хуйвалдаж, тохируулдаг гэж Esports Integrity Commission (ESIC) буюу Цахим спортын шударга ёсны комиссын зүгээс мэдэгдэв.
Угтаа "ATOX" баг энэ жил АНУ-д болох Остин Мэйжорт Азиас оролцох боломж тун өндөр байсан юм. Харамсалтай нь, дээрх хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагаа дуустал тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Үр дүнд нь "ATOX" баг Мэйжорын эрх олгох тэмцээнээ өнжиж, сайхан боломжийг салхинд хийсгэсэн. Мөн олон улсын цөөнгүй тэмцээнд оролцох урилгаа үгүй хийсэн.
Тэгвэл өчигдөр/2025.05.15/ ESIC-ийн зүгээс мэдэгдэл гарган тус багийн тамирчдыг гэм буруутайд тооцож, найман сараас бүх насаар нь хүртэл бандав.
ЮУ БОЛООД ӨНГӨРӨВ?
Энэ оны гуравдугаар сарын эхээр "CS2″"-ийн украин тоглогч "Ganginho" буюу Илья Черниченко энэ бүхний эхлэлийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил зодог тайлсан тэрбээр өөрийн сошиал хуудаснаа "Зөвхөн тоглохоос гадна өөр аргаар ч мөнгө олох боломжтой" гэх утгатай зүйлсийг бичиж, үнэтэй машин хөлөглөн, бэлэн мөнгө барьсан зургаа нийтлээд удалгүй устгасан юм.
Тэгвэл дээрх үйл явдлаас удалгүй "ESIC"-ийн зүгээс мэдэгдэл гаргаж, "Ganginho"-г өөрийн дансаараа дамжуулан багийнхаа оролцсон тоглолтуудад нийт 390 удаа нийт 20 мянган орчим ам.доллараар мөрий тавьсан нотлох баримтуудыг ил болгожээ. Өөрөөр хэлбэл, "Ganginho" тоглолт наймаалцаж, дундаас нь ашиг олдог байсан аж.
Дээрх ассан гал Монголын "CS"-ийг тойрсонгүй. "ESIC" гэнэт л мэдэгдэл гаргаж, "ATOX" багийн бүх тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн. Оросын алдарт стриймер "OverDrive"-ийн мэдээлснээр "ESIC"-ийн зүгээс тэдний эсрэг хөдлөшгүй нотлох баримт олсон гэж байв. "ATOX"-ийг 2024 онд тоглолт наймаалцсан гэх баримт олдсон аж.
2024 оны есдүгээр сарын 12-нд ESL Pro League Season 20 тэмцээний "Falcons" багтай хийсэн тоглолтын дараа "ATOX"-ийн мөрдөн шалгалт эхэлжээ.
"ATOX"-ИЙН ХОХИРОЛ
"ESIC"-ийн мэдэгдэл "ATOX"-д хүнд цохилт болсон нь гарцаагүй. Учир нь тэд бүрэлдэхүүнээ жигдэлж, Остин Мэйжорын эрхийн төлөөх дайралтаа эхлүүлэх бэлтгэлээ базааж байв. Түүнчлэн Португалд болсон "BLAST Open Spring" тэргүүтэй тэмцээнд оролцох боломжгүй болж, "PGL Bucharest"-аас Мэйжор хүртэлх тэмцээнүүдийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж чадаагүй.
"ATOX" баг Мэйжорт оролцох боломжоо алдсан ч Монголын өөр нэгэн баг "Chinggis Warriors" баг Мэйжорын эрхээ авч, стикерээ гаргахаар болсон юм.
"CS"-ийн мэргэжлийн тамирчдын туйлын мөрөөдөл нь Мэйжорт өрсөлдөж, өөрийн гэсэн стикерээ гарган хайртай тоглоомон дотроо мөнхрөх билээ. Хэдхэн жилийн өмнө монгол тамирчдын хувьд энэ бүхэн холын зорилго мэт санагддаг байсан ч одоо бол тийм биш болсон. "The MongolZ" замыг нь засч, тэдний араас олон баг гарч ирэв. Тэдний тэргүүн эгнээнд "ATOX" байлаа. Монголын шилдгүүд гэж болох "dobu", "kabal"-ийн хослол дүү нартайгаа сайн багийг бүрдүүлсэн байсан. Тун харамсалтай.
