Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүдээр хязгаарласангүй Итали, Франц, Америк, Нидерланд, Герман, Их Британи, Канад, Испани зэрэг орнуудын инженер, мэргэжилтнүүд ч ажиллаж буй. Газрын тос боловсруулах үйлдвэр технологийн 12 байгууламжтай бөгөөд эдгээрээс долоо нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламж юм. Эдгээр байгууламжийн барилга угсралтын ажил буюу дөрөвдүгээр багц ажлыг эхлүүлжээ.








Монгол газрын тос боловсруулах ТӨХК-ийн мэдээллээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн гурван аймгийн 10 сум, 600 гаруй км газар нутгийг дамнан, дөрвөн томоохон төсөл хэрэгжиж буй юм. Цар тахлаас болж бүтээн байгуулалтын ажил хойшлон 2021 оны дөрөвдүгээр сард эхэлж байсан бөгөөд одоогоор технологийн бус барилга байгууламжууд болох ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах, захиргаа-сургалтын барилга, түргэн тусламжийн байр, ажилтнуудын хоолны газар, тусгай зориулалтын автозам зэрэг эхний багц ажилд багтсан энэхүү байгууламжууд 100 хувь дуусчээ.
Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгоод байгаа юм. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан.
Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллараар нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдсэн бөгөөд энэ зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлсэн тухай Засгийн газраас мэдээлж байв.
Мэргэн тоть 2025-05-15 66.181.161.75
Энэ гэж нэг мөнгө сөнөөгч бнаа. Өрөнд орж орж нэг бүтэлгүй юм болохвийдээ. Худлаа цоллоод байдаг. Олигтой нефьт байхгүй, орос хятад хоёр хяхаж таарна. Гэтэл дэлхийн авто машины хандлага цахилгаан машин гэх боллоо. Гэтэл саяхан Тоёота усаар явдаг машин бүтээж Теслагаас өгсүүлээд нам цохиулж ухаан ороогүй бна.Иймд ирээдүй муутай хэдхэн жилийн настай юм л хийгээд байх шиг!!!
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-05-15 66.181.178.60
Ямар ч байсан өөрийн газрын тосыг өөрийн гараар нэрээд хэрэглэдэг болчихвол юутай сайхан бэ?! Улс гэр минь бензин, цахилгаан хоёроор хүний гар харж, царай алдаж дор орохгүй болохыг үзээд үхчих юмсан.
oyun 2025-05-15 202.126.90.11
Орос үүнд хамаагуй манай санхүү мэддэггүй малнууд барьж эхлээгүй байж зээл төлөх гэрээ хийгээд байхдаа яадаг юма надаас доор болохгуй бол өөр банк өөр газраас зээл аваад өөр улсаар бариулж болох бсан яагаад ингэж дандаа алдагдалтай наймаа гэрээ хийж байдаг юм айн дандаа улс төржихөө болохоос цаад учирыг мэдэж байж шүүмжил малнууд
хөх 2025-05-15 66.181.164.23
Ааль эрт дампуурчихсан төсөл шүү Ганбаатар гишүүн үнэн л хэлсэн, Данх маань л хүүхэд бэрийнхээ тансаглалыг үргэлжлүүлэх гэсэндээ нэмж мөнгө зээлээд хүүгийнхээ дансруу хусаад байгаа болохоос…
зочин 2025-05-15 66.181.166.196
Энэ төсөл ямар ч гэсэн зогсчихгүй байгаа нь их юм шүү, оросууд болон тэдний гар хөл бологсод бүхий л түвшинд, бүх талаар саад хийхээр ажиллаж байхад тэсээд байгаа нь их юм шүү, үнэндээ
Zochin 2025-05-15 139.5.219.110
1 terbumaar barina gesen hernee erdoo ajliin 20 huvi yavaad 1 terbum n duussan geheer delhiin jishgees 5dahin ondor uneer barigdana. 80% zugeer tsavchaa. Hurelsuh terguutei malnuud idej uuj hanahgui yum.
Нэргүй 2025-05-15 66.181.184.223
Оросын хүчит дарамтан доор арайхийж хөдлөөд л , урагшлаад л байгаам бна, баяр хүргэе ! Амжилт !!!
ИРГЭН 2025-05-15 66.181.181.167
МАН- мафиуудын хийж байгаа ажил хэзээ ч цагтаа ашиглалтад орж байсан түүх байхгүй!!!
Нямаа 2025-05-15 202.55.188.123
Хэзээ жаргадаггүй үлгэр шиг л
Нэргүй 2025-05-15 66.181.161.64
vildwer barih geseer baital gazariin tos in shawhagdaad baylag in duuschih ved vildwereer yag yaah bilee
Зочин 2025-05-15 103.57.94.75
Шинэ мэдээ мэдээлэл, хийгдсэн ажлын олигтой шинэ зцраг огт алга нөгөө л ярьдаг бичдэгээ л давтаж. Шинэ юм гэвэл хэдэн coco nut l хагалж бна. Өөр хйисэн ыүтээсэн юм огт алга. Ажлын улирал эхлээд 70 хоног аль хэдийн өнгөрч хавар шувтар чбна. Алтанцэцэг авгай санаа зовсон зүйлгүй маасаагаад л. Яанадаа яанө
Нэргүй 2025-05-15 202.9.40.22
Гяхх гяхх
Нэргүй 2025-05-15 139.5.216.178
MAH uildver bariad bgaarai. mongold gazriin tos nereed bna geed tusuul duu
Нэргүй 2025-05-15 66.181.176.47
butehgui eee