"Онгоц бэлэглэсний төлөө яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна"

"Онгоц бэлэглэсний төлөө яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна"

"Онгоц бэлэглэсний төлөө яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна"

Катараас АНУ-д тансаг зэрэглэлийн Боинг 747-8 онгоц бэлэглэхээр болсон нь гадаадын бэлэг, тэтгэмж болон авлигатай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн гэх маргаан үүсгээд буй. Тэгвэл Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед бин Абдулрахман бин Жассим Аль-Тани энэ асуудлын талаар Лхагва гаригт мэдээлэл өгчээ. Онгоц бэлэглэж байгаа нь яагаад тийм том асуудал болоод байгааг ойлгохгүй байгаагаа тэр илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ бол ерөнхийлөгч Дональд Трампад хувь хүнд нь өгч буй зүйл биш, засгийн газар хоорондын шилжүүлэг. Катарын талаас ч, АНУ-ын талаас ч ямар ч хувь хүнтэй холбоотой зүйл байхгүй. Трампад нөлөөлөх зорилготой бэлэг гэсэн ойлголтыг үгүйсгэж байна. Харин энэ бол холбоотон орныхоо асуудлыг шийдэх эрмэлзэл юм. Катар хэзээнээсээ АНУ-ын найдвартай түнш бөгөөд АНУ-д туслах, дэмжих байдлаар ажилласаар ирсэн. Энэхүү нөхөрлөл нь нэг талын бус, хоёр улсад ижил тэнцүү ашигтай байх ёстой гэж бид итгэдэг. Энэ бэлгийг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр илгээж байгаа болно" гэжээ.

Трамп Даваа гаригт энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө бухимдангуйгаар "Ийм бэлгийг хүлээж авахгүй бол тэнэг хэрэг болно" гэжээ.

АНУ уг онгоцыг "Air Force One" буюу ерөнхийлөгчийн хэрэгцээнд зориулан ашиглана. Гэтэл гадаадын онгоцыг "Air Force One"-ын оронд ашиглах нь аюулгүй байдлын асуудал үүсгэж магадгүй. Учир нь "Air Force One" онгоцыг АНУ-ын ерөнхийлөгч рүү халдсан тохиолдолд хөдөлгөөнт командын төв байхаар бүтээсэн байдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-15 202.126.91.121

байлдааны онгоц биш зорчих онгоц бэлэглэхэд юу нь болохгүй гэж Хөгжсөн орнууд хоорондоо юугаа бэлэглэх нь хэнд хамаатай гэж

Avatar

ИРГЭД 2025-05-15 202.9.46.18

КАТАР ХӨРСӨНД ДООРХ НЕФТЫН БАЯЛАГАА АРД ТҮМЭНДЭЭ ТЭГШ ХУВААРИЛАДАГ АСАР БАЯН УЛС, МАНАЙХ БОЛ ЦӨӨН ХЭДЭН ЗАЛЖИНГУУД ТӨРИЙН МЭДЛИЙН БҮГДИЙГ ХУВААЖ АВЧ БАЯЖСАН ХУЛГАЙЧУУД ӨӨРСДИЙГӨӨ БАЯЧУУД ГД САЙРАХЧИХЖЭЭ, СОЦ ҮЕД БҮГД АДИЛ ӨМЧГҮЙ БСН, СҮг.Батбоол, С.Баяр, МАК, Элирэгчдорж г.м цөөн хэдэн гэр бүл улсын өмчийг хувааж авсан

Avatar

х** 2025-05-15 202.126.89.1

Нэргүй мал минь чи ухаантай юм бол эхлээд баяжжиж чад дараа нь боож үхтэлээ атаарах дэлхийн томчуулийн яриа чи яадахнаа гэр бүлийн хүмүүсээ сайхан аиьдруулж сур