Мэйжорт оролцож, стикерээ гаргана гэж нэр төрийн хэрэг хийгээд их хэмжээний мөнгө дагуулдаг. "Valve"-ийн зүгээс Мэйжорын дараа стикерийн орлогыг бүх баг, тамирчдад амжилтыг нь харгалзан хувааж олгодог. Өөрөөр хэлбэл, стикер бол хэдэн сая ам.доллараар яригдах эд.
Тэгэхээр "ATOX" баг Мэйжорын сонгон шалгаруулалтыг өнжсөнөөр стикер болон хэдэн сая ам.долларын орлого олох боломжоо алджээ.
БАН
Esports Integrity Commission (ESIC) буюу Цахим спортын шударга ёсны комиссын зүгээс өчигдөр "ATOX" багийн тоглогчид болон арын албаныханд авлигын эсрэг дүрэм зөрчсөн хэргээр найман сарын хоригоос эхлээд насан туршийн хориг хүртэл шийтгэл оноов.
Хоригт орсон хүмүүсийн жагсаалтад дараах тоглогчид багтжээ:
- Б.Ган-Эрдэнэ "dobu"
- Б.Бат-Энх "kabal"
- Б.Тэмүүлэн "MiQ"
- Б.Отгонлхагва "AccuracyTG"
- Э.Мөнхсайхан "Zesta"
- Багийн дасгалжуулагч Г.Төгөлдөр "FlyNN"
- Аналист Б.Ана-Эрдэнэ "nuka"
Харин дээрх шийтгүүлсэн тамирчдаас dobu, kabal, nuka нар хамгийн ноцтой зөрчил гаргасан гэх бөгөөд тэд 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 70 гаруй сэжигтэй тоглолт наймаалцсан үйлдэлд оролцсон болох нь тогтоогдож, насан туршийн хориг авчээ.
"FlyNN" гурван жилээр, "MiQ" нэг жилээр, "AccuracyTG" болон "Zesta" нар найман сараар бандуулжээ.
DOBU ЭНЭ БҮХНИЙ ГОЛ БУРУУТАН УУ?
"Dobu" дээрх бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр багийнхнаа ятгаж, дуугүй байсных нь төлөө мөнгө өгдөг байсан гэв.
Хамгийн хачирхалтай нь Хятадын спорт бетний бүлэглэл "ATOX"-ийнхонтой хамтарч ажилладаг байжээ. Энэ бүх мэдээллийг бооцооны гүйлгээний түүх, IP хаяг, акаунтын уялдаа, чат, гэрчийн мэдүүлэг, утасны яриа, олон төхөөрөмжөөс нэг акаунт руу нэвтэрсэн түүх, гэмт этгээдүүдийн өмнө нь ашиглаж байсан данснуудын давхцал зэргээс олж авчээ.
"Dobu", "kabal" нар өмнө нь 2017-2019 онуудын хооронд Хятадын "5Power Gaming" багт тоглож, "Mongolian Duo" гэх нэрийг авч байв. Тухайн үедээ Хятадын тамирчин "xiaosaGe"-тай нэг баг байсан бөгөөд энэхүү тамирчныг "ATOX" багийг Хятадынхаа спорт бетний бүлэглэлтэй холбосон гэж хардаж байна.
Мөн "nuka" буюу Б.Ана-Эрдэнийг багтаа зориуд худал, төөрөгдүүлсэн тактикийн заавар өгдөг байсан нь тогтоогдож, энэхүү будилааны гол хүмүүсийн нэг байсан гэжээ.
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫНХОН ТОГЛОЛТ НАЙМААЛЦДАГ УУ?
