Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй талаар ХЭҮК мэдээлсэн. Тиймээс иргэдийг интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулсан юм. Түүнчлэн данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн эсэхийг тогтмол шалгаж, сэжигтэй үйлдэл илэрвэл "Хаан банк" ХК-д нэн даруй мэдэгдэх, хувийн мэдээллээ цахим орчинд болгоомжтой хуваалцах, тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос, хавсралтыг нээхээс зайлсхийхийг сэрэмжлүүлэв.
ХЭҮК-оос хийсэн мэдэгдлийн дагуу Хаан банкнаас тодруудахад "Манай банкны зүгээс харилцагчдынхаа мэдээллийг алдаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. ХЭҮК яагаад ийм мэдээлэл түгээснийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл алдаагүй гэх албан ёсны тайлбар хийсэн байхад яагаад ийм мэдэгдэл түгээснийг мэдэхгүй байна" гэлээ. Одоогоор тус банкинд дотоод хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Монгол Улсын хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй Хаан банкны зүгээс хийсэн мэдэгдэлд "2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр сошиал орчинд болон зарим нэр бүхий пэйж хуудсанд "ХААН Банкны 2.5 сая харилцагчийн мэдээлэл хар зах дээр зарагдаж байна" гэсэн агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн нь ор үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. ХААН Банк нь мэдээллийн аюулгүй байдал болон цахим банкны үйлчилгээний олон улсын ISO стандартуудыг хангаж ажилладаг. Манай харилцагчдын санхүүгийн болон хувийн мэдээллийн нууцлал найдвартай, аюулгүй хамгаалагдсан хэвээр байгаа болно. Иймд харилцагч та бүхэн ташаа мэдээлэлд автахгүй байна уу.
Байгууллагын бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг сошиал орчинд зохион байгуулалттай түгээхгүй байхыг нэр бүхий пэйж хуудас, хувь хүмүүст хандан хүсье" гэсэн юм.
Манай улс НҮБ-д бүртгэлтэй 193 орноос кибер аюулгүй байдлын индексээрээ 103-т ордог. Иймд онц чухал мэдээлэл хадгалж байдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг 2024 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Кибер халдлагатай тэмцдэг гурван төв ажиллаж байна.
Эргэн сануудахад өмнө нь Интермед эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсан хэрэг гарч байсан. Тухайн үед салбарын сайд Ц.Баатархүү"тухайн кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахин энэ төрлийн халдлага гарахгүй байх зүй тогтлыг бүрдүүлэх нь хамгийн зөв. Энэхүү халдлагын баг нь европын улсуудын эмнэлгүүдийн файлыг мөн барьцаалж байсан байна лээ. Тиймээс Засгийн газрын зүгээс Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг байгууллагад албан ёсны дахин сургалт зохион байгуулна. Бусад мөнгө нэхсэн зэрэг асуудлыг ТЕГ шалгаж байгаа. Үүнийг би мэдээлэх боломжгүй" гэх байр суурийг илэрхийлж байв.
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.219.30
Банкнууд байсхийгээд л нэг их олон асуулттай анкет авдаг болоод байгаа нь нэг л биш-ээ. Цаана нь ямар нэгэн эрх ашиг байгаа болоод л "эрчимтэй" ажилладаг байх даа:::
Хэрлэн 10 цагийн өмнө 59.153.87.227
ХҮЭК гэж ажилгүй малнүүд тарсан дээр шүү
Бодит байдал 12 цагийн өмнө 103.57.95.28
орк оросууд л биз
Нэргүй 2025-05-16 66.181.181.40
худалаа нуугаад байнадаа!!!
Нэргүй 2025-05-16 103.57.93.242
ЯМАР ХУЛГАЙЧ НАР НЬ ЮУ СЭДЭЭД БАЙНА АА