Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой

2025 оны тавдугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах байр суурийг илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засагт баялгийн болон орлогын тэгш бус хуваарилалт үүсчихсэн байна. Төсөв, талхны үнэ өсөж байхад ард иргэдийн орлого, цалин нэмэгдэхгүй байна. Олон улсын эдийн засагч нарын баялгийн хуваарилалтыг тодорхойлдог Джини коэффициент гэж байдаг.  Энэ үзүүлэлт нь монголд 0.39 хувьтай байна. ДНБ-ийг харахад өсөж байна. Өнөөдөр нэг хүнд оногдох ДНБ 6800 ам.доллар, 2026 онд 8000  ам.долларт  хүргэх төсөөлөл гаргасан. Хэрэглээ, хөрөнгө оруулалт дээр нэмэх нь засгийн газрын зарлага, нэмэх нь цэвэр экспорт зэргийг тооцож ДНБ-ийн томьёолдог. Манай улсын ДНБ өсөж байгаа шалтгаан нь цэвэр экспорттой холбоотой юм. Учир нь Оюутолгойн зэсийн уурхайн олборлолт, улсын төсөв өсөж байгаа. Тэгэхээр хэрхэн энэхүү статистикийн өсөлтийг ард иргэдийн  амьдралд нөлөөлөх өрхийн орлого болгох вэ ?

Хоёрдугаарт, Хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлэх вэ. Хөрөнгийн зах зээл бол аливаа улсын эдийн засгийн бүтцэд чухал байр суурийг эзэлдэг. Хөгжиж буй улсын хөрөнгийн биржийн ДНБ-тэй харьцуулах  коэффициент нь Вьетнам улс 45 хувь, Индонез улс 40 хувь, Казахстан 33 хувьтай байхад манай улсад долоон хувьтай байна. Үндсэндээ хөрөнгийн зах зээл гэж юу вэ гэхээр шинээр гоё санаа зохион бүтээсэн иргэдэд хөрөнгө дутагддаг учраас тэрхүү санаагаа үнэлж хөрөнгийн бирждээ гаргаж хөрөнгө оруулалтын эх үүсвэр татаж бизнесээ хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлж, улсын төсөвтөө татвараа төлөх эдийн засгийн бүтцийн асуудал юм.

Гуравдугаарт, Манай улсад төлбөрийн тэнцлийн хямрал ирчихсэн. Энэ хямралаас гарах хамгийн амархан, үр дүнтэй арга бол гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Урсгал дансаа нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Дөрөвдүгээрт, Өнгөрсөн жил цахим салбарыг хөгжүүлэх 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. "И-монголиа" платформоор дамжуулж 1200 гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд үзүүлж байна. Үүнтэй адил бизнес эрхлэгчдэд зориулсан "И-бизнес" гэх платформ бий. Эдгээр хуулиудын өөрчлөлтөөр бизнес эрхлэгчид олон шат дамжлага дамжихгүйгээр байгаа газраасаа үйлчилгээ авах зохицуулалтыг хийсэн. Энэ үйлчилгээ хэрэгжиж байгаа юу. Өнөөдрийн байдлаар "И-бизнес" платформоор хэдэн үйлчилгээг үзүүлж байна вэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Э.Батшугар гишүүнтэй санал нэг байна. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхгүй бол улсын эдийн засаг сайжрахгүй. Одоогийн байдлаар бидэнд хадгаламжаас өөр хэрэгсэл байхгүй байна. Цахим хөгжил бидний асуудлыг шийдэх хамгийн чухал шийдэл болж байна. “И-монголиа” платформ дээр “И-бизнес” платформыг нэгтгэх шаардлагатай байна. Эдийн засаг өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал юм. Гэхдээ олон улсад гадаадын хөрөнгө оруулалт бүх түвшинд буурч байна. Хэдэн зуун саяар гадаадын хөрөнгө оруулалт татдаг Хятад улсын хувьд энэ жил дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.64

Батшугарын аавыг УИХ-ын гишүүн Мөнхбаясгалан дандаа муулж Өдрийн сонинд нийтлэл бичдэг байсан. Сүүлийн үед бичихээ болчихжээ. Хаалтын гэрээ байгуулсан юм болов уу. Эсвэл хүүхэд нь УИХ-ын гишүүн болсон учир хар пиар хийхээ больчих уу. Зууны авилгалч гээд л бичдэгсэн. Одоо дахиад сэргээж бичнэ байгаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 192.82.66.243

өсөлтгүй эдийн засагтай улсад амьдардаг нь аль шатны Удирдлагын Менежментийн Алдаа Буруу Шийдвэрийн үр бхдааа

Avatar

Уншигч 6 цагийн өмнө 202.21.99.52

Тэгээд нөлөөлөх ёстой юм бол яагаад нөлөөлөхгүй байгаагаа тайлбарлаа ч

Avatar

Зочин 6 цагийн өмнө 139.5.219.133

энэ одоо ядуурал бууруулах бодлогогүй улсын иргэн гэдгээ ойлгоогүй яваа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж