Хамтарсан Засгийн газар гурван сарын өмнө төрийн албанд 30 хувийн цомхотгол хийхээ зарлаж байсан ч эдүгээ тэрхүү зорилтоосоо ухарчээ. Ирэх онд төрийн албанд есөн хувийн цомхотгол хийнэ гэж мэдэгдэв.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрийн тайлбараар захиргааны албан хаагчдыг 10 хувь бууруулахад 2153, тусгай албыг 25 хувиар бууруулахад 12270 , үйлчилгээний албыг 9 хувиар бууруулахад 3658, улс төрийн албыг 9 хувиар бууруулахад 340 хүнийг тус бүр төрийн албанаас чөлөөлнө.
Нийт дүнгээрээ энэ нь 18421 төрийн албан хаагч цомхотголд орно гэсэн үг. Гэвч энэхүү цомхотголд сайд, дарга нар орохгүй сугарч үлдэх нь.
Гурван намын төлөөллөөс бүрдсэн хамтарсан Засгийн газар нь 16 яам, 23 сайдтай. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад занхайсан том Засгийн газар байгуулагдсаныг сайд нарынх нь тооноос харчихаж болно. Мөн энэ олон сайд нарын хажуугаар яамдтай чиг үүрэг давхардсан 40 гаруй Үндэсний зөвлөл, хороо ажилладаг. Жишээ татвал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай чиг үүрэг нь давхардсан 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга гэх албан тушаал бий. Улаанбаатар хотод тулгамдсан асуудал их байна гэх шалтаг тоочин эл албыг бий болгосон. Гэвч асуудал хариуцаж байгаа сайд нь юу хийдэг нь ойлгомжгүй.
Мөн эрчим хүчний салбарт реформ хийх нэрийдлээр Үндэсний хороог байгуулсан. Энэхүү хороог Шадар сайд Т.Доржханд ахалдаг. Эрчим хүчний сайдтай зэрэгцээд Үндэсний хороо ажиллахын зэрэгцээ дахиад салбарын бодлогыг боловсруулах Үндэсний хорооны дэд даргаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ажиллах жишээний. Дээр нь Эрчим хүчний яамны харьяанд үйл ажиллагаа эрхэлж байсан төрийн өмчит компаниуд “Эрчист Монгол” ТӨХК-д шилжсэнээр эл салбар дөрвөн толгойтой болж занхайсан.
Энэ олон толгойн хэнийх нь шийдвэрийг дагахаа ч салбарынх нь мэдэхгүй болтлоо будилж байна.
Гэтэл энэ олон сайд, дарга даамалтай боллоо гээд эрчим хүчний салбарт реформ хийгдсэн үү. Үнэ өсгөж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлснээс өөр ажил хийгдээгүй. Харин ч дулааны үнийг өсгөх шаардлага байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Бодит өртгөөсөө доогуур үнээр дулааныг нийлүүлж байгаа тул нэмэх шаардлагатай. Тиймээс 2026 онд дулааны үнэ өсөх нь тодорхой болж буй.
Энэ мэтчлэн яамдтай чиг үүрэг давхардсан Үндэсний хороодоос гадна “Хурдасгуур” төвөөс эхлээд олон газар яам, агентлагтай мөн л ижил чиг үүрэг хүлээн ажиллаж байна.
Уг нь эдгээр хуульгүй Үндэсний хороо, төвийг татан буулгаж, төр цомхон болох шаардлагыг УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тавьсан ч цомхотгол ердөө есөн хувиар хийгдэхээр орж ирсэн нь занхайсан төр мөддөө цомхон болох шинжгүйг илтгэнэ. Иймээс цомхотголыг дээрээсээ буюу сайд, дарга нараас эхлүүлье. Тэр дундаа ажлын чиг үүрэг нь давхардаж байгаа сайд, дарга нарыг цомхотгоё. Нэг сайдыг цомхотгоход ард нь зөвлөх, туслах, жолооч, ажлын алба нь татан буугдана. Тэр хэрээр давхардал арилна, төр ч овоо цомхон болно.
Хамтарсан Засгийн газар төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийг олноор томилсон. Одоо тэрхүү менежерүүдээ буцааж мөн татъя.
Төр цомхон болох нэрийн дор дарга, даамлын тоог бууруулахгүй, ачаа үүрдэг, ажил хийдэг хэсгээ цомхотголд оруулснаа “Төрийн албыг есөн хувиар буурууллаа” гэвэл үр дүн гарахгүй. Харин ч ажил унаж мэднэ.
Монгол төрд дарга, сайд дутаагүй, харин сайн мэргэжилтнээр дутаж байгаа.
Монгол Улсын төрийн албанд 230 мянга орчим ажилтан, албан хаагч ажиллаж байгаа бол төрийн өмчит компани үйлдвэрийн газарт 60 мянга гаруй хүн ажиллаж буй мэдээлэл бий. Нийт дүнгээрээ 300 мянга давсан тухай яригддаг. Энэ бол нүсэр тоо. Маш том бүтцийг төр чирч, татвар төлөгчид хөлд нь чирэгдэж байна гэж хэлж болно.