Avatar

Нэргүй 2025-05-15 202.126.89.225

ДОНАЛЬД ТРАМВАЙ Ч ОРОС УКРАЙНЫ ДАЙН МИНИЙ ҮЕД Л ДУУССАН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ ХҮН ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-05-15 174.114.218.139

medehgui yu ch ta nar orchuulj bicheed bga um b** med

Avatar

Зочин гэхүү дээ 2025-05-15 103.57.95.21

Хэнд юугаа бэлэглэж байх нь ямар хамаатай юм яршиг л баймаар юм Түрүүлсэн бөхөд машин бэлэглэж байхад шүүхэд ханддаггүй мөртлөө

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.187.121

Арабууд мөргөл үйлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй, мангар учраас Трампад онгоц бэлэглэж байгаа юм. Америкчууд тэртээ тэргүй Ойрхи Дорнодын бүх улсыг үнсэн товрого болгоно шүү дээ.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-15 66.181.178.132

Катар их баяжсан орон болжээ.
Бид байгалын баялагаа зөв зарцуулж чадсангүй.

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.178.135

Угаасаа л баян улс

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.41.64

Манай улсад нэг хүн нөгөөдөө цүнх бэлэглэсний төлөө уг хоёр хүүхдийг буруутгаад зогсохгүй хоёр талын аав ээж нарыг нь буруутгаж байна. Ядуу гуйлгачин ард түмэнд 20 сая төгрөг, нэг цүнх бол маш их мөнгө юм байна. Дэлхийн бусад орон л битгий мэдээсээ билээ. Бүр онигоо болно. Үүнээс болж Ерөнхий сайдаа огцор гэж шаардаж байгааг нь яана. Монголд машин байшин үл хөдлөх хөрөнгө бэлэглэвэл ядуу иргэд нь бослого гарах юм байна гэж ойлгогдож байна. Гуйлгачин сэтгэхүй хэзээ алга болох юм болдоо

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.179.224

хоёр хүүхдийг хэн ч буруутгаагүй шүү. илтэд үнэтэй хэрэглээтэйг байгаад дургүйцэж бна. орлогоо олоод татвараа төлөөд тайлагнасан орлогод хүн юм хэлэхгүй шүү. язгууртан сэтгэхүйтэн минь

Avatar

Энхээ 2025-05-15 202.126.90.148

Мөнгөтэй бол язгууртан больчихгүй. Яахав баян л юм байнаа биз язгууртан хүн гэж өөр хүн байдаг юм.

Avatar

Нэргүй 2025-05-15 203.91.115.39

Солонгосын огцорсон ерөнхийлөгчийнхөн эхнэр нь цүнх бэлгэнд аваад бөөн асуудалд орсоныг дэлхий нийтээрээ мэднэ шдээ өөрөө мэддэггүй бололтой

Avatar

Нэргүй 2025-05-15 122.201.31.221

Tanai gerees tum hulgailj zaraad ter munguuruu hund beleg avch ugsuniig ene teneg lag hun gej magtah yum bna l daa

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.177.70

9 11 ees bolson ym bishu

Avatar

Пүрэв 2025-05-15 103.57.92.116

манай Сүхийн талбай ард байгаа бүлэг хулгайчууд өгөөч

Avatar

Нэргүй 2025-05-15 103.212.116.139

ЭНЭ ШЕЙХ ИНГЭЖ ХЭЛЖ БОЛНО. МАНАЙ ЕС-Н ХҮҮХЭД ТЭГЖ ТАНСАГЛАСАН ОРЛОГОО НОТЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.40.102

Хахууль гэдэг юм ш дээ

Avatar

Зочин 2025-05-15 66.181.166.196

Гадаадын онгоц ч биш юм аа, Бойнгийг Катарт үйлдвэрлэж угсарна гэж байхгүй байх оо, үндсэн онгоц нь АНУ-ийн л онгоц биз дээ

Avatar

oyun 2025-05-15 202.126.89.21

зөв хөө мөнгөтөй улс онгоцоо өгнө үү нохойгоо өгнө үү хэнд хамаатай юм эр хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж