МУИС-ийн төв байртай залгаа гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байлаа. Гэвч 2023 оны есдүгээр сард хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх дүгнэлтээр барилгыг нураасан байдаг. Тус сургуулийн 64 жилийн түүхтэй барилгыг нураагаад 2025 онд ашиглалтад оруулна гэж төсөвлөж байсан ч ашиглалтад ороогүй байгаа юм.
Энэ талаар өмнө нь Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурлын үеэр ярихдаа "МУИС-ийн өргөтгөл буюу гуравдугаар байрны бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Харамсалтай нь 2025 оны төсөвт энэ ажлын төсвийг тусгаж чадаагүй. Учир нь магадлан үнэлгээгээр орж, зардал нь нэлээд өссөн байдалтай байгаа. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн ч зогссон байдалтай байна" гэдгийг хэлж байв.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнгөрсөн 2022 оны есдүгээр сард болж байв.
Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болж, нураах асуудлыг олон жил ярьсан. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн юм.
Хичээлийн шинэ өргөтгөл нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдана.
Ингэхдээ, А блокын санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокын санхүүжилт болох 12 тэрбум төгрөгийг тус сургууль гаргасан талаар албаныхан мэдээлж байв. Шинэ байрны нийт төсөвт өртөг нь 42,3 төгрөг болох аж. Хууль зүйн сургуулийн тухайд гэвэл Улаанбаатар сургууль руу бүхэлдээ нүүсэн байдаг.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн гуравдугаар байр болсон түүхтэй.
Нэргүй 2025-05-16 157.15.7.105
Мөнхийн босоо бандааш Заяабаатар захирал барилгаа босгоноо.
ylcuun xamgaalal; 2025-05-16 50.147.160.114
y/d
- gyyrgeepee.; 2025-05-16 50.147.160.114
| -tugs-;### ylcuun bankaap bapumtjax,ylcad zytgecen shydarga jypamaap batalgaajix;
ylcuin pulta met saijryylsan gulgurtoosgyi 2025-05-16 50.147.160.114
tulubluj baij,buryad tsomxon talx shig xaipga bagatai
jugd, ylcuun nyyts ddyygait.
ylcuin xyychnuiozaigaa xeneer mo bailgaa A zerguin 2025-05-16 50.147.160.114
jugd 40-50xebeepee. ygsarmaluin bosoo5-6;
ylcuun xamgaalaltad elcnui;davtaxgyi baix
gadagshaa kapitlizstryy tagtaa barij #;gyilagchingas
kitadryy, zambaraagyi xychlelt naigyi.
Нэргүй 2025-05-16 202.55.188.115
Их дээд сургуулийг хотоос гаргахгүй бол арай дэндлээ. Одоо наад асуудаа шийд
Нэргүй 2025-05-16 202.126.89.59
Их мэдэгч Бадарч хэд хэдэн их сургуулийг дампууруулаад зугтсан. Сайд Энх-Амгалан дагаж далдаганаад дууссан.
Нэргүй 2025-05-16 66.181.184.207
Хувийнхаа сургуулийг дэмжээд элдэв сан татаас цуглуулаад хэл аи үүсээд л баысан харин улсынхыг болохоор шалтаг тоочоод арга бодож сэтгэл тавихгүй муу сайданцар байна! Огцорвол таарна,боловсролын яаманд олигтой овойж товойх юм хийсэн чадвартай сэтгэлтэй сайд лав л ер байсангүй
зочин 2025-05-16 66.181.166.196
Их дээд сургуулиудыг хотоос гаргах юм яриад байсан нь одоо тэгээд худлаа юу, төрийн өмчит сургуулиудыг эхэлж гаргахгүй бол хувийнхан гарахгүй дээ, барьцаад л суугаад байх биз
З 2025-05-16 202.126.89.19
ХУУЛИЙН ХУЛГАЙЧДЫГ БЭЛТГЭХ БАРИЛГЫГ БҮР МӨСӨН ЗОГСООВОЛ ТААРНА.СУРГУУЛИЙГ НЬ ТАТАН БУУЛГАХ НЬ ЗӨВ.
Иргэн 2025-05-16 66.181.181.167
УБ- хотоос гаргана гээд байсан одоо больсон юм бн!! ккк
И 2025-05-16 139.5.217.37
Хүннү хотдоо бариач. Их дээд сургуулиудыг хотоос гаргана гээд л поопроод байдаг биздээ ?
Нэргүй 2025-05-16 103.212.119.19
МУИС – ийг ч Д. Бадарч л балласан даа.