Ганц жишээ татахад, УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг 33 их наяд төгрөгөөр баталсан. Гэвч төсвийн нийт зарлагын бүтцийн 74 хувь нь урсгал зардал эзэлдэг бөгөөд цалин, тэтгэвэр дийлэнх зардал болдог гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж тодотгож буй. Иймээс хамтарсан Засгийн газар улс орныхоо эрх ашгийг боддог нь үнэн бол зоригтойгоор сайд, дарга нарыг цөөлбөл төрийн албанд есөн хувиас илүү цомхотгол хийгдэнэ.
Г.ХОРОЛ
Batuaj 2025-05-16 66.181.186.166
БиМТСЗ юм. Монгол орон даргын биш, ажилчны улс болмоор байна. АНУ-ын Хэргийг түр хамаарагч байсан элчингийн төлөвлөгөөний дагуу ажилладаг орон биш, өөрийн бие даасан бодолтой ажиллах орон болмоор байна Үүнд шийдэх арга бол Монгол орон аравт багтсан яамтай болох.Дарга нар Монголыг балалсаар буйг хүмэн, ард түмэн ойлгоож буй.. Дарга цөөрвөл замбараагүйдэл бага болно. Дарга цөөлөх гэхээр даргыг 50 хувиар багасгамаар байна. Яагаад гэвэл дарга нар бол зүгээр цалин хүртэгсэд болчихлоо.
зочин 2025-05-16 103.212.119.92
Төрийн албыг цомхотгох хэрэгтэй, Агентлагууд улам занхайгаад улам олон жижиг нэгж, тэр тоогоор дарга нэмээд ажил хийдэггүй хөгжим сонсож, нүүрээ будаж хов ярьж бие биенийхээ бөгсийг ухсан улсууд байхийн. ой гутам
Зочин 2025-05-16 103.212.116.33
30% цомхотгох хэрэгтэй. Ажил хийхгүй ком ухсан баахан гарууд.. Чиг үүргийн давхардал замаа алдсан
МАЛЧИН 2025-05-16 66.181.187.47
Ерөнхийлөгч хэлээд байсан гэтэл 23 сайдтай нүсэр бүтэцтэй засаг байгуулсан ,шунаад байхан үр бүтээлийн менежер гээд байхан давхардуулсан албан тушаал бий болгов. МАН дангаарай 9 яамтай чамбай хүчтэй засаг байгуулаа ядаж үрэлгэн хулгайч дарга нараа цөөлөө!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-05-16 103.57.95.47
новшийн данханд толгойт суудлаа авч үлдэх гэж нам дагасан өлөнгүүдийн суганы үс бөгсний алчууруудыг даам болгож улс орныг самарч дууслаа
Нэргүй 2025-05-16 103.57.94.168
Мэргэжлийн биш сайд, дарга нарыг томилж, тэдэнд зөвлөх гэдэг мэргэжилтнийг давхар томилдгийг болиоч ээ! Наад захын жишээ гэхэд БХЯ-нд Бямбацргт мэтийн нусгайнууд юу хийх юм бэ? Зүгээр л идэж ууна биз дээ. Дээр нь долигоносон хэдэн дуракийг генерал, хурандаа болгоно. Өөр ямар ч юм хийж чадахгүй ш дээ. Хүрэлсүх ээ!
Арай л даам юм аа 2025-05-16 66.181.181.28
МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-Д МАН, АН, ХҮН-ЫН ГУРВАН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙНА. 300 ТӨМӨР ЗАМЧИНГ ЧӨЛӨӨЛЖ БАЙХААР ЭНЭ ГУРВЫГ ЧӨЛӨӨЛ.
Дэнзэн 2025-05-16 43.228.131.118
Хяналтын сайдыг татан буулга, Төрийн аудитын ажилтай чиг үүрэг давхардаад байна
зочин 2025-05-16 66.181.188.223
Ардчилагч гэх бүлэг хулгайчууд төрийн ажлыг үймүүлж,Засгийн газрыг байнга огцруулж улс оронд самуун дэгдээж, тогтворгүй байдал үүсгэн ,энэ 4 жилийг хэрүүлээр өнгөрөөх,бүтээн байгуулалтыг бүрэн саатуулах зорилготой бололтой, Байнгын хэрүүлтэй айл өрх ямар байдаг билээ, Бүгдээрээ л зовно Бүгдээрээ л хохирно Манай орон үүнээс ч дор байна, Хүн бүр энэ хэрүүлээс залхаж байна,
zochin 2025-05-16 202.9.40.80
Төрийн албаны ажлын байранд салбар бүрээр аудит хийж, орон тоог 10-аас дошгүй хувиар багасгах нь зөв гэж бодож байнаа.
Zochin 2025-05-16 139.5.219.110
jijuur, aj ahuin ajiltnuud tsomhotgold ortdog shuu dee.
