Азийн шилдэг CS2 баг болох The MongolZ баг залуу, авьяастай цахим спортын тамирчдыг албан ёсоор өөрсдийн академидээ элсүүлж эхэлжээ. The MongolZ Academy нь ирээдүйн одуудыг бэлтгэх зорилготой бөгөөд залуус үндсэн багийн тоглогчдоос суралцаж, зөвлөгөө авах ховор боломжийн эзэд болно.
Б.Гарьдмагнай "bLitz", М.Содбаяр "Techno4K", Б.Өсөхбаяр "910", Б.Аюуш "mzinho", М.Азбаяр "Senzu" нар өөрсдийн олон улсын уралдаан тэмцээнээс олж авсан туршлагаа ирээдүй болсон залуу үеийн тамирчдад хуваалцахад бэлэн аж.
Өнгөрсөн онд The MongolZ баг гол ивээн тэтгэгч болох "1xBet Mongolia"-н дэмжлэгтэйгээр MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 тэмцээнүүдэд түрүүлж, Perfect World Shanghai Major 2024-ийн плейоффт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Одоогоор Valve-ын дэлхийн чансаагаар 5-р байрт бичигдэж байгаа бөгөөд тус багийн шагналын сангаас олсон орлого 1.5 сая ам.долларт хүрч байна.
Академид элсэхийг хүсэгчид дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- 17 наснаас доош байх
- Faceit ELO нь 2700 ба түүнээс дээш байх
- VAC бан авч байгаагүй байх
Мэргэжлийн тоглогч болохыг хүсэж буй авьяастай Counter-Strike 2 тоглогчид дараах холбоосоор орж, бүртгэлийн маягтыг бөглөнө үү:
👉 https://bit.ly/TheMongolZAcademy
"1xBet Mongoliа" улсдаа хамгийн шилдэг CS2 багтай хамтран ажиллаж, Монголын цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж байна. Тус компанийн төлөөлөгчдийн хэлснээр, The MongolZ Academy-г албан ёсоор нээснээр Монголын олон авьяаслаг залуу тоглогчид мэргэжлийн карьераа эхлүүлж, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд төлөөлөх боломж улам нэмэгдэх гэнэ.
Dobu 2025-05-15 202.126.90.168
dobu kabal 2iig bagshaar ajild awaach hamuudaa
Нэргүй 2025-05-15 66.181.191.243
Mongold hamgiin eco hugjij bga salbar e sport l bainadaa. Ehneesee amjilt gargaad ehelchihsen, hoich uyee beldehed anhaarad ehelchihsen. Ner muutai ch togvortoi tom iveen tetgegchidtei. Neg tom bagiihaa araas garch ireheer ursulduj baigaa olon baguudtai. Asuudal tarisan humuus ni shiitguulchihdeg geed l. Idevhtei togtmol demjdeg uzegchid ged l.
shaaldaa badmaa 2025-05-15 66.181.178.158
eliirch bhaar ter dobu kabal 2 iig shorond n suulgaach
Нэргүй 2025-05-15 202.9.41.64
Манай хүүхдүүд ч авьяастай даа. багаас нь авьяастай хүүхдийг илрүүлэхэд бүгд анхаарч шалгуулах нь зөвөө. Тухайн хүүхдийн ирээдүйд нөлөөлнө. амьдралынх нь баталгаа ч болж мэднэ