Тоглолт наймаалцсан гэх хэрэгт холбогдсон "kabal" өөрийн цахим хуудаснаа "Бид бүгд нэг завин дээр суугаа шүү" гэх утгатай үгсийг бичсэн нь олны анхаарлыг татсан. Нөгөө талаараа Монголын цахим спортын тамирчид үгсэн хуйвалдаж, тоглолтын үр дүнг тохирдог байхыг үгүйсгэхгүй.
"ATOX"-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан О.Ялалт буюу "yAmi", Н.Түвшинтөгс буюу "Annihilation" нарт шийтгэл оногдуулаагүй ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Ерөнхийдөө эдгээр тамирчдыг харахад Монголын топ гэх болохуйц тамирчид билээ.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.133
hayaachde olon ym gonshignod bhin
Dobu erguu ** 2025-05-16 103.212.116.122
Mongondoo hahaad uheesei
Anhillation чи бол жинхэнэ CS-ийн ТОГЛОГЧ 2025-05-16 202.126.89.23
Anhillation чи бол жинхэнэ CS-ийн ТОГЛОГЧ шүү. Чиний маш үйлдэл маш байжээ. Dobu чи бол Монголын гутамшиг угаасаа ч дургүй байдаг. Хожих тоглолтонд тэнэгтээд хожигддог гэж боддог байлаа. Харин олон мянган дэмжигчдийгээ мөнгөөр сольдог байж дээ. Хөөе Dobu фаак юү
с** 2025-05-16 66.181.191.102
Anhil тэр нэг тоглолтод уурлаж Throw длөө гээл бөөн bully болцогоогоод бсан үнэн хэрэгтээ с** нар ийм заваан юм хийгээд бжилдээ .Добу г арай ч ингэнэ гэж бодсонгүй
Нэргүй 2025-05-16 73.109.136.113
Монгол хүнээс гардаг араншин.Ямар нэг юмыг тодорхой хэмжээнд сураад биеээ тоогоод түүнээс цааш хуурах хулхидах замд ордог. Гэтэл жишээ нь мэдээллийн технолог дээр энэтхэгүүд монголчуудаас муу байснаа монголчууд зэвэрсний дараа улам цааш явж оройд нь хүрдэг. Монголчууд дараа нь энэтхэгчүүд дээр халтуур гуйж очдог
батаа 2025-05-16 66.181.164.23
Монгол хүний яс мах цус генд нь нэг ийм заваан юм байнааа бүр, дарга нь ч бай цэвэрлэгч нь ч бай Ерөнхийлөгч Ерөнхий сайд болоод ч ханаж цадашгүй бирд сүнслэг шунал тачаал мөнгөний улаан галд шатмарууд…2 нүдийг чинь алтаар цутгаж алъяаа гэвэл тэгий гэх байх шүү
Нэргүй 2025-05-16 202.55.188.36
үхэж далд ороосой ямар олон залуусын амь амьдрал та нараас болж үгүй болсон сүнс нь та нарыг үхтэл үхсэний дараа та нарын гэр бүлийг ч тайван байлгахгүй дээ
Нэргүй 2025-05-16 66.181.189.78
арчаагүй новшнууд яагаач үгүй муу талыг харна
Бодит байдал 2025-05-16 103.57.95.28
Толгой гэж олгой,тууштай байх гэдэг нь зүгээр нэг чалчсан үг биш.Хохь нь,залилагчдыг иймэрхүү ирээдүй хүлээж байгаа
Иргэн 2025-05-16 202.21.127.114
Бан, бандав ч гэх шиг. Юугаа солиороод байна аа, new.mn? Хориглох түдгэлзүүлэх гээд многол үгнүүд байдаг юм шүү дэ!
Нэргүй 2025-05-16 139.5.216.240
Үүэийгмонгол үг шүүдээ
Шүүмжлэгч 2025-05-16 139.5.217.112
Өсөхийн өлөн арилддаггүй монголчууд шүү. Бүх л салбарт харагдах юмдаа. Ирээдүй гэж мэдэхгүй, зөвхөн луйвар, хулгай л хийж чаддаг мөхөх болсон ард түмэн шүү.