Нэргүй 2025-05-16 66.181.184.223
Одоогийн ЗГ-т Оюукаас бусад нь ажилдаа тэнцэнэ ээ !
Нэргүй 2025-05-16 59.153.87.237
Хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2025-05-16 59.153.114.54
юун цомхотгох харин ч улам өргөжүүлж хотыг улам жижиглэж дарга сайдаа нэмэх гээд чичрээд байх шиг
Иргэн 2025-05-16 202.131.232.100
Зөндөө л гоё гоё юм ярьлаа шдэ … хаана байгаа юм бэ тэр хийгээд хэрэгжүүлчихсэн бүтээчихсэн байгаа нь…?!
Төр нь улам данхайсан, төсөв нь алдагдалтай, хувийн бизнесээ булаасан олон төрийн компанитай … зөндөө л харлаа хүлээлээ … хийхгүй юм бол болиочээ огцроочээ л гэж бна, энд чинь юу нь буруу байгаа юм бэ?!
зочин 2025-05-16 66.181.188.223
Төсөв хүндэрч байгаа нь үнэн,Үүнд нүүрсний үнэ уналт голчлон нөлөөлж байна, Үүнээс үүсэх хохирлыг багасгах гэж төрөөс бололцоот бүхнийг хийж байна Засгийн газрыг л унагахаар ажил сайжраад байдал юм уу Харин голдуу дордоно,Үл бүтэх этгээдүүд ч төрд гарч улс орон ард иргэд хохирч болзошгүй
Зочин 2025-05-16 66.181.177.56
Юуны өмнө дарга нарын орон тоог цөөл Дэд саыд хэраэгтэй хэрэггүй агентлаг төрийн. Өмчийн кампаниудынмдэд дарга хэлтэс тасгиыннмдарга нарыг цомхотго Цомхотголиголдуу арын хаалгаар чвдаг юм. Даа
Нэргүй 2025-05-16 188.162.254.87
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !?
Зүгээр л өөрчилъё 2025-05-16 192.82.92.204
Оюук огцрохгүй бол сайн огцорвол муу ч гэх шиг манж үг одоо хэлмээргүй байна.
Зүгээр л хичээгээд байхад залуучууд бидний амьдрал дээшлэхгүй байна,
Зүгээр л эхнэр бид хувийн жижиг бизнес эрхлээд, 100 төгрөг олоод 48 төгрөгийг НӨАТ, ААНОАТ, ЭМД, НДШ, ХАОАТ-т төлөөд 3 хүний цалин олгоод өрөнд орж байна.
Зүгээр л ямар ч хөдөлмөр эрхлээгүй ЕС-н хүү тэрбум тэрбумаар эхнэр худалдаж авч бна..
Зүгээр л залуучууд гадны оронд гарч амьдрах мөрөөдөлтэй
Зүгээр л энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байна
Нэргүй 2025-05-16 14.1.81.106
ТУЙЛШААРД ЭНЭ УЛС ӨӨДЛӨХ ҮҮ….АРД ИРГЭД НЬ Ч ТӨР ЗАСАГ НЬ ӨДӨР БҮХЭН ХАР МУУ СӨРӨГ ЮМ ЯРЬЖ ГОНГИНОХООС ӨӨР ЮМ ХИЙДЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН УЛС ЮМДАА ЧААВААС
Нэргүй 2025-05-16 14.1.81.106
ТУЙЛШАРАХАА Л БАЙЧИХ Л ДААА ………..
hehe 2025-05-16 202.180.218.37
хэхэ төрийн жинхэнэ албан хаагч захиргааны албан хаагчдаас эхлээд цомхотгоод эхлэх юм байна л даа. Тэгвэл тэгээд дуус шүү.
Нэргүй 2025-05-16 66.181.160.80
Оюун-Эрдэнэ бол Монголын сүүлийн 30 жилийн хамгийн муу Ерөнхий сайд боллоо!!! Угаас энэ хүн ухаан муутай, хүмүүжил доголдолтой хүн юм!!!
Зочин 2025-05-16 202.131.230.163
Яамдын тоог цөөлве, төрийн албыг цомхотгое гэдэг үг яриа хуулбар сэтгэлгээ гэж боддог. Хаа хамаагүй нэрийг нь үл мэдэх орноор жишээ авахаа бүр болих хэргэтэй. Ажлыг хүн л хийдэг. тэр яам, албан тушаал орон тоо эх оронд ююм хийж л байвал байж л байг. МОнголд дэлхийд ганцхан. бид бусдыг дуурайх албагүй. хэрэгтэй хэрэггүйг амьдрал харуулаад өгнө. орон тоогүй болгох шиг амархан зүйл алга.
Нэргүй 2025-05-16 203.91.115.54
Тэгмээр байна. 260,000 албан хаагчийг 100,000 болохыг үзэх юмсан. 330 сумыг 100 болгоод цомхотгочихвол Монгол улс гэрлийн хурдаар хөгжинө.