Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан "GUYS" хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. Тэд 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр зэхээд байгаа тэд 2017 онд гаргаж байсан "GOOD LUCK" дууныхаа клипийг шинэчлэн цацжээ.
“GOOD LUCK” дуу нь 2017 онд цацагдахдаа тухайн үед Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа урлаг, спорт бусад салбарын алдартнуудаар дуугаа дуулуулан дүрсжүүлэн туурвисан байдаг билээ.
Тэд энэ удаад өнөө цаг үед Монголынхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж, өнгөлөн манлайлж яваа эрхэм алдартнуудаар “GOOD LUCK” дуугаа даган дуулуулж клипээ шинэчлэн цацсан байна. “Guys” хамтлаг нь 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр "Social pay park" /хуучнаар HIT park/ “Сургууль минь баяртай” 28 жилийн ойн баярын тоглолтоо хийх гэж байгаа юм.
Тоглолтын тасалбарыг: Eventx.mn
1000 2025-05-15 202.72.243.182
СОНСДОГ БАЙТУГАЙ МЭДЭХ ХҮН Ч БАЙХГҮЙ БАЙХӨ, одоо үед. МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО -г Л ЛАВ ҮЗДЭГГҮЙ. МУСК гэвэл шууд л шуваг солидог олон хүн бий шүү. Төсвийн ГАЗРУУДЫН хэдэн жүжиг л амь голтой байх шив дээ. Өөрчлөлт шинэчлэлт хийхгүй л бол энэ засаг төр шиг л болно . Шинэ үеийнхэнд гологдоно.
Нэргүй 2025-05-15 66.181.182.88
Эдийн засгийн алуурчидын гар хөл
Нэргүй 2025-05-15 70.52.152.29
Iiim yamar xamtlag baidgiin sonsoogui l yum baina, odoo ch boroony daraax yuu gedeg bilee, durtai n' klip xiideg boljdee