Лхагва очир 2025-05-16 66.181.179.151
гэр орон эргэн тойронднь ухаан ороход нь л хулгай луйвар худал хуурмаг ноёлож байхад арга ч үгүй юм даа. өөр юу сурах вэ дээ
Нэргүй 2025-05-16 202.126.89.236
ингээл богинохон сэтгээд бдаг шт. бусдынхаа нэрийг хүртэл алж бгаа байхгүй юу.
Нэргүй 2025-05-16 103.212.162.47
өө нэг насныхаа хоолыг нэр төрөө хөөдөждээ. Харамсалтай…
з 2025-05-16 202.126.89.19
ХӨГИЙН НОВШНУУД
Нэргүй 2025-05-16 103.212.119.78
хурдан баяжих гээд өөрсдийгөө дэгээдээд унагах гэж.холын хараа алгаа
Нэргүй 2025-05-16 66.181.184.223
Эцэг эх, ах дүү нь хэдэн үеэрээ өмч хөрөнгөгүй явж ирсэн ноходоос энэ зэргийн луйвар булхай гаралгүй яахав дээ !
Нэргүй 2025-05-16 66.181.178.106
Төрийн өндөрлөгийн хэдэн их наядын хулгай энэ хүүхдүүдэд хүртэл ингэж болдог гэсэн ойлголт өгсөн байна. Үнэхээр харамсалтай. Одоо л дээдчүүлээс хөрөнгийг нь хурааж бодит жишээ болгон бага ангиас нь шударга зөв амьдралын хичээл орохгүй бол дэндүү оройтох нь дээ.
Нэргүй 2025-05-16 103.212.117.221
Yu h*****d baiga nal ve? Turiin humuus ed nartai yamar hamaatain malaa? Naad tarhi togloigooroo boddog yum bol baragtdaatai senhrenshuu tuilshramtgai malaa
Нэргүй 2025-05-16 202.21.100.164
Хохь нь
Зочин 2025-05-16 122.201.31.236
шившиг2 хаха
зочин 2025-05-16 66.181.160.62
Монголчууд ер нь хэлд ороол луйвар хийдэг , хөлд ороол хулгай хийдэг болж дэ.. Ийм байхад Солонгосын хил дээрээс хөөгдөх нь аргагүй дээ
Нэргүй 2025-05-16 188.162.254.87
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!!!!!
Нэргүй 2025-05-16 103.10.22.226
Морины будилаан бөхийн будилаан бүгд хулгайчид байх юмдаа
Батзориг 2025-05-16 124.158.104.111
яагаад гээч бүх хулгайч баян мөнгө ихтэй учир нийтэд маш нөлөөтэй . хамгийн наад захын жишээ гэхэд Дамбын Хишгээ гэхэд 14 жилийн өмнө 83 сая төгрөгөөр хурдан морь худалдаж аваад уралдуулж аман хүзүүнд давхиулж ярилцлага өгч байсан гээд бод. ямарч ажил хийж яваагүй хүн шүүдээ Хүүгээ 74 мянган доллараар АНУ-д сургууль төгсгөсөн за яг одоо УИХ-д дөнгөж сонгогдсон гишүүдийн ХОМ-г хар . Шудрага царайлсан Д.Энхтүвшин , Ж.Баярмаа Лодойсамб
Нэргүй 2025-05-16 124.158.104.111
энэ гурввын эцэг эх нь их баян байсан гэвэл үгүйсгэх аргагүй
Зочин 2025-05-16 59.153.114.145
хангалттай их мөнгө шаасан гэж найдаж байна, тэгээд амьдралд нь амжилт хүсье, та нарыг cs-ээс тэр чигт нь зайлуулахаас гадна, өөр боловсролоороо ажил олно гэж байхгүй ээ, ийм хээл хахууль шааж байгаа хүмүүс бол, ялангуяа kabal чамайг хэн ч тоож авахгүй эхнэрээрээ тэжээлгэ, том болонгуут нь хүүхдээрээ алаа